Байр суурь: Тамхины хяналтын тухай хуулийн талаар хэн, хэн юу өгүүлэв
2 цагийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хуралдааны эхэнд хэлэлцэх байсан ч Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж дуусаагүй учраас дараагийн асуудалд оров.
УИХ-ын дарга Н.Учрал "Байнгын хорооны хэлэлцүүлгийг шуурхайлъя. Хуулийн дагуу төслийг маргааш батлах ёстой. Өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дарааллын дагуу Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна. Түүнчлэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна" гэлээ.
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг уншиж танилцуулав.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Монголчууд тамхи таван нас, архи арван нас гэж ярьдаг. Энэ нь ч учиртай. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн санаачлан, батлуулж байсан тамхитай холбоотой зохицуулалт урт хугацаандаа монголын нийгэмд эерэг соёл авчирсан. Энэ бол маш өргөн хүрээний ойлголт. Тийм ч утгаараа иргэдийн дунд олон талын байр суурь өрнөж байна. "Интермед" эмнэлгийн эмч Б.Аззаяагийн электрон тамхинаас шалтгаалж уушгинд гарах өөрчлөлтийг судалсан судалгаатай танилцлаа. Үүнд дурдсан судалгаанууд, дүрс оношилгооны гэрэл зургууд Монгол Улсад энэ төрлийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгааг илтгэж байна. Цар тахлын үеэс хойш олон улсад электрон тамхитай холбоотой судалгааг олноор хийж эхэлсэн. Миний хувьд үзэл баримтлалын хувьд уг хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа. Нөгөө талдаа янжуур тамхины татварыг үе шаттай нэмэх асуудлыг О.Номинчимэг гишүүн сая танилцууллаа. Энэ нь эргээд хуурай хууль гэдэг шиг болгоомжлолыг төрүүлж байна. Бүр ч илүү чанар муутай тамхи хууль бусаар орж ирэх нөхцөл байдал үүсэх юм биш үү. Үүн дээр ямар зохицуулалт, бодлого байна вэ гэдгийг тодруулж асуумаар байна. Бид татварыг аль болох нэмэхээс болгоомжилж байгаа шүү дээ.
Тамхины тухай хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдсанаас хойш янз бүрийн мэдээлэл нийгэмд гарч байгаа. Энэ бол зөвхөн монголын асуудал биш тамхины тухай ярихаар дэлхий дахинд янз бүрийн айлгах тактик хэрэглэдэг юм билээ. Л.Эрдэнэчимэг гишүүнийг анх дотор орчинд тамхи татахаа болино гээд хууль санаачилж байхад, хэрэв тэгэх юм бол паб, рестораны орлого буурна гэдэг асуудлыг ярьж байсан. Хамгийн сүүлд янжуур тамхины татварыг таван хувь байсныг 30 хувь болгож огцом нэмэгдүүлэхэд хуурамч тамхи үерлэж орж ирнэ, болохгүй гэдэг зүйлийг ярьж байсан. Бид мэдрэмжид биш тоо судалгаанд үндэслэж ярих цаг болсон. Үнэхээр тамхины онцгой албан татварыг нэмснээр хуурамч тамхи ихээр орж ирсэн үү гэдэг судалгааг хийхэд үр дүнд нь харин ч тамхины онцгой албан татварыг нэмснээр хуурамч тамхи орж ирэх нь багассан гэдэг судалгааны үр дүн гарсан байдаг. Бид ч бас татварын тооцооллыг хийхдээ нэлээд ул суурьтай хандаж, ажилласан. Үүн дээр манай мэргэжлийн баг, Сангийн яам, гааль, ДЭМБ-ийнхан хамтран ажилласан. Татварыг нэмэхдээ олон зүйлийг тооцож ажиллах ёстой байдаг юм билээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Хуулийн дэмжиж байна. Хэдэн төгрөг болгох гээд байгаа юм үүнийгээ тодорхой үнийн дүнгээр хариулаач өгөөч ээ. Янжуур тамхины лобби явж байна гэх хардалт үүсээд байна. Янжуур, Электрон тамхи хоёр хоёулаа агаар дуслаар дамжаад дан тамхидалтыг үүсгэж байгаа аль алинаас нь гаалийн онцгой татварыг авах ёстой. 21 наснаас доош хүнд архи, тамхийг зарж болохгүй гэтэл худалдаачид хуулийн зохицуулалт байхгүй хэмээн зараад байгаа нь харамсалтай. Зөв ойлгомжтой байгаад дэмжээд хуулийн батлах цаг хугацаа нь хэдийнээ болчихсон. Одоогоор янжуур тамхи нэг хайрцаг нь дундажаар 3850 төгрөг байна. Онцгой албан татвар 5-20 хувь байгаа. Үүнийг 30 хувь болгоно гэж байгаа. Тэгэхээр гурван жилийн дараа энэ 3850 төгрөг нь хэдээр зарагдах юм. Тодорхой болгохгүй бол гадуур харлуулалт явагдаад эхэлнэ ээ. Жишээ нь янжуур тамхи 30 мянган төгрөгөөр зарагдах гэнэ ээ гээл яриад эхэлнэ.
