УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Цус ойртолт хавдрын суурь болдог
уржигдар

-Энэ хуулийг хэлэлцэх далимаар ургийн овгийн асудлыг шийдвэрлье. Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь цус ойртолтоос сэргийлэх. Цус ойртолтоос урьдчилан сэргийлэх энэ ажил дээр Монголын түүх уламжлал хосгүй байсан нь мэдэгдээд байгаа. 1923 онд тухайн үеийн төр засгийн шийдвэрээр ургийн овог хэрэглэхийг хориглоод эцгийн нэрийг хэрэглэхээр болсон. Үүнээс шалтгаалаад Монголд цус ойртолт өндөр түвшинд хүрсэн.
21 аймаг 330 суманд ялангуяа сум, багийн түвшинд амьдарч байгаа иргэдийн 85 хувь нь гурав дахь, дөрөв дэх үе дээрээ хоорондоо гэрлэж байна. Цус ойртолт хавдрын суурь болдог юм байна. Хавдар залуужаад байгаагийн шалтгаан нь цус ойртолт юм байна.
Дээрээс нь оюуны хомсдол болон маш олон ургийн гажгийн өөрчлөлт цус ойртолтоос болж байгаа. Тийм учраас ургийн овгийг өөрчлөх асуудлыг цэгцтэй архивын баримтад үндэслэн өөрчлөх ажлыг түр зохион байгуулъя гэж хэлж байгаа юм. Хүн амын тооллогын материал төрд байгаа, 1929, 1933, 1944, 1956, 1988, 2000, 2010 онд хүн амын тооллого хийсэн. 2025 онд Польш улсаас авч ирсэн баримтад Монгол Улсад 2016 онд хийсэн хүн амын тооллогын баримт олдсон. Тухайн айл өрхийг гэртэй гэргүй, ямар аж ахуй эрхэлдэг, ямар мэргэжилтэй хүмүүс байсан юм, гадны хошуунаас ирсэн эсэхийг тодруулж болох материалыг авч ирж эрдэмтэд хэвлүүлсэн байна. Тийм учраас хялбаршуулсан байдлаар ургийн овгоо шинэчлэх боломжийг олгох хэрэгтэй байна.
Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н. Мягмар:
-Гэр бүлийн хууль дээр ургийн овгийг хөтлөх, өвлүүлэхтэй холбоотой гэрлэгчийн эрх үүрэг дээр оруулж ирсэн. Цус ойртолтоос сэргийлэх өв соёл бол ургийн овгоо барьж явж байсан соёл байгаа.
Улсын бүртгэлд байгаа мэдээллээр боржигон, сартуул зэрэг овгийг үндэслэлтэйгээр бичүүлээгүйгээс замбараагүй болсон. Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар иргэд буруу бичигдсэн овгоо солиулах хууль эрх нь зүйн боломж нь байгаа.
Энэ хууль маань шинэчилсэн найруулга учраас журмын зохицуулалттай холбоотой зүйл хэсэг оруулж ирээд ургийн бичгийг цэгцлэх асуудлыг хэлэлцүүлгийн шатанд дэмжүүлэх боломжтой гэж харж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин







Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
SHAALGI UILCHLNE80955877
Зочин · өчигдѳр
ӨӨӨӨӨ ЭНЭ ЧИНЬ ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ГЭЭД ДАЙРААД БАЙСАН НӨХӨР ШИВДЭЭ ОДОО УРАГ УДМЫГ ЗАДЛАХ САНААТАЙ ЭНЭ ОДОО МОНГОЛ УЛС РУУ МОНГОЛ ИРГЭД РҮҮ ТӨР РҮҮ МИНЬ АЛХАМ ДУТАМДАА НОЦОЖ БАЙНА ЭНЭ ХҮҮРИЙГ ЯАХВЭЭЭЭЭ .........,..... ...
Зочин · уржигдар
BIEE UNELELNE MASSAJLI80955877
Зочин · уржигдар
SAWN80955877
туул · уржигдар
Цус ойртолт хавдар гэхээс гаж хөгжилтэй хүүхэд төрөх нь илүү
Зочин · уржигдар
ANUSN BOOB XXI BOOW SERELN ODOOJ DOLOOJ80955877
Зочин · уржигдар
ene banhar emch boloo yu