Н.Энхбаяр: Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг нууцаас гаргах хэрэгтэй
7 цагийн өмнө

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Микрофоны ард” ярилцлагын нэвтрүүлэгт оролцож, Оюу Толгойн төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болоод Монголын эрх ашиг хангагдаагүй Оюу Толгойн гэрээг гэрлийн хурдаар батлуулсан”
-Оюу Толгойн төсөлтэй холбоотой сонсгол олны анхаарлыг энэ чиглэлд дахин хандуулж чадлаа. Та ҮАБЗ-ийн гишүүн байсан хүн. Ер нь тэр үед Оюу Толгойтой холбоотой ямар шийдвэрүүд гарч байсан бэ. Энэ талаар яриагаа эхэлье?
-УИХ дээр тусгай ажлын хэсэг байгуулагдаж, Оюу Толгойн асуудлаар нээлттэй сонсгол хийлээ. Энэ маш зөв. Би төсөл яригдаж байх цаг үеүдэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Тэгэхээр энэ төслийн тухай харьцангуй сайн мэдэж байгаа гэж хэлж болно.
Том төсөл учраас ҮАБЗ-өөр асуудал хэд хэдэн удаа орж байсан. М.Энхболд Ерөнхий сайд байхад хөрөнгө оруулалтын гэрээний төсөл нэг удаа буцаагдсан. Бид төслийг учир дутагдалтай байна гэж үзээд үүрэг даалгавар өгөөд буцаасан юм. Дараа нь С.Баяр Ерөнхий сайдын үед Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ дахиад яригдсан. Бас л дутуу байна, болоогүй байна, Монголын талын эрх ашиг хангагдаагүй байна гэж хэлээд явуулсан.
Тэгэхэд би Аюулгүй байдлын зөвлөлийг удирдаж байсан хүний хувьд өөрийн байр суурийг илэрхийлээд буцааж байсан. Энэ бол нэлээн нухацтай хандах ёстой асуудал гэж үзсэн.
Харамсалтай нь 2009 оны сонгуулиар Ц.Элбэгдорж гэдэг хүн Ерөнхийлөгч болж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ гэрлийн хурдаар батлагдсан. Энэ гэрээг л хийчихвэл Монгол Улс их сайхан болох юм шиг ярьж байсан. Ингэж гэрээний асуудалд маш хөнгөн гоомой хандсан. Мөн тусгай даалгавар биелүүлсэн байж магадгүй гэж би боддог. Тусгай даалгавраа биелүүлээд Оюу Толгойн гэрээг маш хурдтай явуулж, Ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сард дууссан. Ингээд баяр наадмын өмнө гэрээгээ оруулах гэж оролдсон. Тэр үед УИХ-ын зарим гишүүн эсэргүүцэж, ойлгомжгүй олон асуудал байна гэдгийг ярьж байсан. Тэгээд УИХ-аар хэлэлцэгдэж чадаагүй. Дараа нь долоодугаар сарын 16-нд Их хурал хэлэлцэж, бараг намрын чуулган нээгдсэн өдөр баталчихсан.
Би өнөөдөр Оюу Толгойн гэрээг ганцаараа эсэргүүцэж байсан гэж хэлэх нь учир дутагдалтай. Төрийн тэргүүн гэдэг утгаараа ирж байгаа дайралтыг цээжээрээ хамгаалж, буруу зүйлийг сөрж зогсож байсан. Ер нь Монголд ашигтай шийдвэр гаргах гэж байгаа бол Төрийн тэргүүн л зөвшөөрөх юм бол гарчихдаг. Ашиггүй шийдвэр гаргах гэж байгааг Төрийн тэргүүн сөрж зогсож чадвал гардаггүй. Тэгэхлээр 2009 оны сонгууль бол ерөөсөө Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг явуулах уу, үгүй юу гэдэг сонгууль байсан. Би хөрөнгө оруулалтын гэрээг зөвшөөрөхгүй байсан учраас намайг явуулаагүй. Харин Ц.Элбэгдорж гарч ирээд гэрээг гэрлийн хурдтай явуулсан. Ийм л ялгаатай юм. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Ц.Элбэгдорж ҮАБЗ-ийг тэргүүлсэн. Тэр цаг үеэс эхлээд бүх буруу, зөрүү зүйлүүд хийгдсэн.
-УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл Оюу Толгойн асуудлыг ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэж, буцаасан тухай сонсголын үеэр мөн ярьж байлаа?
