Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцууллаа. 



Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал,

 хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд зааснаар 10-р сарын 31-нээс өмнө Засгийн газар Монгол Улсын ирэх /2026-2030 он/ 5 жилийн Монгол Улсыг хөгжүүлэх Үндсэн чиглэлийг боловсруулан баталлаа. Таван жилийн үндсэн чиглэлийг 8 бүлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн. Салбар брд 14 хэлэлцүүлэг хийж, 600 гаруй саналыг хүлээж авсан. ШУА-ийн Их чуулганаар асуудлыг хэлэлцүүлсэн, эрдэмтдийн санаа бодлыг тусгасан. 5 жилийн үндсэн чиглэлд нийцүүлэн Хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулдаг. 30 тэрбумаас дээш төгрөгийн төсөвтэй хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг баталдаг.

 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа. 

Тэрбээр, Засгийн газар ирэх оны төсөвт тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх санал гаргаж, үүнд 490 орчим тэрбум төгрөг нэмж шаардлагатай гэж тооцоолж байна. 

Багш, эмч нарын цалин болон тэтгэврийн нэмэгдэлд нийт 830 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ нэмэгдэл төсвийг гаргахын тулд төлөвлөсөн төсвөөс 10 хувь танаж, салбар бүрийн яамдын урсгал зардлыг тодорхой хэмжээнд бууруулах чиглэл гарч байна.  


Багш нарын ажил хаялтай холбоотой 3 үе шаттай хэлэлцээр явагддаг. Нэгдүгээрт, хоёр тал хэлэлцэнэ. Хоёрдугаарт, Зуучлагчаар дамжуулан хэлэлцсэн ч зөвшилцөлд хүрч чадаагүй. Гуравдугаарт, шүүхээр шийдвэрлүүлнэ. Манай яамнаас гурван арбитр томилогдоод ажиллаж байна. Арбитр 10 хоног ажиллана. Хэрэв хууль бус ажил хаялт гэж үзвэл Шүүхээр шийдвэрлүүлнэ. Шүүхээс багш нарын ажил  хаялт хууль бус гэсэн шийдвэр гарвал цалин, илүү цагийн хөлс олгогдохгүй. 

 

 

 

Сангийн сайд Б.Жавхлан: 

Багш, эмч нар, тэтгэврийн нэмэгдүүлэхээр 831 тэрбум төгрөгийг төсөвт багтаана. Нийт төсөв ₮32 их наяд ба үүнээс ₮8 их наяд нь хөрөнгө оруулалт, ₮8 их наяд нь ЭМД, НДСан, ₮17 их наяд нь урсгал зардалд зарцуулагдана. Цалин тэтгэвэр нэмэх нөөц боломж байхгүй. Маш олон хязгаарт баригдаж, түүнийгээ ч ягштал барьсан. Бид орлого, зарлагаа бууруулж оруулж ирсэн төсөв юм. Төсвийг хэлэлцээд батлахад бэлэн болсон байхад дахин өөрчлөх боломжгүй, бидэнд хугацаа алга.

Тиймээс яаралтай ажлын хэсэг байгуулж, хэрхэн нэмэгдүүлэх талаарх хэлэлцлээ. Цалин нэмэхийн тулд 831 тэрбум төгрөгийг төсөвт "чихэж" оруулах нөөц боломж байхгүй. Жилийн төлөвлөгөө, гадаад зээлийн эргэн төлөлт, үндэсний хөтөлбөрүүд арай хийж багтсан төсөв. 

Урсгал зардлаас бид мэдээж хүүхдийн мөнгө хасахгүй, зээлийн эргэн төлөлтийг хасахгүй, хасвал зээлжилтийн чанар унана. Хөндөж болохуй нь 10 хувиар хасах боломж байгаа ч энэ бол амар зүйл биш. Нэг үгээр төрийн үйл ажиллагааг 10 хувиар багасгаж, татна гэсэн үг. Зорилгодоо хүрэх боломж 10 хувиар багасна. Ийм хүнд, хатуу нөхцөлд салбарууд ирэх жил ажиллах нь ээ. Энэ бол нөөц боломж биш, харин үйл ажиллагааны боломжоо 10 хувиар бууруулж байгаатай адил.

Энэ бол санал өргөх шийдвэр бөгөөд УИХ-д зарчмын зөрүүтэй саналаа гаргаж, хэлэлцэнэ. 

Цалин, тэтгэвэр инфляци нэмэгдэх эсэх талаар гайхаж магадгүй. Монголбанкны төлөөлөлтэй ярилцаад, макро түвшинд нөлөө бага. Учир нь нэг зардлаа танаад, нөгөө зардлаа нөхөж байгаа учир инфляцид нөлөөлөх нь харьцангуй бага гэж ойлгож болно. 


Оюутолгойн зээлийн асуудлын тухайд бид талуудтай хэрхэн хэлэлцэх талаар бэлтгэж байна. Зээлийн нөхцөлийг бууруулах таатай үе ирсэн гэж бодож байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирсан, хамгийн гол нь 2018 оноос хойш Оюутолгойн уурхайн далд уурхайн үйл ажиллагаа маш амжилттай эхэлсэн, цаашид гацах, сунжрах бүр зогсоох ямар ч үндэслэл байхгүй. Тиймээс бид харилцан хэн хэндээ ашигтай байдлаар хэлэлцээр хийхээр уулзалт зохион байгуулахад санал нэгдсэн. 

 

Боловсролын сайд П.Наранбаяр:

- Боловсролын салбарт цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр боллоо. Гэхдээ төсөвлөсөн, төлөвлөсөн зүйлсээсээ таналт хийхээс өөр аргагүй. Ажил хаялтыг уриалаад байгаа хүмүүст хандаж хэлэхэд, бид өнөөдөр эдийн засгийнхаа бүрэн боломжоороо ийм шийдвэр гаргаж байна. Бид шууд 3,5 сая төгрөг болгох боломжгүй. Ингэж нэмье гэвэл 3,3 их наяд төгрөг дахиад хэрэг болохоор байна. Ядаж 3 жилийн төлөвлөгөөгөөр явах учиртай. 

 

Ж.Чинбүрэн: Эмч нарын үндсэн цалинг 15 хувиар нэмэх боломжтой гэж үзсэн