Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр “хүний эрүүл мэндийн төлөө” хэмээн сурталчилах авч тэр нь хэрэг дээрээ хүний эрүүл мэндээ хамгаалах эрхийг боогдуулж байна
2 цагийн өмнө
УИХ-д өргөн барьсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжигч нэр бүхий гишүүд энэ хуулиа “хүний эрүүл мэндийн төлөө” хэмээн сурталчилах авч тэр нь хэрэг дээрээ хүний эрүүл мэндээ хамгаалах эрхийг боогдуулж байна.
Дэлхий даяар тамхинд агуулагдах никотиноос бусад хортой бодисыг ихээхэн хэмжээгээр бууруулсан бүтээгдэхүүнийг дэмжих замаар тамхи татдаг хүмүүст эрүүл мэндээ хамгаалах эрхийг нь баталгаатай эдлүүлж байхад дээрх хууль ийм инновацыг эдийн засгийн аргаар хавчиж, янжуурыг илт дэмжиж байна.
Яагаад гэвэл аль алинд нь ижил татвар ногдуулна хэмээн наанаа шударга царай гаргах боловч цаагуураа өндөр өртөгтэй халаадаг тамхийг хэрэглэгч авч дийлэхээргүй болгох гэж байна.
Өндөр хөгжилтэй орнууд багтдаг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн орнууд зэрэг 70 гаруй улсад халаадаг тамхины онцгой албан татварыг янжуураас багаар тогтоох замаар утаат тамхийг хэрэглээнээс түрж, зөвшөөрөгдсөн тамхины цэгүүдийн ихэнх нь зөвхөн утаагүй тамхинд зориулагдах болсон байна.
Технологи шингээсэн гэдэг утгаар үйлдвэрлэлийн өртөг өндөр байдгийг харгалзан утаагүй бүтээгдэхүүнийг татварын бодлогоор дэмжиж хэрэглэгчдэд хор багатай сонголтыг зөвшөөрч байна гэсэн үг. Халаадаг тамхин бүтээгдэхүүн болон янжуурт ногдуулж буй татварын ялгаа дэлхийн хэмжээнд дунджаар 50%, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудад 56%, Европын Холбоонд 60% байна.
Тухайлбал, Австри 72%, Дани 80%, Канад 60%, Нидерланд 76%, Польш 73%, Чех 78%, Швед 71%, Швейцар 78%, Шинэ Зеланд 83 хувиар бага татвартай байна.
Зочин · 2 цагийн өмнө
BIEE UNELELN TSAGN VNZN XUSMEER SEKSYG80955877
Зочин · 2 цагийн өмнө
SHAALGX XUSELTEI AXN TAALLAAR SEKSDI80955877
Зочин · 2 цагийн өмнө
URN SHINEGENE AMSN80955877BOOB XXMOOR AL SEXSDX
Зочин · 2 цагийн өмнө
SEXSYNDE XALYYTSMR MANSYYRI BOOW XXN BOOBN DOLOOJ TOMSGN DOLOOGD80955877