ХУУЛЬ: 2026 онд нэмэгдэх цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй танилц
2025/12/17

2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хуулийн дагуу багш нар болон ахмадуудын тэтгэвэр, онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөлд ажилладаг нэмэгдэл нэмэгдэхээр болсон билээ. Тэдгээрийг хэрхэн нэмэгдэх болсныг танилцуулж байна.
-БАГШ НАРЫН ЦАЛИН 50 ХУВИАР НЭМЭГДЭНЭ-
Ирэх 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн багш нарын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлэх бол 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 26 хувиар нэмэгдүүлж, 2.8 сая төгрөгт хүргэхээр болж, төсөвт эх үүсвэрийг суулгасан юм. Өөрөөр хэлбэл, ирэх онд зөвхөн багш нарын цалин л нэмэгдэнэ гэсэн үг.
Харин боловсролын салбарт ажилладаг тогооч, галч, үйлчлэгч, жижүүрийн цалин нэмэгдэхгүй гэдгийг онцолсон юм. Боловсролын салбарт ажиллагсдын цалин нэмэхэд дахин 400 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай болсон тул УИХ-ын төвшинд 2026 оны төсвийн хуулийн төслийг боловсруулж, зохицуулалт хийх хүрээнд зөвхөн багш нарын цалингшат дараалалтай нэмэгдүүлэхэд анхаарч, холбогдох эх үүсвэрийг суулгаж өгчээ.
-АХМАД НАСТНЫ ТЭТГЭВЭР 80 МЯНГААР НЭМЭГДЭНЭ-
Ирэх 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулиуд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Эдгээр нь тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг тогтвортой байлгах, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалахад чиглэж байна.
Энэ хүрээнд ахмад насны тэтгэвэрийг ирэх оны нэгдүгээр сараас тэгш 80 мянган төгрөгөөр нэмэх юм. Энэ талаар Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Ерөнхий сайдад таван хувилбараа танилцуулаад 474.7 тэрбум төгрөгийг бүх ахмаддаа хуваагаад тэтгэвэр авагч бүр дээр 80 мянган төгрөг нэмэх энэ хувилбарыг сонгосон. Энэ нь шударга байдлыг хангана. Ирэх 2026 онд 537 мянган ахмад тэтгэвэр авах судалгаа гарсан” хэмээж байв.
-ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫН НЭМЭГДЛИЙГ 10 ХУВИАР НЭМНЭ-
Түүнчлэн Засгийн газрын түвшинд хэд хэдэн чухал тогтоолууд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Тухайлбал, Засгийн газрын 2025 оны 83 дугаар тогтоолоор Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журмыг шинэчлэн тогтоож, эрсдэлтэй нөхцөлд ажилладаг алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилт тусгагдсан байна.
Тодруулбал, "Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-д өөрчлөлт оруулж, "30 хувиар" гэснийг "40 хувиар" гэж өөрчилсөн тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж, мөрдөх бөгөөд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах аж.
-36 САРЫН ТЭТГЭМЖИЙГ НӨХӨН ОЛГОНО-
Төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн буюу 36 сарын тэтгэмжийг олгох эсэх асуудал удаан хугацаанд маргаантай байсаар ирсэн. Тэгвэл Засгийн газар төрд насаараа зүтгэсэн албан хаагчдынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэгүйдүүлэхгүй нь тулд тэдгээр иргэд 36 сарынхаа тэтгэмжээ авч амжилгүй нас барсан тохиолдолд тухайн албан хаагчийн тэтгэмжийг үр хүүхэд, хань ижилд нь өвлүүлдэг байх зохицуулалтыг засгийн газраас хэрэгжүүнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцуулсан юм. Уг хууль мөн л ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжих эхэлнэ.







