Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны энэ намрын эхний хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаан “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр хоригийн талаар танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улс тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлж байгаль орчноо хамгаалах бодлого баримтлах ёстой.  Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолын 5 дугаар заалтад алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46, 47 дугаар тогтоолуудад өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэхээр тусгасан. Энэхүү яаралтай өргөн мэдүүлж, өөрчлөлт оруулахаар дурдсан Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46, 47 дугаар тогтоолуудад нь зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлсэн байна.

 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин