Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
3 цагийн өмнө
“М Си Эс”-ийн захирлуудын зөвлөлийн дарга, Ухаахудагийн эзэн Ж.Оджаргал өчигдөр мэдэгдэл хийлээ. Тэрээр “…Стратегийн ордод Тавантолгойн бүлэг орд хамаардаг, түүнээс Ухаахудаг гэж тусдаа бүлэг стратегийн орд байдаггүй” гэлээ.
Тэрээр цааш нь “…Стратегийн орд гэдэг чинь юугаа хэлэх юм, цаашдаа стратегийн орд гэж байх юм уу үгүй юм уу гэдгээ тодорхой болгохгүй бол нэг улстөрч, нэг засаг гарч ирээд “…Танайх стратегийн орд мөн байна аа, 34 хувиа авна” гээд байвал энэ эрсдэлтэй салбар луу хөрөнгө оруулахгүй шүү дээ. Бид нар өнгөрсөн 34 жил хөгжиж байгаа орны зам тууллаа. Хөрөнгө оруулагчтай маргаантай, маргаангүй янз бүрийн л асуудал байсан байх. Цаашдаа урагшаа харж амьдрахын тулд стратегийн орд гэж юуг хэлэх юм, стратегийн орд гэж байх юм уу, гаднынх ч бай, дотоодынх ч бай ойлгомжтой болгох ёстой. …Би бол стратегийн орд гэх нь буруу гэж боддог. Хуучин бол томьёоллоор “…Үндэсний нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш борлуулалттай бол стратегийн орд” гэж томьёолсон байдаг санагдаж байна. Одоо эдийн засаг томорч байна, илүү томрох хэрэгтэй байна. Тэгэхээр стратегийн бүтээгдэхүүн гэж байх нь зөв болов уу гэж боддог. Тэр нь уран гэх юм уу, газрын ховор гэх юм уу гарцаагүй улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор. Бүтээгдэхүүнээр заагаад томьёолохгүй бол стратегийн орд гэхээр нүүрс, алт бүгд стратегийн орд байна гэхээр хөрөнгө оруулагч нар “…Ордынхоо нөөцийг тогтоочихсон ч гэсэн томруулахаас айдаг” гэж байгаа, “…Томорчихоор төр авчихна” гэдэг айдастай учраас тэр. Үүнийг төр эргэж харж өөрчлөх ёстой гэж боддог” гэв.
Гэхдээ, Ж.Оджаргал яг энэ байр сууриа бараг сарын өмнө хэлчихсэн. “…2006, 2007 оны үед Ашигт малтмалын тухай хууль батлагдаж, Тавантолгойн бүлэг ордыг “Стратегийн орд” гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, гүтгэж байгаа талынхны ярьж байгаа шиг Ухаахудаг гэж стратегийн орд ерөөсөө байхгүй. Тавантолгойн бүлэг орд нь өөрөө стратегийн орд юм.
Тухайн үед “…Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг хувийн хэвшилтэй хамтарч эзэмшвэл 50 хүртэлх хувийг төр эзэмшинэ” гэдэг хууль гарсан. Ингэж 2007 оны хавар, тухайн үеийн Засгийн газар хэлэлцээр хийе гэж эхэлсэн. Тэгээд хэлэлцээр хийж “…86 хувийг төр авъя, 14 хувийг нь та нар буюу үндэсний компанийн консорциум ав” гэсэн.
Удалгүй дараагийн С.Баярын Засгийн газар гарч ирээд “…Бид хамтармааргүй байна. Төр тусдаа баймаар байна. Гэхдээ ахиухан хувь авмаар байна” гээд дахин хэлэлцээр хийсэн. “…Та нарын, хувийн хэвшлийн эзэмшиж байгаа лиценз нь Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн өмч бол мөн юм байна. Гэхдээ хуулийнхаа дагуу төр ахиухан хувьцаа эзэмшээд явъя. Гэхдээ өмнөх Засгийн газрынх шиг 86:14 хувиар хамтармааргүй байна. Бид тусад нь тодорхой хэсгийг томоор нь, хамтралгүйгээр эзэмшье” гэж хэлэлцээр хийж эхэлсэн. Ингээд дөрвөн сарын турш есөн удаа хэлэлцээр хийсэн. Тэрний протокол, тэмдэглэл нь Уул уурхайн яаманд бүгд байх ёстой.
