П.Наранбаяр: Ирэх оны 1-р сарын нэгнээс багш нарын цалинг 1.8 сая, долоодугаар сараас 2 сая, 2027 оноос 3.5 сая болгоно гэсэн ч багш нар ажил хаяхаар болсонд харамсаж байна
3 цагийн өмнө
Ирэх оны 1-р сарын нэгнээс багш нарын цалинг 1.8 сая, долоодугаар сараас 2 сая, 2027 оноос 3.5 сая болгоно гэсэн ч багш нар ажил хаяхаар болсонд харамсаж байна
Цалингаа 3.5 саяд хүргэхийг шаардаж буй багш нар орон даяар ажил хаяхаа мэдэгдээд буй. Уг асуудлаар салбарын сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр,
"Ерөнхий сайд багш нарын цалингаа нэмүүлэхийг шаардаж, суулт зарлаж буй төлөөлөлтэй уулзсан. Ингэхдээ 3.5 сая төгрөгийн босгод багш нарын цалинг шууд хүргэх боломжгүй гэдгээ илэрхийсэн.
Энэ төвшинд гурван жилийн дотор тодорхой үе шаттай хэрэгжүүлэх бодлогын хүрээнд зорилтот шатлалдаа хүрэх боломжтой. Он гарангуут ирэх жилийн төсөвт суулгасан төсөв болон бусад зохицуулалтаар 1.8 сая, хагас жилээс 2.5 сая төгрөгт хүргэхээр ажиллах юм.
Салбар яам болон Засгийн газраас хуульд заасан хэм хэмжээний дагуу багш нарын цалинг нэмэх асуудалд анхааран ажиллаж байхад улс орон даяар ажил хаяхаар зарлаж буй нь буруу. Засгийн газартай багш нарын төлөөлөл тодорхой хэлцэл хийх, хөдөлмөрийн арбитрын зохицуулалт зэрэг олон журам, дүрмүүд зөрчигдөж байгаа.
Багш нар хууль бус ажил хаялтад нэгдэж, улс орон даяар боловсролын үйл ажиллагаа тасалдах гээд байгаа. Багш нарыг хууль бус ажил хаялтад уриалж байгаа Үйлдвэрчний эвлэлийн байгууллага хийж байгаа үйлдэлдээ анхаармаар байна" гэсэн байр суурийг илэрхийлэв.
Сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгөв.
-Ирэх оны төсөвт багш нарын цалинг яг хэдээр нэмэхээр тусгаж өгсөн байгаа бэ?
-2026 оны төсөвт багш нарын цалинг нэмэхээр 100 тэрбум төгрөг суулгаж өгсөн байгаа.
-Багш нарыг та улстөрийн зорилгоор ажил хаялаа гэж онцоллоо. Танд улс төржсөн баримт байгаа юм уу?
-Багш нарыг 2.8 их наядаар цалинжуулдаг. Одоо 3.5 сая болгохыг шаардаж байгаа. Энд 3.5 их наяд төгрөг орно. Засгийн газар шууд 3.5 их наядаар нэмэх ямар ч боломжгүй.
-Хууль бус ажил хаялт болно гэж тодотгоод байгаа нь ямар учиртай юм?
-Үйлдвэрчний эвлэлээс Засгийн газартай цалин нэмэх хэлцэл хийх явц, Хөдөлмөрийн арбитрт хандах зэрэг процессууд нь үндсэн зохицуулалтаараа яваагүй. Улс орон даяар ажил хаяна гэдэг өөрөө боловсролын үйл ажиллагаа шууд доголдсон хар толбо үлдээнэ. Багш нарыг ийм хууль бус ажил хаялт руу турхирч байгаа Үйлдвэрчний эвлэлийн байгууллага ажиллаж буйд харамсаж байна.
-Багш нар буруу шаардлага тавиагүй. Та яагаад багш нарыг буруутгаад байгаа юм?
-Би багш нарыг буруутгаагүй. Улстөржиж байгаа Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг буруутгасан.
Зочин · 6 минутын өмнө
Хошгируулж бна даа
Зочин · 1 цагийн өмнө
TACHAANGUI SEKSDI80955877
Зочин · 2 цагийн өмнө
SERELN SEKSDX80955877TAASHAALDI
Зочин · 3 цагийн өмнө
BOOB XXN DOLOOJ TOMSGN DOLOOGD URN SHINEGENE AMSI80955877