Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Хүнсний зах, дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин гоо засал, хими цэвэрлэгээ, бялдаржуулах төв, спининг, цанын баазын үйл ажиллагааг зөвшөөрлийн үндсэн дээр бус төрийн байгууллагын шийдвэр хүлээлгүйгээр зөвхөн төрийн байгууллагад мэдэгдэл хүргүүлээд эхэлдэг байх нь маш зөв.

Би 2022 онд хорин жил салхи ороогүй зөвшөөрлийн тухай хуулийг өөрчилж 1600 байсан зөвшөөрлийн тоог 360 болгож цөөлсөн.

Гэтэл хууль хийдүүлж авлига хүнд суртлын "аалзны тор" нэхдэг этгээдүүд бүртгэл дүгнэлт, баталгаажуулалт, гэрчилгээ, магадлан итгэмжлэл, сертификат гэдэг нэрийн дор зөвшөөрлийн тоог дахиад нэмэгдүүлж эхэлсэн.

Энэ хийдэл гажуудлыг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засаж байгааг тууштай дэмжинэ" гэлээ.