Монгол хүн дарангуйлал дагуулсан мунхаг улс төрд дургүй, коммунист намд ч ардчилал чухал гэдгийг ойлго…
2 цагийн өмнө
Уг нь зураг, зодоон хоёрыг холоос хар л гэдэг. Энийг улс төрд хэрэглэдэг болсон. Хоёр нь зодолдож бусад нь хараад суудаг. Эцэст нь зодолдсон хоёр нь хуйвалдаж тохироод, харсан бусад нь хоосон хоцордог. Улс төрийн талаасаа ийм. Алдаатай онол байгаа биз дээ. Ард нийтийн талаас бол хараад сууж боломгүй.
Тэрний цаана Монголын ард нийтийн эзэмшиж хэрэглэх ёстой баялаг дагаж байдаг юм. Тэрийг хуваарилах эрх нь улс төрийн зодоонд ялагчид очдог. Түүх хүүрнэлтэй биш. Бүгдээрээ мэдэх учраас. Монголын ард нийт ямар царайтай амьдарч байгааг харж байгаа биз дээ. Тиймийн учраас ард нийтээрээ улс төрийн алив зодооныг цаадах учир зүйтэй нь мэдэж ойлгож байх нь хамгаас чухал. Чухамхүү тэр мэдэх эрхийг хэвлэл гүйцээж өгдөг. Зарим тохиолдолд хэвлэлийн мэдээлсэн үнэнийг худал болгож улс төрд ашиглах нь байна. Тэрэндээ хэвлэлийг гишгэчээд өнгөрөхийг оролддог. Энэнд ард нийтээрээ хэрсүү хандмаар юм билээ. Хотын төвд хуралдаж суусан журмын 20 гаруй хүнтэйгээ алс аймгаас гар утасныхаа чанга яригчаар холбогдож, архив протоколд тэмдэглүүлэн байж ярьснаасаа булздаг бол улс төр. Бичлэг , тэмдэглэлийг арилгаж болох ч 20 гаруй хүний ам, тархинд үлдсэн яриаг арилгах боломжгүй л… Атал тэгээгүй ээ гэдэг бол тэгж хэлэхээс аргагүй улс төр үүссэний л шинж илрэл юм. Тэрнээс улсын хувь заяа, төрийн төөрөг тавиланг шийдэх хэмжээний сэдвээр худал хуурмаг мэдээлэл бэлтгэдэг хэвлэл, сэтгүүлч өнөөдөртөө Монголд төрөөгүй байна. Дээр нь бас алив улс төрийн зөрчил мөргөлдөөнд орж ялагдвал гэр бүл юм хумаа аваад гадагшаа нисээд явчих мөнгө нь ч, сэтгэл нь ч энэ хэвлэлийн хэдэн хүнд байдаггүй юм. Гагцхүү нууцлан далдалж байгаа мэдээллийг ил болгож, ард нийтэд хүргэх нь миний туйлын зорилго гэж итгэсэн л хүмүүс. Тиймийн учраас хэвлэлүүд улс төрийг зураг, зодоон хоёр шиг холоос харж болохгүй. Мэдсэнээ нягтлаад мэдээлэх үүрэгтэй. Үнэнийг улстөрчидтэй хамт худал болгох нь хэвлэлийнхний хийх ажил биш. Ойрын хоногуудад Монголын хамаг том намууд сонгууль томилгоо гээд улс орны биш улс төрийн ажилтай байна. АН даргатай болсон. Дүрмээ өөрчилнө. Шүүх тэрийг нь бүртгээд авчихвал цааших ажил нь ундраад цэгцрээд явчихна. МАН хэцүү байна. МАН-ынхан намын даргаар хэн нь болох вэ гэдэг дээр дээр доороо орон үзэж байна. Үзэж байсан талууд нь уржигдар тэврэлдээд эхэлсэн л сонстоно. Үнэндээ МАН гэдэг намыг учиргүй сонирхож шохоорхоод байх хэнд ч хэрэггүй. Хэн дарга болох нь чухал биш. Харин хэн Монголын