Яяя · 2026/01/01
Тогтоол нь гараа юу
Зочин · 2025/12/20
Ардын нам зайлсан дээрээ
Зочин · 2025/12/18
Үгүй. Хуучин+80000
Зочин · 2025/12/18
Тэтгэвэр ийн санг бүхэлд нь 8,6 хувиар нэмнэ гэсэн Тэгэхээр 80 мянга нэмэгдэх нь аргагүй Бага тэтгэвэр 800 мянга байгаа шүү Түүний 8 хувь гэхээр 64000 нэмэгдэх байсан
Нэргүй · 2025/12/18
Эмч нарыг хулхидсан уу
Зочин · 2025/12/18
Инфляцтай холбогдуулан жил бүр нэмэгдүүлэхээр төсөвт суусан байх ёстой. Түүнийгээ хэн нь авах болчихов оо
Зочин · 2025/12/18
NAAD NEMSEN TSALING BUTSAAGAAD TORGUULI HUARAAMJ TATVAR UNII OSOLOOR TOR AVHAAR BOLSON BAGSH AHMADUUD BITGII NAYARLAA
Зочин · 2025/12/18
Тэтгэврийг 8.6%-р нэмээд дээр нь 80 мянган төгрөгөөр жигд нэмнэ гэж ойлгох уу?
Зочин · 2025/12/18
Заза
Зочин · 2025/12/18
Ер нь бол улс орон өөрийн ард түмний амьдралыг бага ч гэсэн сайжуулах талаар жил болгон арга хэмжээ авах ёстой. Тэтгэврийг жил бүр багадаа имфляцийн түвшингээр нэмэгдүүлнэ гэсэн хуультай гэж ойлгож байна. Гэтэл хэн нэгэн сайд хуулиа зөрчөөд их тэтгэвэртэй яахав бага аваг бага дээр нь жаахан нэмээд хуурчихья гэдэг засгийн бодлого байж болох уу. Улсад хуулиа хэрэгжүүлэх мөнгө байхгүй гэж байхгүй ард түмнээ бодохгүй, энэ нийгмийг чинь босгох гэж хүч хөдөлмөрөө зорилсан хүмүүсийг ялгаварлан хохироож боломгүй юм.
Иргэн · 2025/12/18
Ер нь 2026-2- р-5- р сарын хооронд үнэ ханш Монголчуудад нэгийг хэлж нөгөөг ойлгуулах нь ойлгомжтой!!! МАН мафиуудын төр татан буугдаж улс орон юуу болох болдоо!!! Энэ мафижсан МАН -АН улс төрийн намуудыг татан буулгахгүйгээр Монгол улс авилга хулгайгаас ангижрахгүй!!!
Алтанчимэг · 2025/12/18
Засгийн газар огцрох хэнд ашигтайв.....Бод.бод.бас дахин бод
Алтанчимэг · 2025/12/18
Монгол улс мандан бадрана
Алтанчимэг · 2025/12/18
Тэгээд Ардчилсан намын хулгайчууд төрд гарч ....улс хөгжих юм уу....хуцвай
Монголчууд · 2025/12/18
АХМАД НАСТНУУДАА ДОРОМЖОЛЧИХ ЮМАА. 80-ААР НЭМНЭ Ч ГЭХ ШИГ. МАН ХЭДЭН АХМАДЫН ХҮЧЭЭР ОДОН ЖИЛ ТӨРД СУУЖ БАЯЖЛАА ШҮҮ ДЭЭ. ОДОО ХЭРЭГЛЭЭД ХАЯСАН БӨГСНИЙ ЦААС ШИГЭЭ Л ХАЯЖ БАЫНА ДАА, НАМЫН ХЭНЭЭТЭЫ ХӨГШЧҮҮДЭЭ. ХОХЬ ЧИНЬ ГЭЖ ЭНИЫГ ХЭЛДЭГ ЮМ. ТА НАР СОНГУУЛИЙН ҮЕЭР АТГА ЧИХЭР, ЛИТР СҮҮГЭЭР ЭХ ОРНОО ХУДАДЛСАНЫ ЧИНЬ ГАЙ НЬ ӨӨРСӨД ДЭЭР ЧИНЬ ТУСАЖ БАЙНА ДАА, АХМАДУУДАА. ҮР ХҮҮХДҮҮДЭЭ ЗОВООМОН ХАР ЭРГҮҮ АВГӨН, ЭМГЭНҮҮД.
