Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл ажиллана
2 цагийн өмнө

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт өнгөрсөн долоо хоног буюу арваннэгдүгээр сарын 17-ноос эрс нэмэгдээд байна.
Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ вирус судлалын шинжилгээ хийсэн бөгөөд шинжилгээгээр орчилд томуугийн А хүрээний вирус илэрчээ. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцоож “Нийслэлийн эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагуудад өнөөдрийн байдлаар 1200 гаруй эмнэлгийн орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж байна. Цаашид томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил ачааллын үед орны тоог 1500-аас дээш нэмэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Харьяа эрүүл мэндийн байгууллагуудын хүлээн авах яаралтай тусламжийн тасагт өнгөрсөн шөнийн байдлаар 2420 хүн үйлчлүүлсэн нь өмнөх өдрөөс 200 тохиолдлоор өссөн үзүүлэлттэй байна. Мөн нийслэлийн Түргэн тусламжийн төв буюу 103-т өнгөрсөн шөнө 2787 дуудлага ирж, гэрийн үзлэгийг хийсэн. Энэ нь өмнөх өдрөөс 23 хувийн өсөлттэй байна. Энгийн үед ирсэн дуудлагын 30 хувийг хүүхэд, 70 хувийг насанд хүрэгч эзэлдэг бол өнөөдрийн байдлаар энэ харьцаа 50:50 болж өөрчлөгдсөн. Иймээс өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн дүүргүүдийг бүсчилж, бүс тус бүрд ӨЭМТ эсвэл хүүхдийн кабинетыг уртасгасан цагаар ажиллуулахаар бэлтгэл хангаж байна” гэв.
Уртасгасан цагийн хуваарь:
- Ажлын өдөр: 08:30-20:00 цаг
- Амралтын өдөр: 11:00–18:00 цаг
- Бүх нийтийн амралтын өдөр: 11:00–17:00 цаг хүртэл ажиллана.
Мөн Засгийн газраас хүүхэд нь томуу, томуу төст өвчнөөр өвдсөн тохиолдолд эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан. Иймд хүүхэд халуурах, ханиад хүрэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа ӨЭМТ-д үзүүлж, эмчийн хуудсыг үндэслэн цалинтай чөлөө авах боломжтой хэмээн мэдээллээ.







Зочин · 3 минутын өмнө
MEDREMJN SEKSEER80955877
Зочин · 3 минутын өмнө
ZYGAATSAX UILCHLGE80955I77
Зочин · 4 минутын өмнө
XANADGUI SEKSY AXN SEKSEER NAADGCH80955877
Зочин · 4 минутын өмнө
SADARTLA XANGN VAWALDI JARGAAN DYRN XANMAAR80955877
Зочин · 5 минутын өмнө
SAWI80955877
Зочин · 6 минутын өмнө
SERELN ODOOJ VANXANDI80955877
Зочин · 6 минутын өмнө
BOOB XXI BOOW DOLOOJ80955877ANUSDAAD AL SEKSEER TAICHNA