Ц.Хонгорзул: Парацетамол нь кофейны найрлагатай учир их хэрэглэвэл аутизмтай хүүхэд төрөх магадлал өндөр
3 цагийн өмнө
МУБИС-ийн Математик байгалийн ухааны сургуулийн биологийн тэнхимийн багш доктор.проф. Ц.Хонгорзултай аутизмын талаар ярилцлаа.
-Сүүлийн үед аутизмтай хүүхэд их төрж байна. Ер нь аутизм гэж юу вэ?
Аутизмын хүрээний эмгэг нь нийгмийн харилцаа, хэл яриа ба зан авирын бэрхшээлээр илэрдэг нэг төрлийн хөгжлийн бэрхшээл юм.
Аутизмтай хүмүүсийг гаднаас нь хараад мэдэхэд хэцүү байж болох ч тэдний бусадтай харилцах, хэл яриагаараа өөрийгөө илэрхийлэх, биеэ авч явах, ба сурах арга барил нь ихэнх хүмүүсээс ялгаатай байдаг.Аутизмтай хүмүүс гэнэт гараад ирсэн юм биш. Олон жилийн өмнө бол онцгой буюу зургаа дахь ертөнцтэй харьцдаг хүн гэх мэтээр тайлбарладаг байсан. Харин одоогийн байдлаар аутизмтай хүүхдүүд хэт олноор төрөх хандлагатай болжээ. Эрдэмтдийн судалснаар аутизмтай хүүхдүүдийг хөнгөн, дунд, хүнд гэж гурав хуваадаг. Хөнгөн хэлбэрийн аутизмтай хүүхэд тодорхой хэмжээгээр ярина, өөрийгөө илэрхийлнэ. Ер нь аутизмтай хүүхдийг хараад оношлох боломжтой. Гадаад төрх, бие бүтцийн хувьд эрүүл хүүхэд шиг л харагддаг бол Даунтай хүүхэд жартгар нүдтэй байдаг шиг ялгаатай зүйл юу ч байхгүй. Харин байгаа байдлыгнь харвал аутизмтай хүүхэд хүний өөдөөс эгцэлж хардаггүй, ганцаараа л тоглоно, нэг үйлдлээ хэдэн зуун мянган удаа давтсан ч уйдахгүй. Бас өлмий дээрээ явдаг. Хөнгөн хэлбэрийн аутизмын хувьд ярихаас гадна нэг зүйлдээ анхаарлаа төвлөрүүлээд хийвэл гоц хийдэг онцлогтой. Тэдгээрийн нэг нь Альберт Эйнштейн байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, нэг зүйлдээ гайхалтай төвлөрч төгс хийдэг гэсэн үг. Харин дунд хэлбэрийн аутизмтай хүүхэд ярих чадвар муутай байдаг. Ойр зуурын ахуйн хүрээнд л ярина. Өөрийнх нь сэтгэлд таарахгүй зүйл байвал уур уцаараа илэрхийлдэг. Ингэхдээ уйлна, юм авч шиднэ, толгойгоороо хана руу цохидог. Хүнд хэлбэрийн аутизмтай бол огт ярихгүй, биеэ даан хооллох, гар, шүдээ угаах зэрэг наад захын үйл хийхдээ муу байдаг. Хамгийн гол нь энэ ус халуун шүү гэдгийг ч ойлгохгүй.
-Аутизм нь цаашдаа буурах хандлага ажиглагдаж байна уу?
-Бараг хоёр жилийн өмнө ДЭМБ-аас цаашдаа нийт төрж байгаа хүүхдүүдийн 50 хувь нь аутизмтай төрнө гэх мэдэгдэл хийсэн байдаг. Энэ юуг илэрхийлж байна вэ. Яагаад аутизмтай хүүхэд төрөөд байгаа талаар олон улсын түвшиндээ судалгаанууд хийгдээд явж байна. Миний уншиж судалснаар бол эмэгтэй хүн жирэмсэн байх үедээ айх, түгших, гэр бүлийн хүчирхийлэл, стрессээс шалтгаалан уураг тархинд үүсдэг серотонин, дофамин зэрэг биологийн идэвхит бодис нь ялгардаггүй болохыг эрдэмтэд судалсан эрдэм шинжэлгээний өгүүлэл байдаг. Өөрөөр хэлбэл, жирэмсэн эхийн сэтгэл санаа тавгүй, айдас, түгшүүртэй, сэтгэл гутралтай үед серотонин, дофамины нийлэгжилт дарангуйлагдсан гэсэн үг юм. Гэтэл ураг маань эсийн хуваагдлаар эрхтэн, системүүдийн хөгжил явагдаж байгаа. Нэн ялангуяа ургийн уураг тархи үүсч, хөгжих үйл явцын үед дээрх стресс түгшүүр байвал урагт сөргөөр нөлөөлж байгааг эрдэмтэд судалсан байна. Хоёрдугаарт, эмэгтэй хүн жирэмсэн болохоосоо өмнө бие махбод, оюун санааны хувьд өөрийгөө бэлдэх ёстой. Эрдэмтдийн судалгаагаар D витамин, кальцийн дутагдалтай эхээс аутизмтай хүүхэд төрж байгааг судалсан байдаг.Иймээс гэр бүл төлөвлөлтөө сайн төлөвлөж дараа нь жирэмсэн болохоосоо өмнө D витамины шинжилгээг өгч, ямар хэмжээтэй байгааг тогтоогоод эмчийн заавраар тохирсон арга хэмжээ авах хэрэгтэй.
