Машиндаа хуурамч дугаар байрлуулж хөдөлгөөнд оролцсон долоон жолоочийн эрхийг гурван сараар хасаж, 50,000 төгрөгөөр торгожээ
3 цагийн өмнө
Сүүлийн өдрүүдэд жолооч нар улсын дугааргүйгээр болон автомашиндаа хуурамч дугаар зүүж, хөдөлгөөнд оролцох нь олширч уг зөрчилд хариуцлага тооцож эхэлжээ.
Энэ тухай Тээврийн Цагдаагийн Албаны/ТЦА/ Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд бүсчлэлийн хязгаарлалтгүйгээр улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт есдүгээр сарын 16-ныг хүртэл зохион байгуулагдаж байгаа. Уг зохицуулалттай холбоотойгоор иргэд тээврийн хэрэгслийн улсын дугааргүйгээр авто замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчлийг нийтлэг гаргаж байна.
Мөн хамаатан садан, гэр бүлийн гишүүдийн машины улсын дугаарыг гуйж авч байрлуулан хөдөлгөөнд оролцож байна. Тэгш, сондгой хязгаарлалт эхэлснээс хойш буюу наймдугаар сарын 27-ноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ төрлийн долоон удаагийн зөрчил бүртгэгдэж, тухайн жолооч нарын эрхийг гурван сараар хасаж, 50,000 төгрөгөөр торгосон.
Иргэд "Хөдөө амарч явахдаа уг улсын дугаарыг гол усны хажуугаас олсон. Эзэнд нь өгөх гээд явж байсан юм" гэх тайлбар мэдүүлгийг нийтлэг өгдөг.
Замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн тээврийн хэрэгслийн бүртгэлтэй улсын дугаарыг зүүж хөдөлгөөнд оролцоно. Хэн нэгний тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ашиглаж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхээ хасуулах эрхзүйн зохицуулалттай гэдгийг анхааруулж байна.
Гудамж, талбайд биет зохицуулалт хийж байгаа цагдаагийн алба хаагч тусгай багажаар тухайн тээврийн хэрэгслийн загвар, сери, арлын дугаарыг шалгадаг. Үүнээс гадна ЗХУТ-ийн хиймэл оюун ухаанд суурилсан 2,606 хяналтын камерт тээврийн хэрэгслийн загвар, сери, арлын дугаар, оношилгоо, татвар, даатгалдаа хамрагдсан эсэх мэдээлэл гарч ирдэг" гэж өнөөдөр/2025.09.05/ мэдээллээ.
- Улсын дугааргүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцвол иргэнийг 25,000, хуулийн этгээдийг 250,000 төгрөгөөр торгох.
- Хуурамч дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцвол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж иргэнийг 50,000, хуулийн этгээдийг 500,000 төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай байна.
Зочин · 3 цагийн өмнө
SEXSEER XALYYXN VAWALDI SEXSEER DEWSGER BOLN VANXANI SEXSY BOOB LAW XXN80955877ALNI SEKSDEX