Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор үнэт цаасны зах зээлд брокер, диллерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон гурван компанийн гишүүний эрхийг цуцалсан байна.

Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон брокер, диллерийн “Рескап Секьюритис” ХХК, “Лондон Азиа капитал Монголия” ХХК, “Санхүүгийн хөгжил инвест” ХХК-ийн гишүүний эрхийг Монголын Хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор цуцалжээ.

Ингэснээр дээрх компаниудын харилцагчдыг үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бусад компанид зохих журмын дагуу шилжүүлэх аж.

Х.Даваа