Сэрэмжлүүлэг: Цахим мөрийтэй тоглоом тоглоод 110 сая төгрөгөө залилуулжээ
өчигдѳр

Цахим орчинд мөрийтэй тоглоом тоглож алдсан мөнгөө эргүүлэн олох гэсэн шалтгаанаар мөрийтэй тоглоомын хохирогч болсон хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.
Тухайлбал, иргэн Б нь 2025 оны 03 дугаар сараас эхлэн онлайнаар “Pokerrr-2” мөрийтэй тоглоом тоглож, нэр бүхий иргэдийн данс руу нийт 110 сая төгрөгийг шилжүүлэн, цахим мөрийтэй тоглоомын хохирогч болж залилуулсан гэх хэрэг энэ сарын 08-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд та бүхэн цахим мөрийтэй тоглоом танаас эд хөрөнгө, цаг хугацаа, ирээдүйн боломжийг тань хулгайлж байдаг гэдгийг ухамсарлан энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохгүй, холбогдохгүй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.







Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
BOOW XXN BOOW DOLOOMR80955877