Ингэж есөн сарын турш хэлэлцээр хийгээд тухайн үеийн Хууль зүйн яам, Уул уурхайн яам, Төрийн өмчийн бүх талууд нь оролцоод, эцсийн дүндээ “…Бид нар 96 хувийг нь авна, та нар дөрвөн хувийг нь ав” гэдэг дээр тохирсон юм.
Хүмүүс “…Гол өрөм нь Ухаахудаг” гэж худлаа мушгидаг юм. Түүн шиг худлаа юм байхгүй. Гол том өрөм нь Цанхи юм. “…Энийгээ төр авна” гэсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өнөөдөр эзэмшиж байгаа баруун, зүүн Цанхид өнөөдөр их том уурхай явж байгаа.
Уг нь хуулиараа 50:50 буюу 50-иас илүүгүйг төр авах ёстой байсан юм. Гэхдээ хэлэлцээр хийж явсаар “…За ерөөсөө Ухаахудагийг та нар ав. Үлдсэн 96 хувь буюу таван ордоо төр авна” гэсэн. Тэр үйл явц бүгд нээлттэй болсон, бүх протокол нь байгаа” гэснийгээ компанийнхаа mcs.mn сайтад тавьсан байдаг.
Харин өнөөдөр Ерөнхий сайдтай уулзаж гарч ирээд, өмнө сайтдаа ярьснаа давтжээ.
Ер нь бол, “…“Энержи ресурс” Ухаахудагийг Засгийн газрын тэмдэглэлээр авсан нь хууль бус, энэ бол луйвар” гээд байсан Засгийн газар огцорсон. Түүнээс хойш Ж.Оджаргалын ажиллагаа идэвхжиж, ам нь чангарсаар өчигдөр “…Тэгж яривал Ухаахудаг стратегийн орд биш” гээд хэлчихлээ. Энэ нь “…Ухаахудагийг өгөхгүй” гэсэн үг. Уг нь, Ухаахудаг дээр хоёр асуудал явж байсан. Нэгдүгээрт, Ухаахудагийг Засгийн газрын тэмдэглэлээр, хууль бусаар авсан учраас Ухаахудагийн лиценз улсад 100 хувь буцах байсан. Хоёрдугаарт, Ухаахудаг бол Тавантолгойн стратегийн бүлэг ордын бүрэлдэхүүн хэсэг тул тодорхой хувиа Үндэсний баялгийн санд өгөх ёстой болсон.
Харин Ж.Оджаргал аль алийг нь хүсэхгүй байгаа бололтой. Мэдээж, Л.Оюун-Эрдэнэ огцорсон тул “…Ухаахудагийг Засгийн газрын тэмдэглэлээр, хууль бусаар авсан” гэх асуудал ажил болох байтугай яригдахаа ч больсон. Тэгэхээр мань эр “…Ухаахудаг бол Тавантолгойн стратегийн бүлэг ордын бүрэлдэхүүн хэсэг тул тодорхой хувиа Үндэсний баялгийн санд өгөх ёстой” гэдгийг “…Стратегийн ордод Тавантолгойн бүлэг орд хамаардаг, түүнээс Ухаахудаг гэж тусдаа бүлэг стратегийн орд байдаггүй” гэж няцааж байна.
