Танилц: Дэд сайдад яригдаж буй эрхэмүүдийн нэрс тодорчээ
2 цагийн өмнө

Төрийн өмчит компаниудад шинээр бий болгон томилсон бүтээмжийн болон хяналтын гэх нэршилтэй 128 менежерийг өнөөдрөөс цомхотгон чөлөөлөхөөр болжээ.
Менежерүүдээс гадна яамтай сайд нарын орон тооны зөвлөхүүдийг ч цомхотгох аж. Менежерүүдээс гадна яамтай сайд нарын орон тооны зөвлөхүүдийг ч цомхотгох юм байна. Тэдний оронд 16 дэд сайд томилох бөгөөд хариуцсан салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцах юм байна. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд гэхэд төрийн албаны шинэчлэл, хүний эрхийг хангах шинэтгэлийн бодлогыг хариуцна. Сангийн дэд сайд татварын цогц реформыг шуурхай боловсруулж хэрэгжүүлэх ажлыг шууд хариуцна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд цөлжилтийн эсрэг "COP-17" олон улсын хурлын зохион байгуулалт, "Тэрбум мод" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Оюутолгойн татварын асуудал болон шатахууны найдвартай хангамжийг гэх мэтээр тодорхой асуудал хариуцах юм байна.
Эрүүл мэндийн дэд сайд эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг гардан боловсруулна. Төсөв санхүүгийн хувьд 128 менежер цомхотгож байгаа учраас зөвхөн цалингийн зардал болох 30 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ гэж тооцжээ.
Тус 16 дэд сайдын 14 дэд сайдын томилгоог өнөөдөр /2025.12.17/ хийх юм. Тодруулбал, яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж буй бөгөөд хуралдаанаар дэд сайд нарын танилцуулгыг хийж, томилгоог хэлэлцэж байна. Үргэлжлүүлэн Засгийн газрын хуралдаанаар 14 дэд сайдын томилгоог хэлэлцэнэ. Дэд сайдад яригдаж буй эрхэмүүдийн нэрс ийн тодорчээ.
- Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин
- Сангийн дэд сайд Б.Хулан
- Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир
- Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба
- Зам тээврийн дэд сайд Г.Ганболд
- Гэр бүл, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин
- Эрчим хүчний дэд С.Далхаасүрэн
- Аялал жуулчал, соёл, спорт, залуучуудын дэд Г.Дашням
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Дэд сайд Г.Баярхүү
- Эрүүл мэндийн Дэд сайд Г.Номин
- Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн нарын нэрсийг танилцуулж томилох ажээ.







Зочин · 4 минутын өмнө
SEXSYGR TOGLI80955877NZ AMRAG BOLI SEKSEER DEWSGER BOLI
Зочин · 2 цагийн өмнө
AL SEKSDI80955877
Зочин · 2 цагийн өмнө
BOOB XXI BOOW DOLOOJ80955877