одоо, ирээдүйд олигтой хэрэгтэйг хийх вэ гэдэг л анхаарах гол цэг нь. Уулаасаа 24 оны сонгуулиар ард нийтийн олонх дийлэнхийн саналыг авч Монголын төрийн эрхийг барьж байгаа учраас эдний намд хэрүүл уруул гарахаар тэр нь Монголын асуудал болоод байгаа. Одоо хар даа, 26 оны төсөв гэхэд л энэ хэрүүлийн хэрэгсэл болох төлөвтэй. Ард нийтээрээ аль нэг намд талтай байхаа больсон. АН-д ч, МАН-д тийм дуртай биш болсон. АН харин энэ янзаараа биеэ даагаад аятайхан явчихвал ард нийтээрээ ахиухан дэмжчих шинж байдал ажиглагдаад эхэлж. Гэвчиг сонгуулиас сонгуульд үнэ хүнд, хүч тамираа алдсаар байгаа намыг хэрэгтэй, хэрэггүй гэдэг үзэл бодол ч олонтаа гардаг болов. Уул нь Монгол Улс олон намын тогтолцоог авсан ардчилсан нийгэмд шилжээд даруй 33 жилийг ардаа хийсэн. Энийг цааш нь хөгжүүлэн бататгаж, ард нийтийн төлөөнөө ажилладаг болгох ёстой болсон. Залхаад, татан буулгаад тараагаад хаячихъя гэх амархан ч болохгүй. Ардчилсан улсад намууд байх ёстой. Намууд байж улс төр, тусгаар тогтнол нь баталгаатай болдог. Нам гэж төрийн эрх мэдлийн төлөө нэгдсэн хүмүүсийн зохион байгуулалт. Ямар аргаар, замаар төр барих вэ гэдгээрээ үзэл баримтлалаа тогтоодог. Монголд АН баруунаар нь, МАН зүүнээр нь явъя гэж сонгосон. Гэвчиг энэ хоёр нам заримдаа баруун, зүүнээ мэдэхээ байчихдаг болов уу гэмээр байдаг. Барууны нам нь зүүний ажил хийх нь энүүхэнд. Зүүний улстөрч барууны байр суурьтай мэдэгдэл нь олширсон. Тэр цагт нь ард нийт: Ээ дээ, намуудын хэрэг байна уу гээд унадаг. Ойрын хоногуудад МАН- ын даргаар хэн тодрох вэ гэдгийг дагаад намын хэрэгцээ шаардлага бий эсэх улам хүчтэй сөхөгдөж байна. Төрийн дээр нам гарсныг баталсан үйл явдлууд үргэлжилж байна. МАН-ын удирдах зөвлөл, бага хурлын хэдхэн хүний юу гэж шийдсэнээр Монголын төр засаг цааш замнана. Тэд юу гэв гээд бүгдээрээ чихээ сунгана. Энэ өнцгөөсөө манай одооны хууль эрх зүйгээр нам, төрийн зохилдолгоо тохиргоо шаардлага хангахгүй болж. Өөрчлөлт нэхэж байна. Тэгэхлээр намууд өөрсдөө мафи маягаар биш, илүү иргэнлэг, нийтлэг болж хөгжих хэрэгцээ шаардлага байна. Хамгийн эхний алхам нь нам дотроо ардчилалтай болох ёстой. Намууд дотроос МАН-д тэр шаардлагатай. 101 жил болж байгаа МАН өөрийн доторх коммунист дэглэмээ гээхгүй байгаа нь намууд цаг үеийн шаардлагыг хангахгүй байна. Төрийн дээр нам байна гэцгээдгийн гол учир нь . Тэдэнд ардчилал хэрэгтэй. Нам тэгж төлөвшдөг. Ядах нь ээ МАН дотроо ардчилалтай болчихвол Монгол Улсад ардчилал ямар хэрэгтэй, одоо ямар байгааг ойлгоно. Энэхүү намын доторх ардчилал буюу “intra-party democracy” гэдэг