Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг маргааш нурааж эхэлнэ
4 цагийн өмнө
Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгуулах тендерийг долоон сар зарласан ч оролцогч олдоогүйн улмаас "Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр" нийслэлийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраар буулгуулах шийдэлд хүрсэн болохыг мэдээлж байв.
Эх сурвалжаас тодруулснаар уг орон сууцны барилгыг маргааш буюу есдүгээр сарын 5-ны Баасан гарагт нураахаар бэлтгэлээ хангаж, хашаалж эхэлжээ.
Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр 207 дугаар байр нь цаашид ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах боломжгүй, зарим давхарт дэлбэрэлтээс үүдэлтэй бетонд хэв гажилт үүссэн, зарим газарт хэтэрхий их шаталт өгснөөс бат бэхийн шинж чанараа алдсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Уг орон сууцны барилгыг нураах зардал ₮2.4 тэрбум, буцааж барихад 12.3 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоолол гарсан бөгөөд уг мөнгийг нийслэлээс гаргаж, шүүхийн шийдвэр гарсны дараа буруутай этгээдээр төлүүлэх аж.
Зочин · 4 цагийн өмнө
80955877
Зочин · 4 цагийн өмнө
ANUSDI80855877