Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
2025/12/03

Сайд болонгуутаа “Аргална даа” хэмээн шүд зууж зогссон Б.Чойжилсүрэн сайд цаашид дахин аргалахаасаа нэгэнт өнгөрсөн бололтой. Учир нь энэ сарын 1-нд Ерөнхий сайд Г.Занданшатар Дулааны ЦС-4 төрийн өмчит компанид ажиллах үеэрээ “Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй” хэмээн хэлсэн юм. Дээрээс нь аудитын шалгалтаар хэд, хэдэн ноцтой зөрчил гарсан гэх мэдээлэл бий.
Тус компани манай улсын төвийн бүсийн эрчим хүчний 59, Улаанбаатар хотын 55 хувийг эрчим хүчээр дангаар хангадаг гэж байгаа. Гэтэл өр төлбөр нь 78.4 тэрбум төгрөг болчихсон. Нэг ёсондоо энэ компанид ямар нэгэн асуудал гарлаа гэхэд улсаараа хөлдөх эрсдэлтэй гэсэн үг. Энэ зөвхөн Дөрөвдүгээр цахилгаан станц дээр байгаа асуудал ч биш л дээ. Ерөөс эрчим хүчний салбарын маань байгаа царай нь энэ. Уг нь Чойжоо сайд маань хоёр ч Засгийн газар дамжин энэ салбарыг удирдаж байгаа. Нэг үгээр бол өдийд салбарын асуудлуудаа бүгдийг нь цээжилчихсэн, хариу арга хэмжээнүүдээ авчихсан байх ёстой хугацаа. Гэтэл одоо болтол юу хийх учраа ч олохгүй, бодлого, стратеги байхгүй байгаа нь харамсалтай. М.Энхцэцэг гишүүний санаачилж боловсруулсан Эрчим хүчний тухай анхдагч хуулийн төсөл бэлэн болчихсон байгаа. Даанч салбарын сайдаас нь дэмжлэг байхгүй учраас өдий болтол УИХ-аар хэлэлцүүлж чадахгүй суугаад байх шиг байгаа юм. Дээрээс нь сөрөг хүчний гишүүд нь ч эрчим хүчний салбарыг аль болох либералчилж, бодлогын том реформ хийх ёстой гэдгийг энэ хүнд сүүлийн зургаан жил хэлж, ярьж, сануулж байгаа. Харамсалтай нь энэ бүхэн дээр хүний өөдөөс дэлгээд харуулчих бодлого, төлөвлөгөө одоо болтол алга. “Өвөл болохоор хөлдөнө шүү” гэж ард түмнээ дарамтлах, айлгах, занал хийлэх маягтай дайрсаар байгаад цахилгааны төлбөрийг нэмүүлснээс өөрөөр хэлэх юм үнэндээ байхгүй. Эргээд хэрэглэгчид төлсөн мөнгөндөө таарсан хэрэглээ авах гэхээр хязгаарлалт хийж, түүхэн дээд үзүүлэлтдээ хүрэх гээд байна гэдэг л зүйл ярьсаар ирлээ. Тиймээс энэ мэт юу хийхээ ч мэддэггүй, аргацаасан төдий ажил хийдэг хүмүүсээ эртхэн дээр нь төрхөмд нь буцаавал яасан юм бэ. Тэгээд юуг яаж хийхээ маш сайн мэддэг барилгаа барьж, улс төрөө хийгээд л явж байг. Тэр нь арай олон түмэнд хал багатай байх биз. Ер нь Ерөнхий сайд нь өөрөө яаж ч байсан ажиллана гээд суудлаа аваад үлдчихсэн байдаг. Харин танхимынх нь сайд нар ажлыг аргалах, тэгс хийгээд өнгөрөөх маягтай хандаад байж болохгүй.
Т.ДАРХАН
ӨДРИЙН СОНИН







Зочин · 2025/12/04
XALYYXN MASSAJLI80955877
Зочин · 2025/12/03
Цоожил шорон
Зочин · 2025/12/03
Чойжин лам цахилгааны төлбөрийг нэмчихвэл бүх зүйл хэвийн болно гээд байсан нэмчихлээ бахь байдгаараа
Зочин · 2025/12/03
даруйхан хөө сайд нэртэй хувийн ажлаа амжуулж байгаа новш
Зочин · 2025/12/03
SERELN XANADGUI SEKSY ZALYYSN OWORTN SEKSEER80955877
Zochin · 2025/12/03
Erthen yavuulah heregtei dee
Зочин · 2025/12/03
SADARLMAAR SEXSDEED80955877
Зочин · 2025/12/03
Зүгээр мөрөөрөө ажлаа хийж байгаа Компанид очиж томроод яахав, наад Чойжоо хулгайчаа солих хэрэгтэй энэ хүн сүг чинь Яам, салбарыг хог болгож байна
Зочин · 2025/12/03
SAWI80955877
зочин · 2025/12/03
зайлуулж чадахгүй л дээ
Зочин · 2025/12/03
XALYYTSMR EZEMDUULI80955877
Зочин · 2025/12/03
DYYDLGN80955877SHAAX 2ERTEI ZALYYGN ANUSN NUXN XELEERE DOLOOX
Зочин · 2025/12/03
SADARTLA XUCHINDUULI80955877VANXANDI BIEE UNELLEED
Зочин · 2025/12/03
BOOB XXI BOOBN DOLOO AL SEXSDI80955877
Зочин · 2025/12/03
Санаа байвч