О.Сэргэлэн: Эрхтний хандив гэдэг бол буяны дээд буян
2 цагийн өмнө

Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал зогсонги байдалд орсон талаар Төрийн соёрхолт, гавьяат эмч О.Сэргэлэнтэй ярилцлаа.
-Өнгөрсөн оны долдугаар сараас хойш амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал зогсож, донорын хүлээлгийн жагсаалтад байсан 20 иргэн нас барсан гэсэн. Энэ үнэн үү?
-Элэг шилжүүлэн суулгах мэс засал нь амьд болон амьгүй донороос гэж хоёр янз байдаг. Одоо амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгаа хэвийн үргэлжлээд явж байгаа. Бид энэ онд 56 хүнд элэг шилжүүлэн суулгасан. Харин амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал үндсэндээ бүрэн зогссон. Үүний гол шалтгааныг хүн бүр мэднэ.
Манай монголчууд цөөхүүлээ учраас амьд донорын олдоц муу байдаг. Тиймээс амьгүй донорын хүлээлгийн жагсаалтад цусны бүлгээрээ хуваагдаж хүлээгддэг. Одоогийн байдлаар 450-460 орчим хүн хүлээлгийн жагсаалтад байгаа. Эдгээр хүмүүс бол элэгний эмгэгийн эцсийн шатандаа орчихсон, зүгээр л горьдлого тээгээд өдөр хоногийг өнгөрөөж байна.
-Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал зогсоход юу хамгийн их нөлөөлөв?
-Уг нь амьгүй донорын олдоц нэмэгдэж, эд эрхтэн шилжүүлэн суулгах алба гэж байгуулагдсан юм. Жилд дунджаар 7-8 хүнд амьгүй донор гараад ирдэг байлаа. Гэтэл эд эрхтэн шилжүүлэн суулгах албаны дарга Б.Батчулуун эмчийг хулгайгаар хүний эрхтэн, шөрмөсийг авсан гэх асуудал үүсч, зургаан сар хорьсон шүү дээ. Хоёр шатны шүүхээр буруутгагдсан. Энэ хооронд маш их сенсаци дэгдсэн.
Биднийг бараг л нас барсан хүний эрхтнийг зөвшөөрөлгүй хулгай хийж аваад наймаалцдаг гэх цуу яриа улс даяар тархсан. Моорогт байгаа талийгаачдын эрхтнийг авдаг юм шиг, эсвэл гудамжинд яваа хүний амийг бүрэлгээд, эрхтнийг нь авдаг гэх ямар ч ор үндэслэлгүй яриа хүртэл гарсан. Энэхүү сенсацийг дэгдээсэн гол хүн бол сэтгүүл зүйн хүн. Хамгийн харамсалтай нь энэ сенсаци дэгдсэнээс хойш нэг ч амьгүй донор гараагүй. Уг хэрэг бол өнгөрсөн жилийн нэг, хоёрдугаар сараас эхэлсэн асуудал шүү дээ. Энэ хугацаанд нэг ч амьгүй донор гараагүй, хүлээлгийн жагсаалтад байгаа хүмүүсийн байдал бол ойлгомжтой. Тийм учраас нийгэмд буруу зөрүү мэдээлэл тархах ямар хор хөнөөлтэй болох нь эндээс харагдаж байгаа юм.
-Та иргэдэд хандаж юу гэж хэлмээр байна вэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгдөг гол чиглэл бол амьгүй донороос эрхтэн ав гэдэг. Яагаад гэвэл үндсэн хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, амьгүй донороос эрхтэн авсан тохиолдолд бүтэн элэг суулгадаг. Амьд донороос бол тал элэг л суулгана. Тиймээс бүтэн эрүүл элэг, тал элэг суух хоёр бол хагалгааны мэс заслын дараах явцдаа маш их ялгаатай. Хоёрдугаарт, мэс заслын дараа донорыг эмчилнэ гэх асуудал байхгүй. Тийм учраас эдийн засгийн хувьд амьгүй донороос эрхтэн авах нь илүү үр дүнтэй. Бурхан багшийн сургаалд хүртэл бурхан багш өрөөсөн нүдээ хараагүй хүнд өгч байсан гэдэг. Энэ талаар бид олон лам, хуврагуудтайгаа ярилцсан. Ард түмэнд ч мэдээлэл өгч байсан. Харамсалтай нь, тэр муухай хэргээс болоод л бидний хийж байсан бүх ажил тэг цэгтээ тулсан. Нэгэнт талийгаач болоод тэнгэрийн оронд заларч байгаа хүнийг чих, шөрмөс бөөртэйгөө ирэв үү гэж бурхан шалгадаггүй. Хэрвээ диваажин гэж байдаг бол эрхтний донор болсон хүн тэнд л очно. Би үүнийг яагаад ийм итгэлтэй хэлээд байна вэ гэхээр эрхтний донороос ганцхан эрхтэн авдаггүй. Элэг, хоёр бөөр, манай нөхцөлд бол шөрмөс, судас гэж авдаг учраас маш олон хүнд буян болж, амьдрал бэлэглэдэг юм. Тийм учраас энэ бол буяны дээд буян юм.
Хоёрдугаарт, тухайн талийгаач болсон хүний эрхтэн нь өөр хүний биед очоод, амьдраад явж байна гэдэг бол ар гэрт нь сэтгэл санааны хувьд ч сайхан санагдана шүү дээ. Миний хайртай тэр маань талийгаач болоод олон хүнд буян болжээ гээд бодохоор сэтгэл ариусна аа даа. Ийм сайн талууд бий. Гэвч манай ард түмэн угаасаа энэ тал дээр жаахан ойлголт муутай байдаг.
А.Даваадулам
Өдрийн сонин







Зочин · 2 минутын өмнө
SEKSEER TOGLI80955877
Зочин · 21 минутын өмнө
XALYYXAN SHAAX ERTEI TSAG XUSLEER SEKSDI80955877
Зочин · 1 цагийн өмнө
URN SHINEGENE AMSI80955877
Зочин · 1 цагийн өмнө
BOOB XOXMOOR DOLOOJ TOMSGN GOE LAW XELEERE SXN DOLOON80955877
Зочин · 1 цагийн өмнө
VANXANDI80955877