16 настай охиныг хөнөөсөн хэрэгт холбогдсон Э.Н, Э.Г нарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих арга хэмжээ авсныг прокурорын байгууллагаас мэдээллээ. 

16 настай охиноос гадна 32 настай эмэгтэйн амийг хөнөөсөн хэрэгт Ц.Д нарын хүмүүсийг холбогдуулан шалгаж байв. Харин талийгаач охины ээж охиных нь цогцсын дэргэд сууж буй Э.Н, Э.Г нарын зургийг олон нийтэд дэлгэсэн. Үүнээс өмнө тэднийг уг хэрэгт хохирогчоор тооцож байсан юм. 

Шүүхээс мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн гэж үзээд хэргийг прокурорт буцааснаар Э.Н, Э.Г нарыг цагдан хорьж, шалгаж эхэлсэн байна.