Шунхлай шатахуун түгээх станцыг 14-р сургуулийн урдаас нүүлгэх захирамж гараад нэг жил болсон ч нүүгээгүй
3 цагийн өмнө
Эцэг эхийн төлөөлөл болон иргэдээс 14 дүгээр сургуулийн дэргэдэх Шунхлай шатахуун түгээх станцтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Нэг жилийн өмнө Шунхлай шатахуун түгээх станцын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, уг эрхийг нь дуусгавар болгох тухай албан ёсны захирамж гарсан ч одоог хүртэл үйл ажиллагаа нь явж байна гэдгийг эцэг эхчүүдийн төлөөлөл онцлов.
Эцэг эхчүүдийн төлөөлөл "БЗД-т шатахуун түгээх станцтай ойрхон таван сургууль байгаагаас 14-р сургууль хамгийн аюултай нь учир нүүлгэн шилжүүл эсвэл үйл ажиллагааны чиглэлээ өөрчил гэж сургуулийн захиргаа болон хорооны дарга нар өмнө нь тууштай явсны дүнд Хотын дарга Х.Нямбаатарын тамга тэмдэгтэй захирамж гарсан боловч одоог хүртэл нүүгээгүй байна.
Шунхлай шатахуун түгээх станц нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрүүл аюулгүй орчинд амьдрах хүүхдийн эрхийг битгий зөрч. Сургуулиас гадна зам дагуу маш олон ААН, орон сууцны барилгууд байгаа шүү дээ.
Шатахуун түгээх станцын талын ангийн хүүхдүүд бензин үнэртэж, толгой өвдөж байна гэж ярьсаар л байгаа. Үйл ажиллагаагаа явуулаад 10 жил болчихлоо. Хангалттай орлогоо олсон байх. Түүнчлэн 14-р сургуулийн шинэ захирлыг хүүхдүүдийнхээ төлөө манлайлж ажиллаасай гэж хүсмээр байна. Өмнөх захирал нь энэ захирамжийг гаргуулахын төлөө яваагүй газар байхгүй. Энэ захирамжийг олж авахын төлөө бид маш их тэмцэл өрнүүлсэн" гэв.
Зочин · 34 минутын өмнө
SADAR SEXSY80955877
ТӨР хүчээ үзүүлдээ · 56 минутын өмнө
ТӨР төмөр нүүрээ харуулж хүчээр зайлуулах ёстой.