Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, олголтын 12 дугаар сарын хуваарь
2025/12/03
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2025 оны арванхоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарийг нийтэд хүргэж байна.
Энэ сарын олголт 12-р сарын 11, 18, 22-ны өдрүүдэд дараах төрлүүдээр олгогдоно.
12 сарын 11-нд олгох олголт
• Нийгмийн халамжийн тэтгэвэр
• Асаргааны тэтгэмж
• Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
• Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж
• Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох зориулалтын дэмжлэг, хөнгөлөлт
• Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж
• Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ 12 сарын 18-нд олгох олголт
• Хүүхдийн мөнгөн тэтгэмж
• Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж
12 сарын 22-нд олгох олголт
• Нийгмийн халамжийн тэтгэвэр (хоёр дахь шат)
• Асаргааны тэтгэмж
• Амьжиргааг дэмжих тэтгэмж
• Ахмад настанд олгох дэмжлэг
• Хүнс тэжээлийн дэмжлэг
• Насны хишиг
• Хөдөлмөрийн чадвараа алдсан болон бусад хөнгөлөлт, тусламжууд
Хуваарийн дагуу иргэд тэтгэмж, дэмжлэгээ банкны дансаараа хэвийн нөхцөлөөр авах боломжтой








Зочин · 2025/12/03
DYRN ODOON80955877SERELN SEKSYGR
Зочин · 2025/12/03
SAWI BIEE UNELELN80955877TSAGR SADARLAAD XUCHINDEX ERD BOOW XXI BOOBN DOLOOJ