Угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдлын өдөр тутмын мэдээллийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс танилцуулдаг. 

Тэгвэл өнөөдөр угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 81 тохиолдол, нас барсан гурван тохиолдол мэдээлэгдсэн байна.

Хордлого бүртгэгдсэн тохиолдлыг байршлаар авч үзэхэд:

Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүрэгт нийт 31 өрхийн 81 иргэн угаарын хийн хордлогод өртөж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт хоёр өрхийн гурван иргэн нас барсан мэдээллийг өглөө.