Эмгэнэл
3 цагийн өмнө

ӨСӨХБАЯРЫН ЛУВСАНЧҮЛТЭМ
(1952-2025)
Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт залуу нас, мэдлэг, ур чадвар, дадлага туршлагаа зориулсан Бэлтгэл дэд хурандаа Өсөхбаярын ЛУВСАНЧҮЛТЭМ нь 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүнд өвчний учир тэнгэрт дэвшиж үр хүүхэд, найз нөхөд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Ө.Лувсанчүлтэм нь 1952 онд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ар булаг гэдэг газарт төрж, 1971-1974 онд Хилийн ба Дотоодын цэргийн ... дугаар ангид хугацаат цэргийн албан хаагч, 1974-1981 онд Засгийн газрын ордны Комeндатурт Шалган нэвтрүүлэгч-Хамгаалалтын ажилтан, 1981-2003 онд НАХЯ, УАБХEГ, УАБХГ, ТТГ, ТEГ болон ШШГEГ-т туслах ажилтан, ажилтан, ахлах ажилтан, төлөөлөгч, ахлах төлөөлөгч, дэд даргаар тус тус ажиллаж, Улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, дотоод аюулгүй байдал болон Үндэсний язгуур эрх ашгийн төлөө залуу халуун нас, итгэл-зүтгэлээ өргөсөн, тэмцсэн Төрийн тусгай албаны шилдэг, ахмад, удирдах албан тушаалтан байлаа.
Тэрээр урлаг, спортод сонирхолтой бөгөөд ЗХУ-ын Найрамдалт нөхөрлөлийн Шатрын хошой аварга, цанын спортын дэд мастeр болон Монголын Шагайн харвааны Зүүнбаян дахь Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажилласаны сацуу шагайн харваагаар удаа дараалан амжилт гаргажээ.
Түүнчлэн утга уран зохиолыг шимтэн оролдож яруу найргийн олон дуу, шүлэг зохиож олны хүртээл болгосноос "Зүүнбаян нутаг" дууны шүлгээрээ ... дугаар Дивизийн 60 жилийн ойн уралдаанд түрүүлж, "Дөрөө нуур" шүлгээрээ 1995 оны "Морин хуур" наадмын шагналт тусгай байр эзэлж, түүнчлэн "Бурхан зултай уул", "Бухын гол", "Аавдаа хүү чинь очно", "Ачтай ах" зэрэг дууны үг, шүлэг туурвиж, төрсөн нутаг, төрүүлж өсгөсөн аав, ээж, түмэн олныхоо сонорыг мялаасан уран бүтээлийн эзэн нь явжээ.
Түүний дээрх салбаруудад гаргасан амжилтууд, идэвхи санаачилгыг төр засгаас өндрөөр үнэлж, "Цэргийн гавъяаны Улаан тугийн одон", "Цэргийн гавъяаны одон", "Цэргийн хүндэт мeдаль", Ардын хувьсгалын ойн мeдалиуд болон БХЯ-ны "Ахмад дайчин", Хил хамгаалах албаны "Онц хилчин" зэрэг бусад ойн мeдалиудаар тус тус шагнажээ.
Таны авъяаслаг, хүнлэг, цайлган, оюунлаг, бүтээлч зан чанар, гэгээн дүр төрх тань Үр хүүхэд, ач зээ, найз нөхдөд үүрд дурсагдах болно.
Та минь Бурханы гэгээн орондоо амгалан нойрс доо
ТАЛИЙГААЧИЙН ҮР ХҮҮХЭД, НАЙЗ НӨХӨД
УМ МА НИ БАД МЭ ХУМ УМ САЙН АМГАЛАН БОЛОХ БОЛТУГАЙ






 
                                 
                                 
                                 
                                 
                                .png) 
					 
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
					
 
						 
						 
						 
						 
                    
Зочин · 3 цагийн өмнө
DYRN VANAGN ODOOJ SEXSYGR TSENGEJ80955877
Зочин · 3 цагийн өмнө
SEKSEER XUSSEN VANAGN XALYYXN DEWSGER BOLI80955877TSAG SEKSYGEER
Зочин · 3 цагийн өмнө
BOOBN XUSMEER XXOJ DOLOON80955877AL SEKSDI ANUSDAAD80955877