Шадар сайд С.Амарсайхан албан тушаалаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох саналаа УИХ-д танилцууллаа. УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авсны дараа чуулганы хуралдааныг түр завсарлуулж Ерөнхий сайд Х.Ганхуягийг Шадар сайдаар томилж байгаа тухай захирамж гаргав.

Улмаар захирамжаа УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулж Х.Ганхуяг Засгийн газрын гишүүний тангарагаа өргөв. Ингэснээр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Шадар сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ.

Тэрээр 2024 оны ХОМ-тээ

Нийт орлого: 1,130,298,170 ₮

Өөрийн орлого: 554,860,290 ₮

Гэр бүлийн орлого 575,437,880 ₮

Орон сууц, барилга байгууламж: 

Нийт үнэлгээ 5.050.000.000 

Тээврийн хэрэгсэл

Нийт үнэлгээ: 505.000.000 ₮

Жийп болон туулах чадвар өндөр,Land Rover, Range Rover - 1ш:

Газар

Нийт үнэлгээ: 45.000.000 ₮

Эзэмших - 1000м2-1:

Эзэмших - 500м2-1:

Эзэмших - 700м2-1:

Үнэт эдлэл

477.000.000 

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн 39,834,530 ₮

Гадаадын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн 1,228,530 ₮

Авлага 3,470,516,000 ₮

Өр / Зээл 508,533,300 ₮

Хөрөнгө оруулалт:  Лэнд Бонд Транч ХК Хувьцаа 10ш,  Лэнд Бонд Транч- ХК Хувьцаа 10ш, Лэнд бонд ХК ХК Хувьцаа 10ш, мон аяут ХХК,  100 ~ 65 хувь Сонголожистик ХХК 100ш АПУ ХК 5453ш, АПУ ХК, Даунтаун фейшн ХХК, Женерал индастриал солюшн ХХК, Ремикон ХК, Ремикон цемент шохой ХХК  гэж мэдүүлжээ. 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталж, УИХ-ын даргыг шинээр сонгох хүртэл дэд дарга Ж.Бат-Эрдэнээр УИХ-ын даргын үүргийг гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзсэн. 

Чуулганы хуралдаанд оролцсон 100 гишүүний 80 нь УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнээр УИХ-ын даргын үүргийг гүйцэтгүүлэхийг дэмжсэн байна. 

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хамгийн сүүлд гаргасан ХОМ-ээ 

Нийт орлого: 212,487,790 ₮

Өөрийн орлого 93,580,930 ₮

Гэр бүлийн орлого 118,906,860 ₮

Орон сууц, барилга байгууламж: Нийт үнэлгээ: 1,359,000,000 ₮

Тээврийн хэрэгсэл Нийт үнэлгээ: 215,000,000 ₮

Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, GX460 - 1ш:

Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200 - 1ш:

Газар Нийт үнэлгээ: 80,000,000 ₮ Өмчлөх - 4000м2-1:

Үнэт эдлэл: 209,000,000 ₮

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн 120,720,710 ₮

Өр: 54,600,000  гэж мэдүүлжээ. 

Намтар

Төгссөн сургууль, мэргэжил

1983 онд Нийслэлийн 75 дугаар дунд сургууль

1989 онд ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль

1998 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч

Ажлын туршлага

1990-1992 ОХУ, Рыпкооп улсын үйлдвэрийн газар, менежер

1994-2000 “Ашид-Эрдэнэ” ХХК-ий захирал

2000-2004 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга

2007-2012 Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга

2008-2012 Монголын төмөр зам ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

2011-2012 МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

2013-2016 Булган аймгийн Монгол ардын намын хорооны дарга

2016-2020 Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017-2018 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд

2019-2020 Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга

2020-2024 Монгол Улсын Их Хурлын гишүүн

2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2025 оноос УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн даргаар ажилласан.