чинь намын шийдвэр гаргах бүхий л түвшинд гишүүд, дэмжигчдийг оролцуулах тухай өргөн хүрээний ойлголт байдаг. Нам доторх шийдвэр гаргах үйл явц хүртээмжтэй байх нь намын доторх ардчиллын хамгийн чухал хүчин зүйл. Хэрэвзээ нам доторх ардчилалтай бол нэр дэвшигчдээ тодруулах, даргаа сонгох, мөрийн хөтөлбөрөө боловсруулах зэрэг намын бүх шийдвэрүүдэд гишүүд оролцдог, хамтын шийдвэр гаргадаг, гаргасан дүрмээ дагаж мөрддөг болдог. Харин нам доторх ардчилалгүй бол аливаа шийдвэрийг цөөн тооны оролцогчид, эсхүл удирдлага, дарга баталж мөрдүүлдэг. Яг л МАН даа. Тэгтэл АН-ыг хар. Базах нь ээ МАН-ынхан АН- ынхан шиг хүссэн нь намын дарга болохоор өрсөлддөг, даварсан даргадаа: Та боль оо гээд хэлчихдэг, намын доторх ажил асуудалд нам бус албан тушаалтныг оролцуулахаас татгалздаг, өндөр дээрээс томилогдож ирсэн ерөнхий даргааасаа: Намын ажлаа л хий, бүү хов зөөж хүн муудалцуулаад бай. Өөрөө тендер ярьж, нисдэг тэргээр зугаалаад, бид энд намын гал тогоонд ажиллах гэж цалингүй, бензингүй суугаад байна гээд шулуухандуу гөвчихдөг бол төлөвшлийн эхлэл болно. АН ингэдэг. МАН тийм болох хэрэгтэй. Бид ямар цаг үед амьдарч байгаа билээ. Дэлхий нийтээрээ дэлхийгээсээ даваад сэтгэж байхад, ХХ зууны аргаар амьдардаг нам байж болохгүй. Коммунист намд ч ардчилал хэрэгтэй. АН шиг намын даргын эрх мэдлийн төлөө өрсөлд, дарга дарангуйлах гээд байвал сөрдөг, хэлдэг болох хэрэгтэй. Тэгж л байж МАН нам шиг нам болно. Эв эеэ хичээнэ, биднийг хагаралдуулах гэлээ гээд гоншигноод байдаг бол дарангуйлалдаа дуртай, хэзээ ч ардчилал хүсдэггүй, хөгийн зүй тогтлыг хамгаалж байгаа л явдал. Гэтэл МАН юу болоод байгааг МАН- ынхан байтугай Монгол даяар мэдээд ойлгоод байна, цаана чинь. Тиймийн учир ард нийтээ юу ч мэддэгүй, мэдэрдэггүй тэнэг мэтээр сэтгэж, гагцхүү намынхаа гар доорх гишүүдийн хандлага, харилцаагаар эд нарыг ингээд байж болно гэж ойлгоод давхиад байж болохгүй.
МАН хагас хугас ч сэрж. Тэр цаг нь ч ирсэн. Тиймийн учир: Ордноосоо гар, гудамжаар алхаад үз. Монгол хүн дарангуйлал дагуулсан мунхаг улс төрд дургүй гэдгийг ойлго, мэдэр…
Ө.Билэг
Зочин · 1 цагийн өмнө
TANILTSI80955877XENTEI XMAGUI SEKSDI
Зочин · 2 цагийн өмнө
XUCHINDUULI SEKSEER ZYGAATSI80955877VAWN
Зочин · 2 цагийн өмнө
DYRTAI SEXSY BOOL BOLI80955877UILCHLEED
Зочин · 2 цагийн өмнө
URN SHINEGENE AMSI XUSEED SEKSDEED80955877TSAGN
Зочин · 2 цагийн өмнө
SADARTLA EZEMDEX ERCHUUDN ANUSN NUXN TAASHAALDMAAR DOLOOJ80955877
Зочин · 2 цагийн өмнө
SEKSEER NAADI ANUSDI BOOB XELEEREE GOE DOLOOGOOD XXOOD TOMSGN GOEOOR DOLOON80955877