Сэрэмжлүүлэг: Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөжээ
19 цагийн өмнө

Цагдаагийн байгууллагад 2025.12.07-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Машинд хүн мөргүүлсэн байна” гэх дуудлага мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн зөрчил илэрчээ. Тус хэргийг Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.







Зочин · 16 цагийн өмнө
13 - р хороолол Зүүн дөрвөн замаас Нарантуул уруудах замын уулзвар нэвтэрч байгаа жолооч нар ногоон гэрэлээр гарц нэвтэрч буй зорчигчдыг дайрч гэмтээх, амь насыг нь ч хөнөөх маш том аюултай нөхцөл байдал үүсээд олон жил болов.. Баруунаас зүүн тийш явган зорчигч нэвтрэх гарцыг ногоон гэрэл зөрчин бүх эгнээгээр дайрч буй жолооч нарт хариуцлага тооцоочээ.. Хүүхэд хөгшингүй дайрч гэмтээх аюул нүүрлээд байна
Зочин · 19 цагийн өмнө
BOOB XXOOD DOLOOMOOR SEXSEER TOGLI VANXANI BIEE UNELELN