news image

 

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2025 оны арванхоёр дугаар сарын 07-14-ны өдрүүдэд Монголын өсвөр үеийн баг тамирчид “Азийн залуучуудын V пара наадам”-д оролцох пара бочи спортын тамирчид өнөөдөр ангилалаа тогтоолгон маргаашнаас тэмцээндээ орох бэлтгэлээ хангалаа. 

Энэ удаагийн Азийн залуучуудын пара наадмын бочи төрөлд манай улсаад дараах тамирчид оролцож байна. Үүнд:

Д. Дагмидмаа – BC2 ангилал (эмэгтэй) U22 /22-с доош нас ангилал/

Б. Урангоо – BC1 ангилал (эмэгтэй) U22

Т. Мөнхдэмбэрэл – BC1 ангилал (эрэгтэй) U22

Б. Золзаяа – BC3 ангилал (эмэгтэй) U22

Б. Гавьяат – BC2 ангилал (эрэгтэй) U22 тус тус өрсөлдөнө.

Тэмцээний албан ёсны нээлт орон нутгийн цагаар энэ сарын 10-ны өдөр зохион байгуулагдах юм. Энэ удаагийн тэмцээнд Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Ч.Чимэд-Отгон багийн бүрэлдэхүүнийг удирдан оролцож байгаа билээ. 

Ангилал тогтоох үйл явц нь тамирчдын хөгжлийн бэрхшээлийн зэрэглэлээс хамааран бүлгүүдэд хуваагдана. “Олон улсын Спортын гэмтлийн ангилал” нь пара спортын төрлүүдийн бүтэц, зохион байгуулалтын нэг чухал хэсэг юм. Ангилал тогтоолгоно гэдэг нь пара спортын тамирчдыг тэмцээнд оролцохоос өмнө тухайн тамирчны бэртэл гэмтэл нь тэмцээнд оролцох боломжтой эсэхийг эмчийн нарийн үзлэг хийснээр тогтооно. Ангиллын үндсэн зарчим бол тамирчдыг хөгжлийн бэрхшээлийнх нь ижил түвшинд шударга өрсөлдөөний зарчмаар оролцуулах явдал юм.

B1 АНГИЛАЛ
Энэ ангилалын тамирчид дараах өвчний оноштой бөгөөд биеийн ерөнхий хөгжилд нь сайтар ажиглалт хийнэ:
Хүнд хэлбэрийн гэмтэл нь бүх үе мөчинд нөлөөлсөн, булчингийн ердийн агшилт дутмаг, тархины саажилтаас хамааран булчингаа хянах боломжгүй, амьсгалахад хүнд:

  • Спастика /Spastica/ гурваас дөрөвдүгээр үе хүртэл;
  • Атетозтай эсвэл байхгүй байж болно;
  • Хөдөлгөөн хязгаарлагдмал;
  • Хүнд хэлбэрийн атакситай, тэнцвэргүй, юм барихад хязгаарлагдмал, сарвууны атгалт сул;
  • Тэргэнцэрт суух шаардлагатай;
  • Зарим тамирчид өөрөө явж чаддаг /атекозтой/

Энэ ангилалын тамирчид хөл, гараараа бөмбөгийг шиднэ.


B2 АНГИЛАЛ
Энэ ангилалын тамирчид Spastic quadriplegia, Атетозтай, атакситай гэсэн оноштой:
 

  • Спастика хоёроос гуравдугаар үе хүртэл;
  • Бүх үе мөч нь гэмтэлтэй, хөдөлгөөний далайц хязгаартай;
  • Тамирчид тэргэнцэртэй байж болох бөгөөд ойрхон зайд алхах чадвартай


 

B3 АНГИЛАЛ
Энэ ангилалын тамирчид хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд бүх үе мөч нь (дөрвөн мөч) locomotor (хөдөлгөөний) үйл ажиллагааны алдагдалд орсон байна. Тамирчны хөдөлгөөн хязгаарлагдмал, гар нь тодорхой хөдөлгөөнтэй боловч бөмбөгөө сайн атгаж чадваргүй. Тамирчид бөмбөгөө тоглолтонд оруулахад шаардлагатай нэмэлт хэрэгсэл ашиглаж болно. Жишээ нь: бөмбөгийг чиглүүлэн өнхрүүлэх зам, бөмбөг түлхэх нэмэлт дохиур ашиглана. Мөн туслах нь нуруугаар тоглолтын талбайн эсрэг харан сууж бөмбөгийг чиглүүлэн өнхрүүлэх замыг барьж туслах үүрэгтэй.


B4 АНГИЛАЛ
Энэ ангиллын тамирчид үе мөчүүдийн үйл ажиллагааны гэмтэлтэй байна. Мөн биеэ хянах чадваргүй байна. Гэхдээ тамирчид бөмбөг шидэх тодорхой түвшний ур чадвартай бөгөөд туслагч авах шаардлагагүй.