НПГ: Д нь Э.Н, Э.Г нарыг заналхийлэн амь хохирогч Ш-ийн цогцсыг чемоданд хийлгэж дуу, дүрсний бичлэг хийж сүрдүүлсэн. Цугларсан нотлох баримтыг тал бүрээс хянасан
2025/09/15
2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж нь 10 гаруйхан хоногийн зайтай 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөгөөд, хэргээ нуун далдлахын тулд цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан аймшигт гарч байв.
Жил гаруй өнгөрсөн ч уг хэрэг шийдэгдээгүй төдийгүй хэрэгт хамжигчаар оролцсон этгээдүүдийг прокурорын байгууллагаас хохирогчоор тогтоочихлоо хэмээн 16 настай талийгаач охины ээж мэдэгдээд байгаа юм. Улмаар шүүхээс чемодан буй цогцосны хажууд суугаа Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хэрэгт хамжигчаар оролцсон эсэхийг шалгуулахаар шүүхээс прокурорт буцаасан ч прокурор эсэргүүцэж, эсэргүүцэл бичсэн гэж мэдээлэл гаргаад байгаа билээ.
Тэгвэл энэ талаар Нийслэлийн прокурорын газраас тодрууллаа. НПГ-аас "Цагдаагийн байгууллага 2024 оны 6 дугаар сарын 21-ний өглөөний 5 цаг орчимд иргэн Э.Г-ээс гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан. Холбогдох албаныхан хэргийн газарт үзлэг хийх явцад 16 настай, эмэгтэй Ч.Ш-ийн амь насыг хохироосон, цогцсыг нь чемоданд хийсэн болон бусад нөхцөл байдал илэрч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Д нь насанд хүрээгүй Ч.Ш-ийн хоолойг цахилгааны утсаар боож амь насыг нь хохироон чемоданд хийсэн, иргэн Т.З-г өмнө нь хоолойг нь цахилгааны утсаар боож амь насыг нь хохироож ханын шүүгээнд хийж нуусан байсан нь илэрсэн.
Ц.Д нь насанд хүрээгүй Ч.Ш-ийн амь насыг хохироосны дараа нь Э.Н, Э.Г нарыг заналхийлэн амь хохирогч Ч.Ш-ийн цогцсыг чемоданд хийлгэж дуу, дүрсний бичлэг хийж сүрдүүлсэн, мөн Т.З-ын амь насыг хохироосны дараа эд зүйлийг устгаж гэмтээсэн, Т.З-гийн фейсбүүк хаягаар нь бусадтай харилцаж, мөнгө шилжүүлэн авсан байдаг.
Эдгээр хэргийг мөрдөн шалгах явцад Ц.Д нь 16 насанд хүрээгүй Т.М гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон, Х.Э нь тэрхүү насанд хүрээгүй хохирогчийг зуучилсан зэрэг гэмт үйлдэл мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоогдсон.
Мөрдөх байгууллага, Ц.Д-г хоёр хүнийг алах, бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх, хулгайлах, залилах, заналхийлэх, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт, Х.Э-г бусдыг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт яллагдагчаар татах санал гаргаж, ирүүлснийг Нийслэлийн прокурорын газраас үндэслэлтэй гэж дүгнэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
Нийслэлийн прокурорын газар уг хэрэгт 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүх хэргийг хэлэлцээд прокурорт хэргийг буцаасан.
Прокурор шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр эсэргүүцэл бичсэнийг давж заалдах шатны шүүх 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.
Шүүхээс уг хэргийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр прокурорт буцаан ирүүлсэн байдаг. Мөрдөх байгууллагаас шүүгчийн захирамжийн дагуу шинжилгээ хийлгэн, дүгнэлт тодорхойлолт гаргуулах, нэмж мэдүүлэг авах зэрэг ажиллагааг гүйцэтгэж, хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт ирүүлсэн. Прокуророос яллагдагч Ц.Д, Х.Э нарын үйлдсэн хэрэг тогтоогдсон гэж дүгнэн 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Прокурор нь мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан хэргийг хянаад цугларсан нотлох баримтыг тал бүрээс хянаж, өөрийн дотоод итгэлээр нотлох баримтыг үнэлж хэргийг шүүхэд шилжүүлэх шийдвэрийг хараат бусаар гаргадаг.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагт явуулахаар товложээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагч нарын гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцдэггүй бөгөөд хэргийг прокурорт буцаах, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэрийн аль нэгийг гаргадаг" гэв.
Зочин · 2025/09/22
SAWI80955877
Зочин · 2025/09/21
Муу хар алуурчдыг тайгад аваачиж амьдаар нь баавгайд хаяж өгч идүүлж тэр нялх охины мэдэрсэн айдсыг мэдрүүлэх хэрэгтэй.
Зочин · 2025/09/17
DYRN JARGAAGCH SEXSEER80955877
Зочин · 2025/09/16
BIEE UNELELN80955877SEXSDMR
Зочин · 2025/09/16
ERCHUUDN ANUSN NUXN XELEEREE GOE YDAAXN DOLOON80955877
Зочин · 2025/09/16
SAWI80955877
зочин · 2025/09/16
хээв нэг цай уугаад, юу ч болоогүй мэт хөлөө ачаад сууж байгаа хүмүүс бусдын дарамтанд байгаа байдал харагдахгүй л бна шүү, Э.Н нь өмнөх хохирогчийн амийг хөнөөхөд байсан гэсэн шдээ ... битгий илт худал тайлбар хийгээд бай ...
Зочин · 2025/09/15
VANAGXN TAASHAALG UZUULN80955877
Зочин · 2025/09/15
ZYGAATSN JARGAAGD80955877
Зочин · 2025/09/15
VAWALDI80955877SHAALGX ZALYYSN
Зочин · 2025/09/15
DYYDLGR80955877EDLEED SEKSDD
Зочин · 2025/09/15
SHAALTSD SERELN JARGAAN80955877
Зочин · 2025/09/15
44DSH ERD SXN SEXSYGR TOGLN80955877 XALYYTSD
Зочин · 2025/09/15
GANTS YDAAGN XALYYTSSN SEKSDX80955877
Зочин · 2025/09/15
UILCHLGE80955877SHAAX ERTEI TAALLR
Зочин · 2025/09/15
SEKSYGR EZEMDUULN80955877 XENTEI XMAGUI
Зочин · 2025/09/15
SADARLMR VWN XUSLN XANGN DYRTAI DDEWSGER BLNO80955877
Зочин · 2025/09/15
VANXANDN XUSNG XILGED80955877XUCHINDX ERCHUUDD
Зочин · 2025/09/15
ANUSDI80955877BOOBN XXN