-Тийм. Ер нь аливаа асуудлыг нухацтай хэлэлцэн шийддэг. Буцаадаг, нэлээн сайн судалж байж оруулж ирдэг тийм л журамтай байгууллага. Оюу Толгойн гэрээ бол үнэхээр том асуудал. Олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын тухай яригдаж байгаа. Олон мянган хүнийг ажилтай болгох уу, үгүй юу. Монголын эдийн засагт үр өгөөжөө өгөх үү, үгүй юу. Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах уу гэдгийг шийдэх тухай юм. Тийм учраас бид асуудалд нэлээд нухацтай хандсан. Маш олон мэдээлэл авч, 2-3 удаа хэлэлцэж байсан. Харамсалтай нь, энэ шийдвэрийн талаар олон нийт ерөөсөө ойлгодоггүй. Оюу Толгойн гэрээтэй холбоотой юу, Аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэртэй холбоотой юу, асуудал нь дандаа нууц зэрэглэлтэй, ил тод байдаггүй учраас юм уу, дандаа эргэлздэг. Одоо Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой шийдвэрүүдийг нууцаас гаргаж болно гэж би боддог. Тэнд аймаар нууцлаад байх, зэвсэгт хүчинтэй холбоотой ч юм уу мэдээлэл байхгүй. Оюу Толгойн гэрээ үнэхээр Монголд ашигтай болох уу гэдэг дээр маргалдсан асуудал бий. Хөрөнгө оруулалтын гэрээ хийх үү, бүтээгдэхүүн хуваах гэрээ болох уу. Монголын хувь 34 байх уу, 66 байх юм уу, үгүй 51 болох уу, түүнээс ч илүү өсөх үү гэх зэрэг асуудлыг хэлэлцэж байсан. Тийм учраас нуух юм байхгүй. Одоо ажлын хэсгийнхэнд хандаж гэрээг нууцаас гаргаач ээ гэж хэлмээр байна.
ҮАБЗ-ийн бас нэг онцлог бол Төрийн тэргүүн нь тэргүүлдэг. Гишүүд нь гурвуулаа маш нөлөөтэй албан тушаалтнууд. Хоёр нь ард түмнээс сонгогддог. Нэг нь ялсан намын дарга буюу Ерөнхий сайд байдаг. Тийм учраас гаргаж байгаа зөвлөмж, шийдвэрүүд нь хамгийн хууль ёсных байх учиртай. Шийдвэр нь зөвлөмж хэлбэртэй гардаг. Гэхдээ энэ бол зүгээр хуурч байгаа гэсэн үг биш. Зөвлөмж гэхээр зөвлөгөөг авч ч болно, авахгүй ч болно гэх маягаар тайлбарлаж болохгүй. Энэ бол заавал хэрэгждэг шинж чанартай, бичигдээгүй хуультай адилхан зүйл. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд энэ гурван хүн сууж байгаад улс орныхоо хамгийн чухал асуудлыг хэлэлцдэг хамгийн сүүлчийн байгууллага гэж хэлж болно. ҮАБЗ-өөс Засгийн газарт зөвлөмж гаргаж өгч болно. УИХ-д гарч өгч болно. Тэр зөвлөмж нь заавал хэрэгжих журам тогтсон байдаг.
-ҮАБЗ-ийн зөвлөмж нь гурван хүн санал нэгдэж байж гардаг гэж ойлгосон. Зөв үү?
-Тийм. Энэ бол маш чухал. УИХ дээр санал хурааж байгаатай адилхан байдаггүй. Олонхоороо шийддэггүй гэсэн үг. Яагаад гэхээр Монгол Улсын амин чухал асуудлуудыг хэлэлцдэг учраас нэгдэж, аливаа шийдвэрийг гаргадаг. Тэр үед Оюу Толгойн гэрээний асуудал ҮАБЗ дээр найман зүйл заалттай орж ирсэн шиг санагдаж байна. Ингээд гэрээтэй холбоотой хамгийн чухал шийдвэрийг гаргасан. Тэр нь Монголын талын хувь эзэмшлийг үе шаттайгаар 51 хувиас доошгүй болго гэсэн. Бидэнд хөрөнгө мөнгө, технологи, ажиллах хүч байгаагүй л дээ. Тийм учраас учир дутагдалтай байсан нь үнэн. Одоо ч Монгол Улсад тэр асуудал бүрэн арилаагүй байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулж байгаа талыг бид эхлээд арай их хувийг нь авъя гэж санал тавихад эгдүүцээд байх хэрэг байхгүй.
1978 онд “Эрдэнэт” үйлдвэрийг барихад оросууд бас л тэгж байсан. Эхлээд 51 хувийг авъя гэж. Тэр үеийн улс орны удирдагчид ярьж байгаад зөвшөөрч шийдсэн. Нэг чухал заалт оруулж гэрээг хийсэн. Тэр нь 25 жилийн дараа буюу 2003 онд Монголын тал Эрдэнэт” үйлдвэрийг авч болно гэсэн. Би 2003 онд Ерөнхий сайдаар ажиллаж таарсан. Тэгээд их өрийн асуудлыг шийдсэн. 11.7 тэрбум ам.долларыг бараг тэглэсэн. 98 хувийг нь тэглээд хоёр хувь буюу 250 сая ам.доллар төлсөн байдаг. Ингэж байж манай улс эдийн засгийн тусгаар тогтнолоо олж чадсан, бэхжүүлж чадсан. Их өр ширнээс салж чадсан. Тэгээд Их өрийн асуудлыг шийдэх ажлын хүрээнд 1978 оны гэрээний “Эрдэнэт”-тэй холбоотой зохицуулалтыг үндэслэн Оросын талд санал тавьсан. Монголын тал 51 хувиа авна гэснээрээ авч, “Эрдэнэт”-ийн үйлдвэр болон Их өртэй холбоотой асуудал зохицуулагдаж байсан.
