МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал, Их хурлыг яаралтай хуралдуулахыг шаардав
4 цагийн өмнө
МАН-ын гишүүд дэмжигчдийн "Ардын хүч" холбооноос намын Бага, Их хурлыг яаралтай хуралдуулахыг шаардаж өнөөдөр /2025.09.04/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр "Ардын хүч" холбооны тэргүүн Б.Амарсанаа ярихдаа " Улс төрийн намын тухай хуулиар бүх намууд төлөөллийн байгууллагаа хуралдуулж намын дүрэм, бүтэц зохион байгуулалт, зорилго чиглэлээ ярилцах ёстой. Харамсалтай нь манай нам тодорхойгүй шалтгааны улмаас хуралдахгүй байна. 100 гаруй жилийн түүхэнд ээлжит хурлаа зарлаж чадахгүй тохиолдол огт байгаагүй. Анх удаа сонин нөхцөл байдалтай тулгарч байна. Үүнээс болж сонгогчид тэр дундаа намын гишүүд намын удирдлагууддаа итгэл алдах байдал даамжирч байна.
Тиймээс ойрын хугацаанд Удирдах зөвлөлийг хуралдуулж, Бага хурлыг товлох, Бага хурлаасаа ажлын хэсгийг байгуулж намын Их хурлыг зохион байгуулах шаардлагыг өнөөдөр бид тавьж байна.
Эрх барьж буй намын хувьд намын их хурлаа хуралдуулж дүрэм бусад зүйлээ ярихын хажуугаар улс орны нөхцөл байдлыг ярих ёстой. Намын Их хурлыг хэт тулгаж буй нь албан тушаалын наймаагаар барьцаалах, хууль бус үйлдлээ замхруулах тохироо хүртэл яваа юм биш биз гэсэн хардлага байна. Тиймээс намын дарга Л.Оюун-Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарт шаардлага хүргүүлж байна. Магадгүй энэ хурал их сунжирвал намын хувь заяанд нөлөөлнө. Ардчилсан намын рейтинг манай намын рейтингийг даваад явсан байна. Тэгэхээр эрх барьж буй МАН ийм сулбагар байж болохгүй. Ардчилсан нам дотооддоо эв зүйгээ олоод ард иргэдийн итгэлийг олж авч чадаж байна" гэлээ.
Зочин · 2 цагийн өмнө
80955877
Зочин · 2 цагийн өмнө
TANILTSI80855877
Бат инженер · 2 цагийн өмнө
Оюун Эрдэнэ намын даргаа бариад бай Зөв
Зочин · 3 цагийн өмнө
SEXSDI80955877TAASHAALTAI SERELTEI TACHAANGUI BOOW XXI ANUSN80955877