Гэтэл, 2007 онд УИХ-аас стратегийн 16 ордыг зарласан тогтоол гаргасан. Мөн, 2019 онд Үндсэн хуулийн 6.2-т “…Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэдэг заалт оруулчихсан. Гэхдээ, Ж.Оджаргал ингэж хэлсэн нь санаандгүй алдсан үг биш юм. Даанч, сүүлийн үед улстөрчид голдуу хүмүүс “…Монгол Улс стратегийн орд гэдэг дэлхийд байхгүй нэр томьёо хэрэглэж байна” гээд байдаг болчихсон юм. “…Ухаахудагийг “Энержи ресурс”-т алдсан Засгийн газрын тэргүүн” гэгддэг С.Баяр хүртэл олон нийтийн сүлжээгээр “…Нэг, тухайн үед Тавантолгойн ордыг "Энержи ресурс" 2002 оноос хойш эзэмшиж байсан. Энэ хувийн өмч гэж хуулиар явдаг. Гэхдээ “…Төр стратегийн ордоо эзэмшье” гэж хэлцэл хийж эхэлсэн. Хоёр, ямар хуулийн орчин байв. Ашигт шигт малтмалын тухай хуулийн 5.4-т “…Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болно" гэж заасан байсан. Гуравт, стратегийн ордод Тавантолгой гэж заасан болохоос Ухаахудаг гэж байхгүй. Дөрөвт, Тавантолгойн ордод төр хэлцэл хийхдээ 50 хувиас хэтрэх аргагүй байсан. Тэгсэн ч хэд хэдэн удаа хэлэлцээрт ороод, 86 хувь төрд, 14 хувь "Энержи ресурс"-т гэж хувилбар боловсруулсан. Тавд, давуулж амбицлаад үүнийг 96 ба дөрөв болгож чадсан. "Энержи ресурс"-т үлдээсэн дөрвөн хувь нь Ухаахудагийн орд юм. Зургаад, Засгийн газарт өгсөн УИХ-ын чиглэлийн дагуу хэлцлийг хийсэн. Дараа нь асуудлыг УИХ-д танилцуулсан. Дангаар шийдээгүй. Бүгд тухайн үеийн боломж, хууль эрх зүйн орчинд захирагдан явсан” гэсэн байдаг. С.Баярын ингэж бичсэн нь Ж.Оджаргалын өнөөдөр хэлсэн хоёр яг адилхан байгаа юм.
Тэднээс гадна, УИХ-ын танхимд Б.Уянга, Х.Тэмүүжин нар ч стратегийн орд гэдэг ойлголт, томьёоллыг ад үзээд эхэлсэн. Энэ бүх шат дараатай арга хэмжээнээс “…Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна” гэж ойлгогдоод эхэллээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 42 минутын өмнө
SEKSEER TOGLI80955877
Зочин · 1 цагийн өмнө
XALYYTSTAL VANAGLAAD SEKSYGEER80955877
Зочин · 1 цагийн өмнө
SEKSEER VANAGN VANXANI NZ AMRAG BOLI80955877SEKSY
Зочин · 1 цагийн өмнө
SEKSEER XUSEMJLDEG TACHAANGUI BOOL BOLI80955877TSAGAAR
Зочин · 2 цагийн өмнө
TANILTSI80955877
Зочин · 2 цагийн өмнө
TSAGN SEXSYGEER BIEE UNELELNE80955877XUSNEER
Зочин · 2 цагийн өмнө
DYRTAI XALYYN SEKSEER DEWSGER BOLI ERTEI80955877
Зочин · 2 цагийн өмнө
SERELN VANAGLMAAR80955877SEXSDEED
Зочин · 2 цагийн өмнө
SHAALTSMAAR XUCHINDI URN SHINEGENE AMSI80955877
Зочин · 2 цагийн өмнө
SADARTLA XUCHINDEX ERCHUUDN80955877BOOB XOXOOD
Зочин · 2 цагийн өмнө
ZALYYSN ANUSN NUXN TAASHAALTAI XELEEREE GOE DOLOOJ80955877
Зочин · 2 цагийн өмнө
ANUSN AL SEKSEER TOMSGN DOLOOGOOD80955877
Зочин · 2 цагийн өмнө
BOOW XXI BOOWN DOLOON80955877
Зочин · 3 цагийн өмнө