Тэр үед байгууллагууд татварын хөнгөлөлтөөс эхлээд янз янзын хөнгөлөлтүүдийг эдэлдэг байсан. Тэр бүхнийг болиулаад Монголд бүртгэлтэй жирийн компани болгож, 51 хувиа Монголын тал албан ёсоор авсан юм. Тэрнээс өмнө энэ талаар янз бүрийн л зүйл ярьж байсан. Монгол захирал тавина гэдэг чинь асуудлыг шийдчихсэн зүйл биш байхгүй юу. Хэн хэдэн хувьтай вэ гэдэг нь л чухал. Хэрэв Монголын тал 51 хувьтай байвал гадаадын хүн байсан ч Монголын талын төлөө л үйлчилнэ. Гадаадын тал 66 хувьтай байвал ямар ч Монгол хүн гадаадын талд л үйлчлэхээс Монголын талд үйлчлэхгүй. Тэгэхдээ бид энэ асуудал дээр хууртаад байх шиг байна. Монгол захирал томилчихоор сайхан болчихдог, эсвэл гадаадын захирал ирэхээрээ муухай болчихдог юм ерөөсөө биш. Хэн хэдэн хувийг эзэмшиж байна гэдгээсээ л бүх юм шалтгаална. Бид тухайн үед Эрдэнэтийн 51 хувиа Монголын талд ингэж л шийдэж байсан.
“УИХ-ын 57 дугаар тогтоол бол харьцангуй сайн тогтоол байсан”

-Тэгвэл бидэнд туршлага байгаа юм байна?
-Тийм. Яваандаа бид оросуудтай хэлэлцээ хийсэнтэй адилхан, өөрсдийн хувь хэмжээг нэмэгдүүлэх дээр анхаарах хэрэгтэй. Энэ асуудалд “Рио Тинто”-гийнхон их эсрэг хандаж байсан. “Ингэж болохгүй бидний хувьцаа хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг” гэх мэтээр ярьдаг. Ер нь тэр хувьцааны асуудал Монголын ард түмэнд хамаагүй. Монголын баялаг бол Монголын л баялаг юм. Монголын ард түмэн оросууд бид нарт их тусалсан гэж ярьдаг. Эрдэнэт хотыг бариад өгчихсөн. Махны үйлдвэртэй, хивсний үйлдвэртэй, сургууль, соёл эмнэлэгтэй. Тэнд 100 мянган хүнтэй хот бариад өгчихсөн гэж ярьдаг шүү дээ. Тэгтэл Оюу Толгой Эрдэнэтээс хэд дахин том атлаа дэргэдээ хот барьдаггүй юм бэ л гэж боддог. Үүнийг тэд юу гэж тайлбарладаг вэ гэхээр бидний гол зорилго бол ашиг олох. Нийгмийн ачаалал үүрэх ямар ч зорилго бид нарт байхгүй. Манайх 100 гаруй жилийн түүхтэй компани. Тийм учраас бид ашиг л олно. Уурхайн баялгийг ээлжийн зарчмаар гаргаж ирж байгаад зах зээл дээр борлуулна. ЗХУ-ын том уурхайн дэргэд хот барьдаг байсан загвараар явахгүй гэдэг. Тэгэхэд нь би хэлж байсан. “Айвэнхоу майнз” компанийн үүсгэн байгуулагч Фрийдландад, “Рио Тинто”-гийн удирдлагад ч хэлсэн. “Та нар Оросуудаас илүү байж чадахгүй юм бол ядаж Оросуудтай адилхан байж болдоггүй юм уу” гэсэн. Тэгэхэд тэд нар жаахан эвгүй байдалд орж “Нээрээ энэ чинь юу билээ. Ардчилал гээд монголчууд ЗХУ-ын хараат байдлаас гаръя. Оросууд биднийг мөлжиж байсан байна. Эрдэнэтийн зэсийн алтыг нь тооцдоггүй. Молибденийг нь тооцдоггүй байсан байна. Тэгээд Монгол Улс бол энэнээсээ ашиг орлогоо олж чадаагүй байна” гэж харсан.
Ардчилсан хөдөлгөөн анх 1989, 1990 онд гарч ирэхдээ Эрдэнэтийн асуудал дээр гарч ирсэн. Хамгийн гол сэдвийн нэг болж байсан байхгүй юу.
-Яг Оюу Толгой шиг үү?
-Гэхдээ бид Оюу Толгойгоос тийм зүйл хүсэж чадахгүй байна. Оюу Толгой 34, 66 гэсэн хоёр тоогоор хуурчихсан. Энэ орд 1800 тонн алттай, 42 сая тонн зэстэй. Өшөө одоо олон мянган тонн молибдентэй гэсэн. Тэр бүхнийг мэргэжлийн хүмүүс л ярина. Харин бид 34 , 66 гэдэг хоёр тоон дээр маргалдаад. Монголын тал ашиг авсан уу, үгүй юу гэдгийг тойрч ярьж байна. Бие биеэ айлгаад л. Хэрэв Оюу Толгойн ордыг “Рио Тинто”-гоос авбал Английн хатан хаан цэргээ оруулна гэж худлаа яриад л. Ард түмнээ айлгаад сууж байгаа шүү дээ. Тэгэхээр Эрдэнэттэй харьцуулахад Монголд өгөх үр өгөөж нь муу төсөл. ҮАБЗ дээр ч ярьж байсан. Миний хувьд “Та нар оросуудаас илүү байж чадахгүй бол адилхан бай. Аажмаар дийлэнх хувиа бид нарт шилжүүл. Эхний 20 жил яах вэ. Та нар 66 хувьтай байж болно. Дараагийн 20 жилдээ 50, 50 хувьтай болъё. Дараагийн 20 жилдээ буюу ингээд нийлээд 60 жилийн дотор уурхайг ашиглаад ашигт малтмал, зэс, мөнгийг нь гаргая гэвэл монголчуудын тооллоор нэгэн 60 дотроо бид нар 66 хувьтай болъё” гэж санал тавьсан. Түүнийг тухайн үедээ ҮАБЗ-ийн зөвлөмжид тусгаж байсан.
