Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл хэд хоногийн өмнөөс цахим орчинд тараад байсан билээ. 

Тус мэдээллийг холбогдох байгууллагынхан болон Б.Азжаргал өөрөө ч үгүйсгэж байсан. Түүнчлэн Сангийн сайд Б.Жавхлан хүртэл түүнийг өмөөрөн ажлаа хэвийн хийж байгаа хэмээн хувийн цахим хаягтаа бичиж байв.

Тэгвэл Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна.

Энэ талаар АТГ-аас тодруулахад "Дархан-Уулын Засаг дарга Б.Азжаргалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа нь үнэн" гэх мэдээллийг өглөө.

Түүнийг тендер сонгон шалгаруулалттай холбоотой авлига албан тушаалын гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн нэр бүхий иргэн АТГ-т гомдол гаргаснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж байгаа аж.