Зочин · 2025/12/18
Хуульд инфляцийн дагуу нэмнэ гэсэн заалт бгаа, хуулиа зөрчиж хууль гаргажээ
Зочин · 2025/12/18
Одоо яахав дээ үнэн, шудрага гэж байхгүй гэсн үг. Аль ч нам ажил настангуудад шудрага хөдөлмөрийн дагуу ажилчих хувиарлах сэтгэл алга. Хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга даа.
Зочин · 2025/12/18
НДШ олигтой төлөөгүй улсад хувь нэмэр оруулаагүй ажилсан жил бага бэртэгчин хөгшчүүл мөнгө нэхээд шуналтай хүүрнүүд вэ 8,6%иар нэм таануус өөрсдөөсөө болж бага тэтгэвэр авч бгаагаа ойлгодгүй зөнөгүүд
Баагий · 2025/12/18
Тийн шүү дэ одоо тэтгэвэр т гарч бгаа хүмүүстэй бүү зүйрлүүл
Сүрэн · 2025/12/18
Тэр шимтгэлээ цаг тухайн үед нь төлөад тэр үеиййнхээ хэмжээгээр тогтоолгоо биз дээ одоо үед ямар хамаатай юм одоо шимтгэл төлөөгүй биз дээ нэмэгдэл нь бүх хүнд ижил олгогдох ёстой цаг үеэ мэдэр
Дорж · 2025/12/18
Одооныхоо нөхцөлийг яагаад тэтгэвэрт гарсан цаг үетэйгээ харьцуулаад бга юм бэ цаг цагаараал тэр үеийнхээ нөхцөл байдалынхаа ханш тогтолцоогоор гарсан одоо бол ижил хэмжээгээр нэмэх нь үнэнд нийцнэ та нар одооны ханшаар дахин тэтгэвэрт гарах гээ юу балай юм битгий яриад бай
Сүрэн · 2025/12/18
Тухайн үе үедээ тэгж гарсан одообол ямарч хамаагүй одоо тэгш нэмэх нь шударга
Зочин · 2025/12/18
Яаж ч бодсон иэил тэгш нэмсэн нь шударга юмаа
Ахмад настан · 2025/12/18
Хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа хүмүүс бол 20-оос доош жил ажилласан зарим нь 10 жил л нийгмийн даатгал төлсөн хүмүүс байгаа. Эдгээр хүмүүс залуудаа нийгмийн даатгалын санд хувь нэмрээ бага оруулсан. Гэтэл 30-40 жил нийгмийн даатгал төлж тэтгэвэрт гарсан хүмүүстэй адил хэмжээгээр тэтгэвэр нэмэх нь буруу. Шударга л байх хэрэгтэй. Бүх ахмадын тэтгэврийг 8% байна уу, 6% байна уу ижил хувиар нэмэх нь зөв.
Чулуун Болормаа · 2025/12/17
Тэтгэвэр хүн бүрт 80 төгрөг нэмэх чинь шудрага биш байна олон жил татвар төлсөн хүн татвар төлөөгүй хүмүүстээ адилхан авна гэдэг чинь хуулиа зөрчиж байна
Ганцэцэг · 2025/12/17
Эрүүл мэндийн байгууллага юу боловоо
Зочин · 2025/12/17
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Dd · 2025/12/17
Yalu baigaa Stalind 2 mori, yalagdaj baigaa Gitlert 1 mori ugee gedeg shig zuil boloh ni dee Niigmiin hamgaalliin saidaar engine arifmetikiin medlegtei hunii taviaasaaHudelmeriin hulsnii dood khemjeenees 2 dakhin under tetgeveriig neg udaa nemehgui orhiod tetgeveriin dood hemjeegeer 100000-r 1 saya hurtle tetgeveriig 80000-Aar 1500000 hurtle tetgeveriig 60000-aar ch yum uu nemeed bolohgui yumgui Ediin zasgiin "under" bolovsrol, mergejiltei ES maanii shatlal gedgiig tuseeldeggui yavaa gej uu?