Хоёрдугаарт, зэс хайлуулах үйлдвэр барих ёстой. Хагас түүхий байдлаар буюу баяжмал хэлбэрээр БНХАУ болон дараачийн зах зээлд бүтээгдэхүүнээ худалддаг байх нь үр өгөөж муутай байна. Бид эцсийн бүтээгдэхүүн хийе гэсэн санал мөн хэлсэн. Түүнийг мөн зөвлөмжид оруулсан.
Гуравдугаарт, нөөц нь 1.3 орчим сая тонн зэс гэж ярьж байсан. Одоо бол 42 сая тонн зэс гэж байгаа. Өөрөөр хэлбэл, бидний ярьж байсан тонноос даруй 12 сая тонноор илүү нөөцтэй болсон байна. Тэгэхээр ҮАБЗ-ийн зөвлөмж дээр зөвхөн 30 сая тонн хэмжээнд бид хөрөнгө оруулалтын гэрээ хийж болох юм. Илүү нөөц гарч ирвэл өөр гэрээгээр зохицуулна гэж байгаа.
Мөн монгол ажилчдын цалингийн дээд хэмжээг тогтоохгүй. Доод хэмжээг тогтоо. Тэр нь харьцангуй өндөр байна. Түүнийг үе шаттайгаар нэмэгдүүлэх ёстой гэж үзсэн. Мөн энэ төслөө дараагийн улс орон шилжүүлж болохгүй. “Рио Тинто”-той ажилласан “Рио Тинтотой”-гоо ажиллаад дуусгая гэсэн. Тэгэхдээ монголчууд их үнэнч байгаа биз. Энэ төслийг Орост, Хятадад, Японд, Солонгост шилжүүлэхгүй шүү гэж. Манайхан гурав дахь орон руу шилжих гээд байгаа юм биш гээд болгоомжилно шүү дээ. Тэгэхээр нэгдүгээрт, хүмүүсийн болгоомжлолыг харгалзан үзсэн.
Хоёрдугаарт, “Рио Тинто”-г итгэлтэй түнш гэж бодсон байхгүй юу. Тухайн үеийн ҮАБЗ-ийн хурлаар ийм утгатай зөвлөмж баталж, УИХ холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргаж байсан.
УИХ-ын 57 дугаар тогтоол, бусад шийдвэрүүд нь үнэхээр ҮАБЗ-ийн зөвлөмжийг харгалзсан, тулгуурласан, үндэслэсэн, харьцангуй тогтоолууд байсан.
-Гайт 34 хувь гэж ярьдаг шүү. Тухайн үеийн Ашигт малтмалын тухай хуулийн дагуу гэж ярьдаг. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Тухайн үед би маш их гайхаж байсан. 2006 онд УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаж, Ашигт малтмалын тухай хуульд ийм зохицуулалт оруулж баталсан. Одоо бодоход Оюу Толгойн гэрээг байгуулахын төлөө гаднынхан их “сайн” ажилласан байна. Сайн гэдгийг би хашилтад авч хэлж байгаа шүү. Монголын эрх ашгийг биш өөрсдийнхөө эрх ашгийн төлөө сайн явсан байгаа биз. Ингээд Ерөнхийлөгч нь тэрийг зохицуулах гээд эсэргүүцээд үзээд байдаг, харин бусад хүмүүс маань гаднынхны талд тал засаж ажилласан болов уу гэж харагддаг. Сая болсон сонсголын үеэр манайхан өөрсдөө санаатайгаар Оюутолгойн гэрээг оруулж ирэхийн төлөө ийм хууль хийсэн гэдэг нь батлагдаж байна.
