Замын хажуу руу машин онхолдож, хавчуулагдсан жолоочийг аварчээ
2 цагийн өмнө

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн задгайд суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож нэг хүн хавчуулагдсан гэх дуудлага 12-р сарын 23-ны 06:05 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Өлгий сумаас Цагааннуур тосгоны чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Toyota Crown” суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож, автомашинд зорчиж явсан 27 настай эрэгтэй А хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ.
Осолдсон иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн үзүүлж, Цагдаагийн газрын мөрдөгчид тус тус хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.







Зочин · 42 минутын өмнө
URN SHINEENE AMSI80955877
Зочин · 2 цагийн өмнө
ANUSDI BOOW XXN BOOW DOLOOJ80955877TOMSGN DOLOOMOOR XUCHINDUULI