Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй Шатахуун Түгээх Станцуудын гадна иргэд шатахуун авахаар урт дараалал үүсгээд нэлээд олон хонож байна.

Нийлүүлэлтээ нэмэгдүүлж байна гэж байгаа ч бодит байдал дээр оочер тасрахгүй байгаап иргэд бухимдалтай байгаа билээ.

Энэ талаар, Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай "Сүүлийн зургаа хоногт импортын хэмжээ өссөн. Харилцдаг үйлдвэрүүдийн ачилт нэмэгдэж байгаа учраас Улаанбаатар хотод үүсээд буй дараалал өнөө орой юм уу, маргааш цэгцэрнэ гэж бодож байгаа.

Орон нутгийн асуудлыг 2-3 хоног шийдэхээр ажиллаж байна. Монгол Улс өргөн уудам нутагтай, тэр бүгдэд хүрэхэд цаг хугацаа шаардлагатай" гэх хариултыг өглөө.