Яагаад Монголынхоо эрх ашгийг 34 хувиар хязгаарлаад байгаа юм. Ахиад хэзээ ч 34-өөс илүү байж болохгүй гэдэг хуулийг яагаад батлав. Монголын эрх ашиг 20 20 жилээс явсаар байгаад 100 хувьд хүрч болдоггүй юм. Төрийн өмчөөр, төрийн зардлаар геологийн хайгуул хийж нөөцийг тогтоосон ордыг хүртэл 50 хүртэлх хувь гэж хувиргаж байгаа юм. Ямар ч үндэслэл байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж байгаа. Шинэ дэвшилтэт технологийг оруулж ирье гэж ярьдаг л даа. Үнэн хэрэг дээрээ Оюу Толгойн гэрээг байгуулахын тулд “Рио Тинто”-д тал зассан. Үндсэн хуулийн 6.1, 6.2 буюу байгалийн ашигт малтмал ард түмний мэдэлд байна. Төрийн хамгаалалтад, төрийн өмч байна. Сүүлд 2019 оны нэмэлтээр бол нийтийн өмч байна гэж заасан. Үндсэн хуульд ийм заалт байсаар байтал 2006 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Төр зөвхөн 34 хувийг эзэмшинэ. Эсвэл зөвхөн 50 хувийг эзэмшинэ. Тэрнээс илүү байхгүй гэсэн зохицуулалт чинь Үндсэн хуулиа зөрчсөн зохицуулалт шүү дээ. Өөрөөр хэлбэл, Оюу Толгойд долигоносон зохицуулалт. Гаднынхны хөл гарыг нь боохгүй атлаа Монголынхоо ард түмний өмчдөө эзэн болох эрхийг нь хааж боогоод гар хөлийг нь уячихсан, ийм л заалт. Энэ бол ажиллагааны нэг л хэсэг л байгаа юм. Тэр үед хэн УИХ-ын дарга, хэн ажлын хэсэгт байсан бэ гэдэг нь тэртээ тэргүй архивд байгаа. Заавал нэгийг нь дурдаад яах вэ. Олон улсад ажиллаад сурчихсан энэ компани их сэргэлэн ажиллаж байна шүү дээ. Тухайн үеийн төр засгийн хүмүүстэй нь ажиллаад тархи толгойг нь эргүүлчихсэн. Нийгэмд нь нөлөөлөөд сурчихсан. Дэлхийн хамгийн сайн хуульчдыг хөлсөлж авчирдаг. Тэр үед манай нийгэмд дархлаа суугаагүй байсан. Одоо ч бидэнд тийм дархлаа байхгүй байна.
Тэгэхээр бас нэг зүйл болсон нь тэр үед “Дэлхийн өсөлт” ТББ орж ирж байсан. Гадаадын Элчин сайдаар ажиллаж байсан нэг хүн орж ирээд тухайн үедээ Монголын “би” гэсэн бодолтой бүх хүмүүсийг л “Дэлхийн өсөлт” гэдэг байгууллагынхаа Удирдах зөвлөлд оруулсан байх. Тэгээд намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад “уулзъя уулзъя” гэж байгаад уулзсан. Тэгэхэд ерөөсөө Оюу Толгойн гэрээ шиг чухал юм байхгүй гэдгийг хэлсэн. Би ч Оюу Толгой чухал гэдэгтэй санал нийлсэн. Тэгээд надад “Монголын ард түмэн ерөөсөө өдөр шөнөгүй л энэ гэрээг бодож зүүдэлж байна” гэж ингэж хэлсэн. Би ч “Арай тийм биш ээ. Монголын ард түмэнд бодох, мөрөөдөх, зүүдлэх олон сэдэв байгаа. Оюу Толгой гэрээ бол чухал нь чухал. Тэгэхдээ энэ бол ганцхан Монголын хөгжлийн түлхүүр бас биш. Олон аргууд байна. Боловсрол, эрүүл мэнд” гэж хэлээд би уулзаад гарсан. Тэр байгууллага бас социологийн худлаа судалгаа хийж надад танилцуулж байсан. 2009 оны сонгуулийн үед түрүүнд миний хэлсэн Монголын ард түмэн сэрэхдээ ч шөнө унтахдаа Оюу Толгойн гэрээгээ л зүүдэлж байна гэсэн утгатай судалгаагаар Монголын хувь заяа ерөөсөө ганцхан энэ гэрээнээс шалтгаалж байна гэдэг агуулгыг санаатайгаар олон нийтэд ойлгуулж эхэлсэн. Ерөөсөө энэ судалгаанд тулгуурлаад маш их яарч сандарч Оюу Толгойн гэрээг зөвхөн Рио Тинтотой л хийхгүй бол болохгүй юм байна гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлсэн. Мөн улстөрчдийг, нийгэмд нөлөө бүхий хүмүүсийг тэр ажилдаа татан оролцуулж байсан.
-Б.Чимид гуай хүртэл орчихсон байсан шүү дээ?
-Хүмүүсийн нэрийг дурдаад яах уу. Архивын материалд байгаа шүү дээ. Тэр байгууллагын ТУЗ-д хэн, хэн байсан бэ гэдэг нь. Манай хүмүүс бол их л нэртэй төртэй байгууллага гэж бодсон байх. “Дэлхийн өсөлт” гэдэг нэртэй, Монголд ч өсөлт авчрах байх гэж харсан биз. Ингэж олон нийтийн сэтгэл санааг үймүүлж удирдаж, нийгэмд нөлөө бүх хүмүүсийг татаж байгаад хууль хүртэл батлуулчихсан.
Тэгээд надад хүртэл шахалт үзүүлж эхэлж байна шүү дээ. Тэр хүмүүсээр дамжуулж, тэр байгууллагаар дамжуулж, хуулиар дамжуулж, Н.Энхбаяр одоо хаашаа ч гарахын аргагүй боллоо гэж үзсэн. Тэгэхлээр би бас уян хатан ажиллана шүү дээ. Энэ гэрээг хийхийг та нар ер нь юу бодож байгаа юм гэж асууна. Тэгээд тэд андуураад Н.Энхбаяр ерөнхийлөгч биднийг дэмжиж байгаа юм болов уу гэж бас бодно. Би тэд нарыг яриулна шүү дээ. Яриулж байгаад Монголд ашиггүй байна гэдгийг мэдээд байр сууриа чангална. Тэгэхлээр Н.Энхбаяр Ерөнхийлөгч байр сууриасаа буцчихлаа гэж байгаа юм. Монголд ашигтай наймаа юу, ашиггүй наймаа юу гэдгийг Төрийн тэргүүнээс цаана өөр албан тушаалтан байдаггүй учраас хэнд ч найдаж орхиж болдоггүй юм.
