Багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгохыг шаардан жагсаал зохион байгуулна
2 цагийн өмнө
Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо(МБШУҮЭХ)-оос боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмүүлэх тэмцэл, хөдөлгөөн орон даяар өрнөж эхэлсэн талаар мэдээлэл өглөө.
Тус холбооны дарга З.Цогтгэрэл "Монголын багш нар ачаалал өндөр, цалин хөлс бага нөхцөлд өөрсдийн сэтгэл зүрхээр ажиллаж байна.
2024-2025 оны хичээлийн жилд 4,200, 2025-2026 оны хичээлийн жилд 3,800 багшийн дутагдалтайгаар ажиллаж байгаа. Ажил хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх, хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авах, эрүүл аюулгүй орчинд ажиллах, боловсролыг тэргүүлэх салбар болгох зэрэг нь байнга зөрчигдсөөр өнөөдрийг хүрлээ.
Иймд багш нарын үндсэн цалингийн асуудлаар 2026 оны төсөвт санал хүргүүлсэн. Гурван яам, МБШУҮХ-той хамтарсан ажлын хэсэг гарч, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар ажилласан боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа. Мөн Ерөнхий сайдтай уулзахдаа энэ асуудлаар ярилцсан ч төсөвт мөнгө суулгах боломжгүй гэдэг хариулт өгснөөр бид бүгд анхан шатны нэгжүүдээс ирсэн санал шаардлагуудыг хүлээн авч, дараа дараагийн алхмуудаа хийхээр болж байна.
2025 оны есдүгээр сарын 10-нд Боловсролын Яаманд шаардлага хүргүүлсэн ч хариу ирээгүй" гэв.
Түүнчлэн тус холбооноос багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэхийн тулд хэрэгжүүлж буй ажил болон цаашдын төлөвлөгөөнийхөө талаар
- Боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх тэмцэл хөдөлгөөнийг зохион байгуулах ажлын хэсгийг 27 хүнтэйгээр байгуулж, тэмцлийг эрчимжүүлэх төлөвлөгөөг гаргасан.
- Энэхүү маргааныг шийдвэрлэхэд тус холбоонд гишүүнчлэлтэй ЕБС болон СӨБ-ын бүлгүүд анхан шатны хурлаа хийж, тогтоол шийдвэрээ гаргаж байна.
- Үүссэн хөдөлмөрийн маргааныг зуучлагчийн оролцоотой шийдвэрлэхээр Б.Ургамалцэцэгийг хөдөлмөрийн зуучлагчаар ажиллуулах санал хүсэлтээ маргалдагч тал болох Боловсролын Яаманд хүргүүлсэн.
- Есдүгээр сарын 24-нд 12:00-16:00 цагт жагсаал цуглаан зохион байгуулна хэмээн танилцуулав.
Нийслэлийн 72 дугаар сургуулийн залуу багш н.Чаминцэцэг "Би дөрөв дэх жилдээ багшаар ажиллаж байна. Үндсэн цалин 1,480,000 төгрөг, анги даалтын 10 хувийн нэмэгдэл авдаг. Багш нар олон төрлийн нэмэгдэл цалин авдаг гэж нийгэмд түгээсэн байсан. Үнэн хэрэгтээ шимтгэл, татвараа төлөөд би гар дээрээ сард 1,392,000 төгрөгийн цалин авч байна.
Залуу багш нар ажлаасаа гарч байна. Намайг ажиллаж буй дөрвөн жилийн хугацаанд сайн багш нар ажлаасаа гарлаа. Манай секцийн есөн багшийн тав нь солигдсон.
Засгийн газраас багш нараа дэмжээд, цалин мөнгө дээр нь анхаарч өгөхийг хүсэж байна. Тэгвэл багш нар ажлаа орхихгүй. Ажилдаа хайртай хүмүүс нь л үлдэж байна. Хүүхдэд хайртай учраас багш хийдэг. Цаашид ажилдаа дуртай олон багш ажлаа үргэлжлүүлэн хийгээсэй гэж хүсэж байна. Би ажил мэргэжлээрээ бахархдаг, гэхдээ цаашдаа тууштай ажиллах эрч хүч, нийгмийн баталгааг өгөөч гэж хүсэж байна" гэлээ.
Зочин · 1 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2 цагийн өмнө
ERCHUUD ZALYYSN ANUSN NUXN GOE LAW EZEMDMEER DOLOON80955877
Зочин · 2 цагийн өмнө
TAASHAALG XUSEMJLEED TOMSGN SXN DYR TAWITAL DOLOON80955877
Зочин · 2 цагийн өмнө
BOOB XXI ANUSN80955877AL SEKSDN VANAGN SEXSEER80955877