Зочин · 2025/12/17
Хувь /8,6/-иар нэмэх хууль баталсан. Саяхөн баталсан хууль зөрчиж байна. ЗГ.
Иргэн · 2025/12/17
Түүнээс 1,5 сая болно гэсний хэмжээгээр болгодог юм биш. ТУХАЙН хүний ажилласан жил, НДШ төлсөн байдал, авч бсан цалингийн хэмжээ, улсад тасралттай, тасралтгүй ажилласан гээд олон хүчин зүйл нөхцөл хамаарагдана.
Иргэн · 2025/12/17
Нэг хэсэг нь тэтгэвэрийг 1,5 сая болго гэх юм.аливаа юм 2 талтай.30,40 жил ажиллаад НДШ төлөөд, тэт тээ гарсан ахмадууд ч бгаа, өчүүхэн бага төлөөд ажилласан жил багатайгаар гарсан нэг хэсэг ч бгаа.Иймд үүнд бараг 537000 тэтгэвэр авагчидад нарийн судалгаа хийж байж тэтгэвэрийн гол үндэс суурийг одоогийн зах зээлтэй уялдуулан тогтоох нь зүйд нийцнэ
Зочин · 2025/12/17
Хогийн хулгайч нар үхээсэй
Зочин · 2025/12/17
тэтгэвэрийн доод хэмжээг 1500000 болго
Цэцэг · 2025/12/17
Сонирхож байна
Зочин · 2025/12/17
ANUSDI BIEE UNELLEED BOOW XXN BOOW DOLOOJ80955877
Настан · 2025/12/17
Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 689 мянга авдаг хөгшидөө дэндүү доош хийж доромжолж бна даа Ядаж 1500000 болгоод өгөөчээ Улсын эмлэгт даатгал үйлчлэхгүй хөгшид бид ядар ч бна шүү Төр минь
Зочин · 2025/12/17
хүүхдийн мөнгөө нэмээчээ. юмны үнэ өсөөд байхад хүүхдийн өсөлтийн нэг ч тэтгэмж халамж нэмэгддэг гүй шүү. жирэмсний 40к ерөнхий дөө болиод хүүхдийн мөнгөө л нэммээр л байгаа юм даа.
Зочин · 2025/12/17
Ард түмэндээ ивээлгүй мөхөж буй төр үхэж буй монгол
Зочин · 2025/12/17
тэтгэвэрийг 80000-р нэмэх нь шударга тэгш гэнэ ээ Харин ч шударга бус байна. Өндөр шимтгэл төлж байсан нь тэгээд хамаагүй юм уу Шударгаар шимтгэлээ төлөөд тэтгэвэрээ тогтоолгосон ахмадуудыг сүүлийн 5 жилээ өндөр төлөөд тэтгэвэрээ өндөр тогтоолгосон ахмадуудтай хольж хутгахаа боль.
Зочин · 2025/12/17
үзэн ядаж бна,ахмадууд ЗАНДАНШАТАР,ЗГ гишүүдэд ад үзэгдэж амьдарч бна,яагаад БИДНИЙ НДС хадгалуулсан мөнгө хаагуур хэний гараар ороод алга болов,ингэж шийдэж байхдаа сэтгэл нь өвдөхгүй бна уу,яаж чадав ЗАНДАНШАТАРАА зүгээр л төрөөс зайл ЗГ огцор өөр хэлэх үг алга