Ерөөсөө хамгийн сүүлчийн шийдвэрийг Төрийн тэргүүн л гаргана. Тийм учраас би Монголд ашигтай байна уу гэдгийг л судлахын төлөө ажиллаж байсан. Тэгээд эцэстээ Монголд ашиггүй гэж үзсэн. Тийм учраас би байр сууриа чангалж, “Рио Тинто”, “Айвэнхоу майнз”-ын удирдлагуудтай, Английн хунтайж Эндрютэй уулзахдаа ч Монголд ашиггүй гэрээ байна. Засваруудыг хий гэсэн ийм байр суурийг баримталж байсан.
“Хэрэв би Ерөнхийлөгч байсан бол ийм муу гэрээ хийлгэхгүй байсан”
-Тэгээд сүүлдээ таныг унагаах төлөвлөгөө гаргаж ирсэн үү?
-Тийм. Ерөөсөө сонгуулиар унагаахгүй бол болохгүй юм байна. Тэгээд өөрийнхөө талыг дэмжих хүнийг гаргаж ирж байж Оюутолгойн гэрээг хийх юм байна гэсэн. Энэ бол нэг зүйлээр батлагддаг. АНУ-ын тэр үеийн элчин сайд Минтон намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад улс руугаа явуулсан хэд хэдэн нууц захидалдаа Оюутолгойн гэрээг Ерөнхийлөгч Н.Энхбаяр эсэргүүцэж, 51 хувиас доошгүйг монголчууд эзэмшинэ гэж тулгаад байна гэсэн захидлыг явуулсан байдаг. Надад ямар ч хамааралгүй энэ сайдын захидлаар миний тухайн үед илэрхийлж байсан байр суурийг мэдэж болно.
Дэлхийн улс орнуудын удирдагч нартай холбоотой нууц далд мэдээллийг ил болгодог гэдгээрээ алдартай Жулиан Ассанж, түүний үүсгэн байгуулсан www.wikileaks.org сайтад 2011 оны үед Монгол Улстай холбоотой баримт олноороо нийтлэгдсэн. Энэ дотор АНУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Марк Минтон болон зарим ажилтны эх орон руугаа бичиж байсан захидал, мэдээлэл байсан юм. Нөгөө талаас Н.Энхбаяр байгаа цагт бол хэцүү юм байна. Ерөнхий сайд нь, Уул уурхайн сайд нь, Гадаад хэргийн сайд нь дэмжээд байна. Харин ганцхан Төрийн тэргүүн нь дэмжихгүй байна. Байр сууриа байнга өөрчилж байна. Эцсийн эцэст ерөөсөө Монгол Улс энэ гэрээнээс хожихгүй юм байна гэсэн тулгалтыг гаднын талд хэлж байна. Төрийн тэргүүн нь үндэслэлтэй яриад байна. Харин нөгөө талдаа “Рио Тинто”-д ашиггүй байна гэж хэлж бичсэн байдаг. Тэр захидал нь сайтууд дээр гарчихсан байгаа. Нэлээн урт олон захидал бий. Яг л ийм дүгнэлт хийнэ. Тэгээд 2009 оны сонгуулиар Н.Энхбаярыг унагааж өөртөө ашигтай хүнийг гаргаж ирсэн дээ.
-Энэ нь мөн батлагдсан байдаг. Тийм үү?
-Сонгуулийн үед болж байсан хэд хэдэн ярилцлагаар батлагдсан байдаг л даа. Ард түмэн маань сонголтоо хийхдээ үнэхээр ард түмнийхээ төлөө ажиллах хүнийг сонгох гээд байна уу, гадаад дотоодынхны хөл гарыг дэмжих гээд байна уу гэдгээ бодож сонгуульд хариуцлагатай хандаж байх ёстой. Харамсалтай нь, 2009 оны сонгууль ард түмний хувьд төөрөлдсөн сонгууль болсон. Би өөрөө ялсан гэж боддог. Зохион байгуулж байгаа хүмүүс маань хууран мэхлэх ажлаа сайн хийсэн. Би ард түмнээсээ сонгогдсон, харин зохион байгуулж байгаа хүмүүст ялагдсан. Гэхдээ би тэр үед албан тушаалтайгаа зууралдаагүй. Яагаад гэхээр түүний өмнө 2008 онд долоодугаар сарын 1-ний өдөр болсон, нийгэм тогтвортой байх ёстой гэж үзсэн. Гэхдээ асуудал арай ийм муугаар эргэнэ гэж бодоогүй ажлаа өгсөн.
Харамсалтай нь энэ гэрээ сонгуулийн дараа ногоон гэрлээр явсан.
-УИХ-ын 57 дугаар тогтоол сонсгол дээр нэлээн яригдсан. УИХ-ынхаа шийдвэрийг Засгийн газар нь биелүүлээгүй юм биш үү?
