Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдлагууд ёс зүйгүй байна
2 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдлагуудтай холбоотой асуудлаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг ТББ-уудын төлөөлөл хамтран хэвлэлийн хурал зарлалаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга удирдлагууд ёс зүйгүй байгааг мэдээлж, хуулиас давсан журам хэрэгжүүлэн дарга нар ажилдаа ирэх болон явах цагаа огт бүртгүүлдэггүйг хэлсэн юм.
Энэ талаар иргэдийн төлөөлөл хэлэхдээ "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг ТББ-ууд хамтран 2025 оны зургаадугаар сарын 2-нд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл хөтөлбөрийн гүйцэтгэлтэй танилцах сонсгол ажлыг зохион байгуулсан.
Тус нээлттэй сонсголоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл хөтөлбөрийн мөнгө хэсэг бүлэг хүмүүст давуу байдал үүсгэж, олон удаагийн давтамжтай төсөлд хамрагдаж буй асуудлыг хөндсөн.
Энэ сонсголыг зохион байгуулснаас хойш Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт ажилладаг хөгжлийн бэрхшээлтэй мэргэжилтэн маань хохирч байна. Тодруулбал "мэдээллийг дотроосоо гаргалаа" гэдэг үүднээс түүнийг хавчин гадуурхсан үйлдэл гарчээ.
Улмаар бид долдугаар сарын 21-нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн ерөнхий газрын Ёс зүйн хороонд хандсан боловч “Ёс зүйн зөрчил гаргасан эсэх нь нотлогдсонгүй” гэж дүгнэлээ. Тиймээс мэргэжилтнийхээ эрх ашгийг хамгаалж мэдээлэл хүргэж байна.
Биеийн тамирын багш хүн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ерөнхий газрын Ёс зүйн хорооны дотоод хяналтын аудитын албаны дарга, хуульч хийж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдлагууд өөрсдөө ёс зүйгүй байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал хөндөгддөг ч шийдэж чаддаггүй нь дарга удирдлагууд сэтгэлгүй ажилладагтай холбоотой.
Энэ агентлаг дээр шилдэг боловсон хүчнийг гаргаад өгөөч ээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг цааш хөгжүүлж хүмүүсийг чадавхжуулж өгөхийг хүсэж байна" гэдгийг мэдээллийн үеэр хэлсэн юм.
Зочин · 1 цагийн өмнө
URN SHINEGENE AMSN80955877XUCHINDX ERTEI
Зочин · 2 цагийн өмнө
BOOBN SXN DYRTAIGR XXN ANUSN80955877SEKSDI