Гишүүдийг тамхины үнийг олон улсын жишигтэй харьцуулж авч үзэхийг хүсье. Тамхи худалдан авахад ямар хүндрэлтэй байдаг гэдгийг мэдэх байх. Өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалж , хэрхэн автуулахгүй байх гэдэгт энэ хуулийн хамгийн гол зорилго байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж: Л.Эрдэнэчимэг гишүүн байхдаа тамхины тухай хуулийг санаачлан батлуулсан. Энэ нь үр дүнд хүргэсэн. Харин энэ хуулийн 500 м дотор худалдаалахгүй гэдэг заалтад өөрчлөлт оруулахгүй бол хэрэгжихгүй байгаа. 21 нас хүрээгүй хүүхдэд тамхи худалдахгүй гэдэг хуулийн заалт далд хэлбэрт орсон. Амьдралд хэрэгжээгүй хуулийн заалтыг цагдаагийн байгууллага маш бага торгууль тавьдаг. Одоо харин технологийн боломжийг ашиглаад 21 наснаас дээш бол тамхиа борлуулаад явъя. Жишээ нь имонголиараа шалгаад насанд хүрсэн бол зараад хүрээгүй бол худалдахаа больё. Уг нь хуулийн дагуу зарж борлуулаад явбал далд хэлбэрт орохгүй. Энэ хууль 2023 оноос хойш хэрэгжсэн хэдэн зуун сургууль, өргөтгөл, дотуур байр барьсан. Тийм учраас 500 м дотор сургууль, дотуур байр ойртоод ирсэн. Тэгэхээр энэ бол амьдрал дээр хэрэгжихгүй байна гэсэн үг.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Жил болгон 300-500 зөрчил илрээд байгаа нь энэ хууль хэрэгжихгүй байна гэсэн үг. 500 м дотор тамхи татаж буй хүнийг хараад татах сэдэл төрнө гэж байхгүй. Эрүүл гэр бүлээс эрүүл хүүхэд төрнө.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Анх удаа олон гишүүд хамтран хууль санаачилж байна. Үзэл бодлын хувьд дэмжиж байгаа. Харин яаралтай санаачилна гэдэг дээр дэмжихгүй байна. Энэ хуулийг маш нухацтай алдаагүй батлах хэрэгтэй. Лоббинд автаагүй хүнийг л ажлын хэсэгтээ оруулаарай. Гишүүдэд их учир байдаг шүү. Бэлтгэл ажлыг сайн хангаж журам, дүрмийн сайн хийгээрэй. Бага насны хүүхдүүдийг онцолж аваад нөлөөллийн ажлыг маш сайн төлөвлөж хийх хэрэгтэй. Энэ бол татварын тухай хуулт биш хяналтын тухай хууль шүү. Л.Эрдэнэчимэг гишүүний хуулинд тамхи татдаг, татдаггүй хүмүүсийн эрх ашгийг бүгдийг нь хангасан. Жишээ нь тамхины өрөөтэй болсон. Тэрнээс бүгдийг нь хориглоогүй. Татвар цуглуулах хууль биш эрүүл мэндийн хууль шүү. Сүүлийн хоёр жил онцгой татвар юунд зарцуулсныг байнгын хороон дээр асууя.







Зочин · 55 минутын өмнө
TOMSGN XELEERE DOLOOX ERCHUUD ZALYYSN ANUSN NUXN XELEERE DOLOOMOOR 80955877TSAG SHAALGX
Зочин · 56 минутын өмнө
SEXSEER MANSYYRI BOOB XXOOD80955877BOOW XOXMOOR80955877AL SEXSDEED