-Дахин хэлье. УИХ бол чухал байгууллага. Засгийн газар чухал байгууллага. Үүнээс хамгийн чухал нь ҮАБЗ байхгүй юу. ҮАБЗ-ийг хэн тэргүүлж байна. Монгол Улсын Төрийн тэргүүн хэн байна. Тэр хүний байр сууринаас л шалтгаална. Төрийн тэргүүн нь УИХ-ын шийдвэрийг Засгийн газар нь хэрэгжүүлэхгүй, мэдэн будилаад байхад нь толгойг нь илээд явж байна шүү дээ. Тэгээд сүүлд Ц.Элбэгдорж юу гэж хэллээ. “Онгон охиноо бид нар айлд өгсөн. Одоо ямбий авгай болчихсон. Одоо төрхөмд нь буцаахгүй” гэж. Үүнийг тавиад туучихсан, битгий ярь гэж байгаа шүү дээ. Энэ чинь юу гэсэн үг вэ. Соёлтой орнуудад бол алдаа байвал тэрийгээ засдаг, хэлэлцээр хийдэг. Тэгж сайжруулсаар улсдаа ашигтай болгож чаддаг. Гэтэл манайх тийм зүйрлэл хэлээд ичих ч үгүй зогсож байдаг. Анхнаасаа л тэр ийм зорилготой байсан, сонгуулийн дараа даалгавраа биелүүлсэн. Тийм учраас бардам хэлж байгаа шүү дээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “ Би тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч байсан бол Украйны дайн болохгүй байсан” гэж хэлдэг. Түүнийг Путин Ерөнхийлөгч дэмжээд байгаа. Түүнтэй адил хэрэв би Ерөнхийлөгч байсан бол ийм муу гэрээ хийлгэхгүй байсан. Үүнийг харин баталгаатай хэлж чадна. Би энэ асуудлыг дэндүү гүнзгий судалсан. Дэндүү зөв ярьж байсныг маань ч гаднынхан хүлээн зөвшөөрч байсан. Таны ярьсны дагуу бид нар өөрчилье гэж бүр зөвшөөрч байсан. Хөрөнгө оруулалтын гэрээ байна уу, Бүтээгдэхүүн хуваах гэрээ болгох уу. Тэрийг бүгдээрээ өөрчилье гэж ярьж байсан. Харамсалтай нь гаднынхан давхар ажилласан. Социологийн буруу судалгаа явуулсан. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулсан. Манайхан түүний мартсан байж магадгүй юм. Монголчууд бол өдөр сэрээд шөнө унтахдаа Оюу Толгойн гэрээг хурдан байгуулаасай гэж мөрөөдөж байна гэсэн худлаа судалгаагаар хүмүүсийг төөрөгдүүлсэн.
-ҮАБЗ дээр энэ асуудал яригдаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ гэрээг эсэргүүцэж, сайжруулъя гэсэн бол асуудал арай өөр байх байжээ?
-“Ц.Элбэгдорж төрийн тэргүүний хувьд гэрээг сайжруулъя. Төрийн залгамж халаа байдаг юм. Өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаяр ямар асуудлыг ярьж байсан юм. Түүнийг нь нухацтай үзье” гээгүй юм. Харин долоодугаар сард тангаргаа өргөөд л шууд Оюу Толгойн гэрээг батлуулах гэж зүтгэсэн байна шүү дээ. Наадмын үеэр олон нийт ч өөр зүйлд анхаарах сөхөөгүй гэж тооцсон. Гэтэл тэр үед УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын хүмүүс эсэргүүцэж хойшлуулсан. Дараа нь намар Их хурал 57 дугаар тогтоолыг баталсан. Гэтэл Ц.Элбэгдорж дахиж ҮАБЗ-ийн хурал хийж, ҮАБЗ-ийн бүх шийдвэрийг хүчингүй болгосон. Тэгээд ҮАБЗ-ийн зөвлөмж гараад маргааш нь энэ гэрээ байгуулагдсан. Энэ бүхэн бүүр бэлтгэл жүжиг байсан. Найруулагч нь “Рио Тинто” юм. Тэд бүхэл бүтэн улсын Төрийн тэргүүнээр тоглож байна шүү дээ. Тэгэхээр Оюу Толгойн асуудалд өөр хэн нэгэн гэхээс илүү Төрийн тэргүүн л буруутай. Ц.Элбэгдорж л буруутай.
“Хөрөнгө оруулалтын гэрээг бүтээгдэхүүн хуваах гэрээгээр сольж байж Монгол Улсад ашигтай болно”
-“Рио Тинто” паблик компани гэж яриад байгаа. Ийм компани авлига өгдөггүй юм. Тийм ч учраас би гэрээ байгуулсан юм гэж Ерөнхий сайд асан С.Баяр гуай хэлсэн шүү дээ. Гэтэл С.Баяр, С.Баярцогт нарын хөрөнгө маш их болсон. Аман байдлаар авлига авсан гэж яригддаг. Энэ дээр таны байр суурь?
-Би хуулийн байгууллага биш учраас бусад хүмүүстэй холбоотой асуудлыг мэдэхгүй. Гэхдээ ийм чиг үүрэгтэй байгууллагууд нь судлах ёстой. Үнэхээр буруутай бол хариуцлага хүлээх ёстой. Таамаглаж ярихад хэцүү. Би Оюу Толгойн гэрээг Монголд ашигтай гэрээ байгаасай л гэж бодож ажилласан хүн.
