Дунд сургуулийн хүүхдүүд нэгнийгээ ухаан алдуулж тоглох нь хэвийн үзэгдэл болсон гэв
13 цагийн өмнө

“ЕБС-ийн дунд, ахлах ангийн хүүхдүүд нэгнийгээ ухаан алдуулж тоглодог” гэх яриа эцэг эхчүүдийн дунд, сургуулийн орчинд ч тэр сонсогддог. Тэгвэл саяхан ийм төрлийн болчимгүй үйлдлийн улмаас хүүхдүүд эмнэлгийн тусламж авахад хүрсэн тохиолдол гарчээ. Энэ талаар дунд сургуулийн сурагчдаас тодрууллаа.
Нийслэлийн Ерөнхий боловсролын II сургуулийн наймдугаар ангийн сурагчаас энэ талаар асуухад дараахь хариултыг өгсөн юм.
-Танай ангийнхан нэгнийгээ ухаан алдуулж тоглодог уу?
-Манай ангийнхан өдөр бүр нэгнийгээ ухаан алдуулж тоглодог. Хамгийн амархан ухаан алддаг нь манай ангийн Буянаа. Бусад нь хоёроос гурван удаагийн оролдлогоор ухаан алддаг.
-Яг яаж ухаан алдуулдаг вэ?
-Ард нь зогсож байгаад амьсгаагаа урт гаргах үед гүрээний судсыг нь дарж ухаан алдуулдаг. Ингээд ухаан алдаад газар уначихаар нь манай ангийнхан шоолж, инээдэг юм. Гаргаж байгаа царай нь үнэхээр марзан харагддаг.(инээв)
-Ангийн багш, аав ээж чинь мэддэг үү?
-Саяхан манай ангийнхан нэгнийгээ ангидаа ухаан алдуулж тоглож байтал ангийн багш орж ирж таараад, загнуулсан. арин аав, ээж бол мэддэггүй байх. Гэхдээ ганцхан хөвгүүд гэлтгүй манай ангийн охидууд ч энэ тоглоомд оролцдог. Би өмнө нь хоёр удаа л ухаан алдаж байсан. Ойр ойрхон ухаан алдахаар толгой өвдөөд байдаг юм билээ.
Тэгээд дахиад ухаан алдана гэхээр айгаад больсон. Харин ангийнхаа хүүхдүүдийг ухаан алдаж унахыг харахаар үнэхээр хөгжилтэй байдаг.
Нийслэлийн Ерөнхий боловсролын V сургуулийн долдугаар ангийн сурагч: -Анх дээд ангийн ахаасаа ухаан алддаг аргыг сурч байсан. Тэгээд манай найзууд нэг орой тоглоомын талбай дээр нэгнийгээ ухаан алдуулж үзсэн. Анх ухаан алдахад унтаад сэрсэн юм шиг санагддаг байсан. Сүүлдээ дахин дахин үзмээр санагддаг болсон. Манай ангийнхан амьсгааг нь гаргаж байгаад аймхай дээр нь дарах, гүрээний судсыг нь дарж ухаан алдуулах зэргээр тоглодог. Ер нь завсарлагааны цагаар ихэнхдээ ингэдэг юм. Хөгжилтэй байдаг гэх юм уу, ер нь маш сонирхолтой санагддаг. Бүр муужраад унаж байгааг нь хараад манай ангийнхан татаж унах нь холгүй инээцгээдэг.
“Ийм болчимгүй зүйлээс болоод амь насаа алдвал хэн хариуцлага хүлээх вэ”
Хүүхдүүдийн энэ болчимгүй үйлдлийн талаар багш нар мэддэг эсэх талаар …-р сургуулийн 8А ангийн анги удирдсан багш Г.Доржпагмаас тодрууллаа.
-Танай ангийнхан нэгнийгээ ухаан алдуулж тоглодог уу. Ангийн багшийн хувьд та энэ талаар мэдэх үү?
-Мэднэ. Ялангуяа 8, 9-р ангийнхан ангидаа, сургуулийн коридорт ч ингэж харагддаг. Харсан үедээ анхааруулж, зэмлэдэг л дээ. Хүүхдүүд болохоор нэгнийгээ хөөргөдөг юм уу, бүү мэд. Янз бүрийн юм туршиж үзэж сонирхдогийн нэг нь ухаан алдуулж тоглох юм шиг байна лээ. Бодвол өөрсдөд нь сонирхолтой байдаг байх л даа.
-Ухаан алдана гэдэг нь амь нас, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэдгийг сургуулийн удирдлагууд, эмч анхааруулдаг болов уу?
-Бид хэчнээн анхаарууллаа гээд хүүхдүүд сургуулийн орчинд биш юм аа гэхэд дуртай газраа очоод ингэх нь ойлгомжтой. Хүүхдүүд хоорондоо ухаан алдаж тоглосноос болоод амиа алдсан гэдэг мэдээлэл би хэзээ билээ сонсож байсан шиг санагдаж байна. Тэгэхээр эцэг эхчүүд, багш нар хамтдаа энэ талаар анхааруулах хэрэгтэй л дээ. Хэрэв ийм болчимгүй зүйлээс болоод амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирвол хэн хариуцлага хүлээх вэ. Би өөрөө өсвөр насны хүүхэдтэй болохоор аль болох л ангийнхандаа ингэж тоглохгүй байхыг байнга сануулдаг. Нуулгүй хэлэхэд, сургууль дотор ингэж тоглох нь хэвийн үзэгдэл болсон гэж хэлж болно л доо. Тэр бүр амь нас, эрүүл мэндэд нь аюул учраад байдаггүй болохоор сургуулийн зүгээс, эцэг эхчүүд ч тэр тоодоггүй л байх гэж бодож байна. Гэхдээ ухаан алдана гэдэг чинь аюултай шүү дээ. Тэгэхээр анхаарах л ёстой асуудал болчихоод байгаа юм л даа.
Зүрхний эмч Д.Эрдэнэтуяа: “Ухаан алдаж тоглосноос болж зүрхний хэм алдагдах, цаашлаад зүрх зогсох хүртэл аюултай”
Сургууль дотор хүүхдүүд ухаан алдаж тоглох нь энгийн үзэгдэл болсон гэдгийг сурагчид болон багш нар хэлж байлаа. Харамсалтай нь ийм үйлдэл хийх нь эрүүл мэнд, амь насанд ямар аюултай гэдгийг тэр бүр мэддэггүй аж. Тэгвэлхүүхдүүдийнхэлж буйгаар ухаан алдаж тоглох нь эрүүл мэндэд ямар эрсдэлтэй талаар зүрхний эмч Д.Эрдэнэтуяагаас тодрууллаа.

