Сайдын гэдийтэлийн ард "хүүхдүүд хохирч байна"
5 цагийн өмнө

Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэгчээр УИХ-ын гишүүдийн сандал, ширээний зодооны ард түмний хүүхдүүд хохирч байна. Үндсэн хуулийн:
Арван зургадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ хэмээгээд 7-р заалтад Сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно хэмээн заасан байдаг.
Тэгвэл өнөөдөр энэхүү хуулиар олгогдсон эрх нь улсын гэх тодотголтой сургууль, цэцэрлэгт суралцдаг сурагч, хүүхдүүдийн эрх зөрчигдөж байна. Тодруулбал, Монголын багш нар ажлын ачаалал их, цалин бага авч буйгаа цааш үл тэвчинэ хэмээгээд ажил хаялт зарлаад 12 дахь өдрөө үргэлжилж буй юм. Сурган хүмүүжүүлэгч нарынхаа энэхүү байдлыг харгалзан үзэж мянга мянган эцэг эх, асран хамгаалагч нар дэмжиж байгаа билээ. Гэвч яам нь энэхүү асуудалд дорвитой арга хэмжээ авахгүй, сайд нь гэдийгээд байгаад иргэд бухимдаж эхэллээ.
Багш нар цалингаа 3,5 сая төгрөгт хүргэхийг шаардаж байгаа. Төсвийн төсөлд ирэх оны урсгал зардлыг хасаж, цалинг нэмэх боломж байгаа талаар албаныхан дуулгасан. Гэхдээ шууд бус шат дараатай ирэх оны долоодугаар сар хүртэл нэмэхээр болсноо танилцуулсан ч Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс уг саналыг хүлээж аваагүй юм. Өмнө нь ч бас шат дараалалттай нэмнэ гэж амладаг ч энэ нь үлгэр болдог учир итгэхгүй байгаа бололтой. Тэд туйлдаа хүрч цөхрөөд өнөөдрийн байдалд хүрсэн биз ээ. Нэг ангид 30-35 хүүхдэд ичээл заах, 50-60 хүүхэдтэй ангид хичээл заахаас үл хамаарч багш нар ижил цалин авдаг буюу ачааллын нэмэгдэл гэж авдаггүй. Зарим сургуулиудад нэг багш хоёр анги дааж авдаг мөртлөө цалингийн нэмэгдэл гэж шалихгүй юм гар дээрээ авдаг гэх. Хэтийдсэн хөдөлмөр эрхлэлтийн ард тэдний ар гэр, үр хүүхэд нь бас бий.
Засаг төр нь ч хэмнэлтээ өөрсдөөсөө эхлэхийг хүсэхгүй нэмэх боломж гаргалааг эрж хайхгүй цаг нөхцөөж хүүхдүүдийн сурах эрхийг боомилж цаашлаад хичээлийн хоцрогдол үүсэх эрсдэл бий болоод байна. Төгсөх ангийн хүүхдүүд хуваариа номын санд сууж ЭЕШ-ндаа бэлтгэж байгаа тухайгаа ярьсан.
Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 596 сургууль, цэцэрлэг, коллежийн нийт 31,740 багш ажилтан ажил хаялтад нэгджээ.
Бие даалтын долоо хоногийн хугацаанд хэлэлцээр шийдэлд хүрчих байх гэсэн найдлага талаар болов. Энэ долоо хоногийн даваа гаригаас хувийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, харин "улсынхан таг гацлаа". Гэтэл салбарын сайдын гэдийтэл ажил хаялтын хүрээг тэлүүлж байгаа нь харамсалтай.
Боловсролын сайд П.Наранбаяр: Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн хэмжээ 32 их наяд төгрөг. Үүнээс урсгал зардал 17 их наяд төгрөг байгаагийн 8.3 их наяд төгрөг нь цалингийн зардал байдаг. Цалингийн зардлын 33.8 хувь буюу 2.8 их наяд төгрөг нь боловсролын салбарын 93 мянган багш ажилтанд зориулагддаг. Багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийн тулд одоо байгаа цалингийн сан дээр нэмж 3.3 их наяд төгрөг шаардагдана. Нийтдээ 6.1 их наяд төгрөг хэрэг болно гэсэн үг. Цалингийн зардлыг өсгөхөд нэмэлт орлого шаардлагатай, мөн төсөв ДНБ-ий 24 хувиас хэтэрч болохгүй гэдэг хязгаарт ирэх оны төсөв тулсан учраас нэмэгдүүлэх ямар ч боломжгүй.
Засгийн газрын хуралдаанаар багш ажилтнуудын цалинг 20 хувь нэмэх эх үүсвэр буюу 509.9 тэрбум төгрөгийн шинээр оруулж ирье гэж байгаа. Ачааллын нэмэгдэлд урсгал зардал дээр нь 100 тэрбум төгрөг суулгасан. Мөн 2026 оны долдугаар сарын 1-нд дахин нэмэлтээр 201 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж, цалинг 10 хувь нэмэх боломжтой. Сүүлд Төсвийн Байнгын Хороотой ярилцаж, үндсэн цалинг 2.5 сая төгрөгт хүргэнэ. Ирэх оны төгсгөлөөр байх уу, 2027 онд байх уу гэж байх уу ярилцаж, тооцоолно. Ингэснээр багшийн үндсэн цалин 70 хувь нэмэгдэж, 2.5 сая төгрөгт хүрэх боломжтой. Үүний төлөө явж байна. Мухардалд оруулах, амьдралаас тасархай шаардлагатай зууралдаж, Монголын боловсролыг барьцаанд оруулж болохгүй. Бодит байдлаа харж, хэлэлцээний ширээний ард сууж, тоонуудаа ярилцъя.
МҮЭ-ийн холбооны зүгээс "Бид тэмцлээ үргэлжлүүлнэ. Яамнаас ирүүлсэн хэлэлцээний эхний төсөл дээр бид өөрсдийнхөө хүссэн хэмжээнд цалин нэмэх томъёоллоо хүргүүлсэн. Ирэх 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 3.3 сая төгрөг, үлдсэн нэмэгдлийг долдугаар сарын 1-нээс шийдвэрлэвэл ажил хаялтаа зогсоож, хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн гэдгээ хүргүүлсэн. Хэлэлцээ эхлээгүй, нэгдсэн шийдэлд хүрээгүй учраас орон даяар багш нарын ажил хаялт хэвээрээ үргэлжилж байна" гэлээ.







Зочин · 59 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2 цагийн өмнө
DYRN XANGALTAI SEKSDMEER80955877
Зочин · 2 цагийн өмнө
Сайдын буруу гэж байхгүй. Сайд бүхий л боломжоороо ажиллаж байна. Харин хэт даварвал бид өөрсдөө хохирно. Бид хүүхдүүдээрээ бамбай хийж болохгүй. Үүнийг багш нар хэлээд байна гэж угшигдахгүй байгаа. төр түмэн нүдтэй. Бидний энэ даварсан байдал улс орныг хар ангал руу түлхээд байна.
Зочин · 3 цагийн өмнө
DYRTAI JARGAAGD SEXSDEED80955877
Бат · 3 цагийн өмнө
Төр боломжоороо цалинг нэмнэ л гэлээ одоо хичээлээ эхлүүлээч тэнэгүүд
Зочин · 4 цагийн өмнө
BOOW XXOJ BOOBN GOE XUSNEER XELEERE DOLOOJ80955877AL SEKSDEED ANUSN