Хамгийн гол нь одоо энэ гэрээг засаж өөрчлөх болж байна гэж харж байна. Тэгж байж монголчууд байгалийн эзэн болгоно.
-Би сониуч байдлаар асуучихмаар санагдаад байна. Та товчхон хариулаад өгөөрэй. Оюу Толгойн гэрээг цуцалчихвал Монгол Улс эцэс төгсгөлгүй маргаан руу орно гэж ярьдаг. Ер нь цуцлах боломж бий юу. Дараа нь юу болох вэ?
-УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжээгүй гэдгийг батлах хангалттай үндэслэл байна. Одоог хүртэл хувиа нэмэгдүүлэх асуудал яригдаагүй байна. Зэс хайлуулах үйлдвэр байхгүй. Цахилгаан станц бариагүй. Монголын эрчим хүчний эх үүсвэрээс Оюу Толгой үйл ажиллагаагаа явуулах ёстой. Гэтэл тэр нь байхгүй. Анх таван жилийн дотор гэж ярьж байсан шүү дээ. Усныхаа төлбөрийг төлөөгүй байна. Усаа бохирдуулсан байна гээд маш их зөрчлүүд байгаа. Сая болсон сонсгол дээр шинжээчид сайн ажилласан. Залуучуудаа магтах нь зүйтэй гэж бодож байна. Энэ сонсголоос маш их зөрчил гаргасныг тогтоочихлоо шүү дээ.
Одоо энэ асуудлыг УИХ хэлэлцэх ёстой. Би О.Батнайрамдал гишүүнд бас тэгж зөвлөсөн. УИХ-ын шийдвэр хэрэгжээгүй байна гэдэг дүгнэлт гаргах хэрэгтэй. Тэгээд “Рио Тинто”-д үзүүлэх хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүл, үгүй бол нөхөн олговор төл. Үүн дээрээ үндэслээд хөрөнгө оруулалтын гэрээгээ сайжруулах уу, гэрээний хэлбэрт шилжүүлэх үү гэдгээ шийдэх бүрэн бололцоотой. Тэгвэл санаачилга бидний гарт орж ирнэ. Монголын гарт санаачилга орж ирэх сонсгол боллоо. Энэ хүртэл дандаа “Рио Тинто”-гийн санаачилгаар явж ирсэн. Гадаадын шүүх гэхээр дандаа л “Рио Тинто”-гийн талд үйлчилнэ гэж бас бодохгүй байна. Тэгэхээр бид Онтрэгийн асуудал дээр ч маш сайн бэлдэх хэрэгтэй. Гадаадын сайн хуульчдыг авч ажиллах хэрэгтэй. Өөрсдийнхөө сайн хуульчдыг бас тэр дунд нь оруулах хэрэгтэй. Манай банк санхүүгийн хүмүүс ч гэсэн бүгдээрээ “Рио Тинто”-д худалдагдсан улсууд биш. Өмнөх алдаанаасаа сургамж аваад гэрээгээ сайжруулж, хийсэн шиг хийх ёстой. Миний бодлоор хөрөнгө оруулалтын гэрээ ч хийх хэрэггүй. Цэвэр бүтээгдэхүүн хуваах гэрээ байх ёстой. Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь юугаараа давуутай юм бэ гэхлээр хувь ярьж маргалдахгүй. Үндсэн хуулийн 6.1, 6.2-т нийцсэнтэй адилхан 100 хувь Монголын ард түмний мэдэлд энэ өмч ирнэ. Тэгэхдээ бид “Рио Тинто”-г ч юм уу хэн нэгнийг хөөж гаргахдаа гол биш. “Рио Тинто”-той хамт Монгол талх үйлдвэрлэе гэж бодоход тэр талх гурилаас, өндөгнөөс бүрдэнэ шүү дээ. Тэр өндөг, гурил нь Монголын талынх. Тэгэхдээ “Рио Тинто”-д тэр талх хийдэг технологи нь байна. Тэгээд дундаасаа талхаа үйлдвэрлэе. Талхаа дундуур нь хуваая гэдэг ийм тодорхой зарчим юм. Ингэвэл “Рио Тинто”-д ашигтай. Тэгэхээр одоогийн энэ нөхцөл хөрөнгө оруулалтын гэрээг бүтээгдэхүүн хуваах гэрээгээр сольж байж Монгол Улсад ашигтай болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 237 (7734)







Зочин · 6 цагийн өмнө
DYRTAI BOOB SERELN VANAGLTAL DOLOON80955877
Зочин · 6 цагийн өмнө
XALYYXAN SEKSYGEER XANADGUI ERTEI DEWSGER BOLI80955877
Зочин · 6 цагийн өмнө
SADARTLA SHAALTSAX EZEMDMEER SEXSY TOMSGN XELEERE LAW DOLOOGOOD80955877
Зочин · 6 цагийн өмнө
AXN ER XUNI ZALYYGN ANUSN NUXN XELEERE GOE GUN80955877DOLOOMOOR
Зочин · 6 цагийн өмнө
BOOB XOXOJ BOOW TAASHAALTAI DOLOOJ80955877