-АНУ-ын ерөнхийлөгч Донольд Трамп жирэмсэн эхчүүдийг парацетамол битгий уу гэх уриалга гаргасан байсан. Өөрөөр хэлбэл, аутизмтай хүүхэд төрөх шалтгаан болж байна гэж үзсэн. Энэ нь үнэхээр аутизмтай хүүхэд төрөхөд нөлөөлдөг үү?
-Хэдийгээр миний хувьд ийм судалгаа уншаагүй ч парацетамол кофейны найрлагатай учраас урагт нөлөөлөх магадлал маш өндөр. Үр тогтоод 14 хоногийн дараа урагт хамгийн түрүүнд зүрх үүсдэг. Ийм бага үеэс нь зүрхийг ачааллуулаад байж болохгүй. Парацетамол зүрх судасны системд сөрөг үйлчилгээтэй, мэдээж халуурч байгаа хүний халууныг бол буулгана. Гэхдээ найрлагадаа кофейн агуулсан, зүрхэнд ачаалал үүсгэдэг учраас урагт нөлөөлнө. Тийм учраас эмийн зохисгүй хэрэглээнд нэн ялангуяа ээж болох гэж буй охид бүсгүйчүүд анхаарах хэрэгтэй. Ер нь ээж болох хүн эхлээд бүх биеийн шинжилгээ өгөх ёстой. Цусанд байх ёстой өөх, тос, уураг, витамин D, витамин 9 (фолийн хүчил),төмөр, кальци гэх мэт байх ёстой хэмжээндээ байна уу үгүй юу. Сэтгэл зүйн хувьд ээж болоход бэлэн үү гэдгээ өөрөөсөө асуу. Эрүүл хүүхэд төрүүлмээр байвал эхлээд өөрөө бие махбод, сэтгэл зүйн хувьд эрүүл байхыг хичээх хэрэгтэй. Сая дурдсан нийгмийн бухимдал, гэр бүлийн хүчирхийлэл энэ бүгд аутизмтай хүүхэд төрөхөд тодорхой хэмжээнд нөлөөлдөг.
-Ер нь таны хүүхдийг төрөх үед аутизмыг нийгэм яаж хүлээж авч байсан бэ?
-Миний хүүхэд 2007 онд төрсөн, тэр үед аутизмын тухай ямар ч ойлголт байхгүй байсан. Бүх хүн миний хүүхдээс айдаг байх жишээтэй. Харин одоо бол аутизмын талаар тодорхой ойлголтууд нийгэмд түгсэн.
Манайхан бие махбод, сэтгэл зүйгээ зөв оношилж, зөв арга хэмжээ авч чадвал аутизмтай, эсвэл янз бүрийн согогтой хүүхэд төрөхгүй байх боломжтой гэдгийг хэлмээр байна. 25 дугаар сургуульд анх манай хүүхэд ганцаараа аутизмтай байсан. Саяхан би бага ангийн багштай нь тааралдсан юм. Өмнө нь тус сургууль нэг, хоёр ангитай бөгөөд аутизм, даунтай хүүхдүүд холилдсон байдаг байлаа. Гэтэл энэ жил дөрвөн ангийн хоёр анги нь дан аутизмтай хүүхдүүд элсэн орсон байна. Тиймээс төр засаг, нийгмийн зүгээс ч гэсэн уг асуудалд анхаармаар байна. Би Боловсролын яаманд олон удаа хэлж байгаа. Хүнд төрлийн аутизмтай хүүхдэд англи хэл, компьютерийн хичээл орох ямар ч шаардлага байхгүй. Миний хүүхдэд өөрөө аягандаа усаа хийгээд уучихдаг, өндөг шараад идэж чадах амьдрах ухаан л хэрэгтэй. Харин хөнгөн хэлбэрийн хүүхдүүдэд англи хэл, компьютерийн ухааны хичээл зааж болно. Ингэж заах хичээлээ ч гэсэн ангилж өгөөсэй. Мөн мэргэжлийн эмнэлгүүдийн эмч, сувилагчдыг аутизмын хүрээний эмгэгийн мэдлэг, мэдээллээр хангамаар байна. Аутизмтай хүүхдүүд аутоиммуны эмгэгтэй төрдөг учраас арьс, харшлын загатнаа, тууралттай байсан. Арьс, харшлын эмнэлэгт хэвтээд эмчлүүлэхэд эмч, сувилагч нар нь айгаад ойртохгүй. Бид ийм хүнд эмчилгээ хийж мэдэхгүй гэх жишээтэй. Өнөөдөр Монголд аутизмтай хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөөд байна шүү дээ.