-Дунд сургуулийн хүүхдүүд дүрсгүй зангаасаа болж нэгнээсээ “Ухаан алдаж үзэх үү” гэж асуугаад, ингэж тоглодог болжээ.Тэгвэл энэ нь эрүүл мэндэд ямар эрсдэл үүсгэж болох талаар сэрэмжлүүлэг өгөхгүй юу?
-Бие эрхтнээрээ оролдож, бүр ухаан алдаж тоглоно гэдэг бол үнэхээр аюултай хэрэг. Ялангуяа гүрээний судсан дээр нь дарж ухаан алдуулах нь тархинд очих цусны хэмжээ багасаж байна гэсэн үг. Ингэснээр тархины цусан хангамжийн дутагдал үүснэ. Хоёрдугаарт, зүрхний цусан хангамж дутагдана. Үүнтэй холбоотой зүрхний хэм алдагдах, цаашлаад зүрх зогсох хүртэл аюултай байдаг. Өөрөөр хэлбэл, судсан дээр дарснаар тархи, зүрхэнд очих цусан хангамж багасаад ухаан алдаж байна гэсэн үг. Бага хэмжээний цусан хангамж алдагдах биш, нэлээд хэмжээний цусан хангамж алдагдсанаас болж ухаан алддаг. Хүний бие организмын хамгийн чухал эрхтэн бол тархи, зүрх байдаг. Тэгэхэд зүрх, тархины цусан хангамж дутагдсантай холбоотойгоор ухаан алдана гэдэг бол араасаа маш том эрсдэл дагуулж байна гэсэн үг. Тийм учраас үүнийг тоглоом гэж үзэж ерөөсөө болохгүй гэдгийг хүүхдүүд, эцэг эхчүүддээ анхааруулмаар байна.
-Өсвөр насны хүүхдүүдийн биеийн өсөлт хөгжлөөс шалтгаалаад эрсдэл нь ямар байх вэ?
-Өсвөр насны хүүхдүүдийн зүрхний цохилт том хүнийхтэй адилхан болж эхэлдэг. Харин бага насны хүүхдийн зүрхний цохилт түргэн байдаг учраас хүчилтөрөгчийн дутагдалд өртөх нь амархан байдаг. Ер нь гүрээний судсан дээр дарж ухаан алдуулах нь маш аюултай. Хүүхдүүд ухаан алдаад эргээд сэргэчихнэ гэж бодоод тоохгүй байна л даа. Гэтэл үгүй. Ухаан алдсанаас болоод зүрх зогсохоос гадна цусны бүлэн үүсч болно. Цус бүлэгнэснээс үүдээд тархины цус харвалт, судасны нарийсал, зүрх зогсох гэх мэт аюулд хүргэж болдог.
Ер нь хүчилтөрөгчийн дутагдалд орсноос болоод хүүхдүүд ухаан алдаж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр хүүхдүүдэд хандаж хэлэхэд, тоглож болохгүй тоглоом гэж байдаг. Өөрийнхөө амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж тоглоно гэдэг бол яагаад ч байж боломгүй үйлдэл. Үнэхээр дунд сургуулийн хүүхдүүд байнга ийм үйлдэл хийдэг бол сургуулийн хэмжээнд зайлшгүй анхаарах асуудлын нэг болсон гэж бодож байна.
Г.БАЛГАРМАА
ӨДРИЙН СОНИН







Зочин · 12 цагийн өмнө
SEXSYGR XUCHINDEED SEKSDEED80955877
Зочин · 12 цагийн өмнө
SAWI80955877
Зочин · 12 цагийн өмнө
Хүчирхийллийн хэлбэр учраас ийм үйлдэл хийж байгаа нөхдийг шоронд явуулах цаг болж хуулиа шинэчлэх хэрэгтэй. Хүн ухаан алдуулахыг тоглоом гэж нэрлэх ч ёсгүй. Хаашаа тэнэг болчихсон юмбэ.
Зочин · 12 цагийн өмнө
MEDREMJN SEXSEER NAADI80955877SADARLI80955877
Зочин · 12 цагийн өмнө
SEXSEER XALYYN TOGLI80955877
Зочин · 13 цагийн өмнө
SEXSEER MANSYYRI80955877ANISDAAD VANXANI BIEE UNELLEED BOOS DOLOOMOOR80955877