З.Энхболд: Үл бүтэх шалтгаан яриад цахилгаан станц барихгүй байгаа нь 100 хувь Монголын Засгийн газрын буруу
15 цагийн өмнө

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.
Энэ үеэр цахилгаан станцтай холбоотой асуудал яригдлаа.
УИХ-ын гишүүн Ө.Шижир "Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгждэггүй хэдэн заалт байна. Манай улс эрчим хүчний аюулгүй байдал гэж ярьдаг. Оюутолгойн Хятадаас, Эрдэнэт үйлдвэр нь Оросоос цахилгаанаа авдаг. Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-д зааснаар эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг дөрвөн жилийн дотор Монгол Улсаас хангана гэдэг заалт яагаад хэрэгждэггүй вэ" хэмээн асуулаа.
"Оюу толгой" компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх: 2012 онд Оюу толгой компанийн хашаа дотор 450 МВт-ийн цахилгаан станц барих зөвшөөрөлтэй байсан. 2012 оноос эхлэн Оюу толгой Засгийн Газартай хамтраад гадаадын хөрөнгө оруулагч нараас хөрөнгө оруулалт татаад Тавантолгой цахилгаан станц гаргах төсөл бүтэлгүйтсэн. Учир нь тэр үед дэлхий нийтээрээ нүүрсэн цахилгаан станцаас татгалзаж эхэлж байсан. Мөн тэр үед гүний уурхай зогссон байсан. Санхүүжилт олоход маш хэцүү байсан.
Цаг хугацаандаа баригдаад Оюу толгой дээр барихыг "Оюу толгой" компани өөрөө санал болгосон Засгийн газраас дэмжээгүй. Буцаж Тавантолгой дээр очиж MCS-тэй хамтрах төсөл хэрэгжүүлэх гэж үзсэн. 2017, 2018 онд сэргээгдэх эрчим хүчээр шийдэх саналыг ч тавьж байсан.
"Оюу толгой" компани Өвөр монголоос өндөр үнэтэй эрчим хүч аваад байх сонирхол байхгүй. Гэрээн дээрх үүргээ биелүүлж дотоодоос эрчим хүч худалдаж авахад бэлэн байгаа. Тийм ч учраас 2022 оны нэгдүгээр сард Оюу толгой эрчим хүчээ төвийн эрчим хүчний системээс авч болох гэрээгээ зурчихсан. Үнээ тохироод захилгаа өгчихсөн байгаа.
Эх үүсвэрийг байгуулах үүрэг хариуцлага нь Монгол талдаа байгаа. Гэсэн ч цаашид дотоодын эх үүсвэртэй болох хүсэл хэвээр байгаа.
УИХ-ын дарга асан З.Энхболд "Оюутолгой компанийн захиралтай санал нийлж байна. Буруу гэж байдаг бол 80 хувь нь манайд байгаа. Учир нь жил бүр 500 тэрбум төгрөгөөр цахилгаан зардаг Өвөр монголын хойд бүсийн цахилгааны лоббид манай улсын хүмүүс автагдаад 16 жил явсан. Энэ лоббиг даваад Засгийн газар цахилгаан станцаа барих хэрэгтэй.
Янз бүрийн үл бүтэх шалтгаан яриад цахилгаан станц барихгүй байгаа нь 100 хувь Монголын Засгийн газрын буруу" гэх хариултыг өглөө.







Зочин · 14 цагийн өмнө
SEXSEER UILCHLN80955877
Зочин · 14 цагийн өмнө
BOOB XXI BOOW DOLOON80955877AL SEKSEER ANUSDAAD
Зочин · 14 цагийн өмнө
ERCHUUD ZALYYGN ANUSN NUXN DOLOOJ80955877TSAG SEKSYGR