-Станфордын эрдэмтэд аутизмын шинж тэмдгүүдийг буцааж, гэмтэлтэй тархины замуудыг засах технологтийг бий болгосон гэсэн. Яг үүн шиг аутизмыг эмчилдэг өөр технологи бий юу?
-Японд аутизмыг эмчлэх арга олсон тухай мэдээлэл гарсан. Энэ арга нь удамшлын мэдээллийн генийн алдагдсан дарааллыг засах технологийг боловсруулсан гэж яриад байгаа юм. Монголоос энэ эмчилгээнд явсан хүүхдүүд бий. Гэхдээ энэ хүүхдүүд бүр цоо эрүүл болсон уу гэхээр үгүй. Ямар ч байсан аягыг доошоо унагаавал хагарна, энэ халуун ус байна гэдгийг мэддэг болоод ирсэн гэсэн. Япон бол манайхаас хэд дахин хөгжилтэй орон. Нөгөө талд Трамп эрчимтэй аутизмын судалгаа хийлгэх захирамж гаргасан.Олон улсын эрдэм шинжилгээний төвүүдэд судалгааг өргөн хүрээтэй хийх болсонд талархалтай байна.
Гадаадын оронд нийгэм нь тайван, асуудал багатай, хүнсний бүтээгдэхүүн чанартай байдаг. Бүгд л өөртөө хайртай учраас жил бүр бүх биеийн үзлэгт ордог. Ийм байхад яагаад нийт хүүхдүүдийн 50 хувь нь аутизмтай төрнө гэж. Аутизмын нэг шинж нь дандаа эрэгтэй хүүхдэд тохиолддог. Хэрэв эмэгтэй байвал хөнгөн хэлбэртэй. Сүүлийн үеийн нэг судалгаагаар аав нь хөнгөн хэлбэрийн аутизмтай байсан бол хүүхэд аутизмтай төрөх магадлал өндөр гэсэн. Би энэ судалгааг уншаад манай нөхөр ямар байлаа гэж бодоход сэтгэл гутрах шинж тэмдэг байсан. Маш амархан сэтгэлээр унадаг. Түүнчлэн өөртөө итгэх итгэл бага, амархан сэтгэлээр унадаг эмэгтэй хүнээс аутизмтай хүүхэд төрөх магадлал өндөр байдаг юм билээ. Ингээд аав, ээж хоёр нь хоёулаа ийм байвал аутизмтай хүүхэд төрөхөөс өөр аргагүй болчихож байгаа биз дээ. Яалт ч үгүй нийгмийн, хувь хүний сэтгэл зүй хамаатай. Япон, Солонгос амиа хорлолт ихтэй. Амиа хорлож байна гэхээр тухайн хүнд сэтгэл гутралын хам шинж байна гэсэн үг. Тэгэхээр дэлхий дахин сэтгэл зүйн хувьд эрүүл биш байна. Тиймээс бид эхлээд үүнийгээ яаж засах талаар ярих хэрэгтэй. Хүн амын дундах сэтгэл гутралын хам шинжийг эрүүлжүүлэхгүй бол аутизм 50 биш, 80 хувь ч болж магадгүй. Энэ бол миний л таамаг. Иймээс бид ирээдүйн үр хүүхдээ аутизмгүй эрүүл саруул хүүхэдтэй болъё гэж бодвол сэтгэл санаа, бие махбодын эрүүл мэнддэ анхаарал хандуулах хэрэгтэй. ДЭМБ-аас гаргасан эрүүл хүнийг тодорхойлох хүчин зүйлд дараах гурван асуудлыг тавьдаг.
Үүнд: Бие махбод, сэтгэл зүй, нийгмийн хүчин зүйл эрүүл байвал та эрүүл хүн гэж үздэгийг байнга санах хэрэгтэй. Монголын үрс эрүүл байх болтугай.
А.Даваадулам
Зочин · 2 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 3 цагийн өмнө
JARGAAGD SEKSYGR TOMSGN EDELMEER DOLOOGD80955877URN SHINEGENE AMSI
Зочин · 3 цагийн өмнө
ANUSDN BOOWN XXN DOLOOJ TAWIYYLN80955877