Tөрийн нууцад албаны нууц гэх ойлголт өмнө нь байгаагүй. Гэтэл Төрийн болон албаны нууцын тухай хууль баталж, хэрэгжүүлснээр төрийн анхан шатны мэдээлэл ил тод биш болсон.

Дуртай нь хүссэн үедээ тушаал гаргаж, байгууллагын мэдээллээ албаны нууцад хамааруулдаг болчихсон. Энэ нь төрийн албанд авлига, хулгай гаарах бас нэг шалтгаан болж байна гэж Ерөнхий сайд Г.Занданшатар үзэж буй.

Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Засгийн газар зарчмын хувьд дэмжлээ.

 

Г.Занданшатар: Төрийн нууцын жагсаалтыг Засгийн газрын шийдвэрээр өргөжүүлэх, үндэслэлгүйгээр мэдээллийг нууцлах явдлыг таслан зогсооно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн нууцын жагсаалтыг Засгийн газрын шийдвэрээр өргөжүүлэх, үндэслэлгүйгээр мэдээллийг нууцлах явдлыг таслан зогсооно гэдгээ Ерөнхий сайд Г.Занданшатар илэрхийллээ. 

Тэрбээр "Холбогдох хуульд өөрчлөлт оруулж, албаны нууцыг хүчингүй болгосноор одоо нууцад буй төрийн 59 байгууллагын 882 мэдээлэл ил болно.

Тагнуулын Ерөнхий газар 2025 онд төрийн 59 байгууллагын албаны нууцад хамааруулсан 882 мэдээлэлд хяналт шалгалт хийхэд 31 хувь буюу 274 мэдээллийг үндэслэлгүйгээр нууцалсан зөрчил илэрсэн.

Төрийн нууцад албаны нууц гэх ойлголт өмнө нь байгаагүй. Гэтэл Төрийн болон албаны нууцын тухай хууль баталж, хэрэгжүүлснээр төрийн анхан шатны мэдээлэл ил тод биш болсон. Дуртай нь хүссэн үедээ тушаал гаргаж, байгууллагын мэдээллээ албаны нууцад хамааруулдаг болчихсон. Энэ нь төрийн албанд авлига, хулгай гаарах бас нэг шалтгаан болж байна" гэв.

Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Засгийн газар зарчмын хувьд дэмжлээ.