Бага ангийн сурагчид ирэх оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл урт хугацаанд амарна. Энэ хугацаанд хүүхдүүд багшийн өгсөн гэрийн даалгавраа хийхээс гадна ном уншиж, бие даан хөгжих боломж бүрдэж байна.

Иймд хүүхдийн нас, сонирхолд тохирсон номыг санал болгож байна.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхэдтэйгээ хамт уншиж, уншсаны дараа ярилцаж, санал бодлыг нь сонсвол хүүхдийн унших сонирхол, сэтгэн бодох чадварыг дэмжихэд тустай.

1-2 ДУГААР АНГИ
1. Монгол ардын домог, үлгэр
1.1 Буга тэмээ хоёр
1.2 Нарс, хуш, зээргэнэ ногоон болсон учир
1.3 Өвөл зун яагаад ээлжилдэг вэ?
1.4 Сарьсан багваахай яагаад өдөр нисдэггүй вэ?
1.5 Тарвага яагаад дөрвөн хуруутай болов?
1.6 Тахиа үүрээр донгоддог болсон нь
1.7 Туулай яагаад сэтэрхий уруултай болсон бэ?
1.8 Тэмээ үнсэн дээр хөрвөөх болсон учир
1.9 Хараацай хэдгэнэ хоёр
1.10 Хүн нүцгэн, нохой үстэй болсон учир?
1.11 Үхрийн бөөрний учир
1.12 Эрхий мэргэн

2. Адгуусан амьтдын тухай үлгэр
2.1 Бар унасан хулгайч
2.2 Долоон бор оготно
2.3 Өвгөн бар хоёр
2.4 Үнэг арслан хоёр
2.5 Үнэг, зараа, чоно гурав
2.6 Үнэг чоно хоёр
2.7 Тэнэг чоно
2.8 Ховдог чоно

3. Ахисан түвшинд унших номууд
3.1 Бухын үлгэр
3.2 Бүүвэйн дууны домог
3.3 Заан хулгана хоёр
3.4 Монголд дуу үүссэн тухай
3.5 Морин хуурын үүслийн тухай
3.6 Өвгөн хулганын үлгэр
3.7 Өнчин цагаан ботго
3.8 Хонх зүүсэн муур
3.9 Цуутын цагаагч гүү
3.10 Эвт дөрвөн амьтан

4. Гадаад уран зохиол
4.1 Даниель Дефо “Робинзон Крузо”
4.2 Распэ “Мянгуужинд тохиолдсон явдал”
4.3 Свифт “Гулливерийн аялсан түүх”

3–5 ДУГААР АНГИ

1. Ардын аман зохиол (үлгэрүүд)
1.1 Арсландай мэргэн хаан
1.2 Гэрийн эзэнд архи эргүүлэн барих болсон үлгэр
1.3 Гэрэл мэргэн хаан
1.4 Дөрвөлжин бурам
1.5 Наймдай өвгөн
1.6 Нохой  хахлаа гэдгийн учир
1.7 Тааварчин гурав
1.8 Цэцэн хүү хэрэг шийдсэн нь
1.9 Цэцэн, тэнэг түшмэл
1.10 Цэцэн бэрийн үлгэр
1.11 Эргүүн хунгийн домог
1.12 Эхнэр үсний домог

2. Монголын уран зохиол
2.1 Өгүүллэг
2.1.1 Буяннэмэх С. “Алсыг зорьсон алтан загас”
2.1.2 Дамдинсүрэн Ц. “Хоёр цагаан юм”
2.1.3 Лодойдамба Ч. “Шаргачин”
2.1.4 Маам Д. “Хоёр хар буурын туурь”
2.1.5 Намдаг Д. “Нэг амьтны хоёр үхэл”
2.1.6 Эрдэнэ С. “Диваажинд хүрэх оньс”
2.2 Тууж
2.2.1 Лодойдамба Ч. “Малгайтай чоно”
2.2.2 Лодойдамба Ч. “Манай сургуулийнхан”
2.2.3 Лувсанцэрэн П. “Борзооны явдал”

3. Гадаадын уран зохиол
3.4 Виктор Гюго “Шоовдор хүмүүс” (Д.Нацагдоржийн орчуулга)
3.5 Жек Лондон “Үмх мах” (Г.Амарын орчуулга)
3.1 Киплинг “Маугли” /Шаалуу хүү Маугли/
3.2 Эдгар Аллан По “Алтан цох”

Эх сурвалж: Боловсролын яам