УИХ-ын даргад Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар “өрсөлдөж” байна
3 цагийн өмнө

УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа УИХ-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгалан 2025 оны аравдугаар сарын 16-нд чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.
Түүний хүсэлтийг УИХ-ын маргааш нь нэгдсэн чуулганаар хэлэлцэж чөлөөлсөн. Ингэснээр УИХ-ын даргыг шинээр сонгох шаардлага олонхын бүлгийнхэнд үүсээд байгаа юм.
Юутай ч, Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх үед 7-8 гишүүн амбиц илэрхийлж байсан. Харин одоо 3-4 гишүүний нэр яригдаж байна. Хамгийн эхэнд нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг нэрлэж болно.
Түүний тухайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсны дараахнаас УИХ-ын даргад яригдаж эхэлсэн. Одоо ч нэр нь явж байна. Дараа нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг нэрлэх ёстой. Тэрээр УИХ-ын даргад Л.Энх-Амгалангааас эрт амбицалж байсан эрхэм л дээ. УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа нэг дайраад Д.Амарбаясгаланд ялагдсан. Одоо дахин “нэр дэвшиж” байгаа юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт яригдаж байна. Яригдаж байна ч гэж, С.Бямбацогт УИХ-ын дарга болох сонирхолтой байгаа аж. Эдгээр гишүүд УИХ-ын гишүүд рүү ярьж, уулзах зэргээр лобби хийгээд эхэлжээ. Хэн сайн хийсэн нь ялна. УИХ-ын дарга болно.
Нэр яригдаж буй Л.Энх-Амгадлан, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарын тухайд хэн нь ч УИХ-ын дарга болоход туршлага дутахгүй гишүүд юм. Гэхдээ бас нэг зүйл давхар яригдаж байна. Монголын улс төрийн байдал өнөөдөр тийм ч таатай бус байна.
Улс төрийн зөрчил тэмцэл туйлдаа хүрч, эв тохироо хүсэмжлэх тал руугаа ороод байгаа юм. Үүнтэй хообоотойгоор АН-д УИХ-ын даргын албан тушаалыг өгөх асуудал ч яригдаад хэд хонолоо. Хэдийгээр энэ нь “стандарт бус” ч Үндсэн хуульд заавал олонхын буюу МАН-ын бүлэг УИХ-ын даргыг сонгох тухай заагаагүй болохоор АН-аас тодруулахад болохгүй гэх газаргүй юм. Хэрвээ тийм улс төрийн тохироо явбал УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж дэвших юм байна. Гэхдээ одоо сонгогдох эрхэм нэлээд хүнд үед УИХ-ыг удирдана. Учир нь, УИХ-аас гарч буй бүх шийдвэр дээр Үндсэн хуулийг л барихгүй бол Цэц дүгнэлт гаргаад л цуцалдаг болсон.
Жишээлэхэд, Цэцийн энэ сарын 22-нд гаргасан дүгнэлтээр УИХ-ын 2025 оны аравдугаар сарын 17-ны 95 тоот тогтоолыг хүчингүй болгочихсон. “...Цэц уг дүгнэлтээрээ УИХ-ын үйл ажиллагаа руу хэт нарийвчилж ороод, УИХ-ыг үгүйсгэсэн” гэж УИХ-ын гишүүд яриад эхэлсэн.
Мөн “...Цаашид УИХ үйл ажиллагаагаа өмнөх шиг явуулах боломжгүй болсон. Үйлдэл бүрээ Цэцийн дүгнэлтэд нийцүүлэх шаардлага үүссэн. Энэ чигээрээ удах тусам Үндсэн хуулийн хямрал, зөрчил рүү явна. Тиймээс УИХ өөртөө итгэл үзүүлэх санал хураалт ч юм уу, ямар нэг гарц хэрэгтэй болсон” гэцгээж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хувьд нэг ийм ойлгомж муутай байдалд орчихсон үед шинэ даргаа тодруулах гэж байгаа юм.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин







Зочин · 2 цагийн өмнө
80955877
Зочин · 2 цагийн өмнө
VABAWLDI SEXSEER NZ AMRAGN SEKSY DEWSGER BOLI TSAG SEKSEER80955876
Зочин · 3 цагийн өмнө
SERELN XNTLA SHAALTSI80955877SEKSEER
Зочин · 3 цагийн өмнө
TAALLAAR ANUSN ERCHUUD ZALYYGN AXN XUSSEN ANUSN NUXN DOLOOMOOR80955877
Зочин · 3 цагийн өмнө
хуульч хүн гэвэл Бямбацогт л байна одоо хуульгүй ямар нэгэн ажил явж болохгүй шүү
Зочин · 3 цагийн өмнө
BOOB DYRTAI XXI BOOWN DOLOOJ80955877VANXANI ERTEI SEKSDEED