ТАНИЛЦ: Татварын өртэй татвар төлөгчийн дансыг хаахгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг нь бүрдүүлнэ
2 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, дэмжихээр шийдвэрлэв. Зөвлөн туслах үйлчилгээнд төвлөрсөн татвар, гаалийн байгууллагын бүтцийн шинэчлэл хийж, татвар төлөгчдөд хууль тогтоомжийн талаарх мэдээллийг илүү хүртээмжтэйгээр хүргэх, тэдгээрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн гарын авлага, заавар, зөвлөмжийг боловсруулан хүргүүлж, танхимын болон цахим сургалтад тогтмол хамруулна.
Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжийн талаар татвар төлөгчид мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор хиймэл оюун ухаан болон их өгөгдөлд суурилсан, 24 цагийн турш тасралтгүй ажиллах автомат хариулагчийг ажиллуулна.
Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах, татвар төлөгчийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор гааль, татварын алба татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг тодорхойлж, түвшин буурах нөхцөл бүрдсэн, татварын эрсдэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд энэ талаар татвар төлөгчид мэдэгдэж, татварын тайлан, ногдлоо засах, зөрчлөө арилган татварын эрсдэлээс сэргийлэх боломжийг олгож, хууль даган мөрдөлтийн түвшин сайн албан татвар төлөгчийн НӨАТ төлөх хугацааг хойшлуулна.
Сүүлийн хоёр татварын жилд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварын өр төлөх хугацааг татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлтэд үндэслэн гурван сар хүртэлх хугацаагаар сунгах, өр төлөх хуваарийг харьяалах татварын албатай урьдчилан тохирно. Татвар төлөгч хяналт шалгалтаар тодорхойлогдсон татварын өрийг хүлээн зөвшөөрч, маргаагүй тохиолдолд түүний гаргасан хүсэлтэд үндэслэн татварын өрийг 12 хүртэл сарын хугацаанд татварын албатай урьдчилан тохирсон хуваарийн дагуу төлж болно.
Гаалийн болон татварын албаны үйл ажиллагааг уялдуулж, хяналт, шалгалтын давхардлыг арилгах замаар татвар төлөгчдийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлнэ. Санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орж, татварын өртэй татвар төлөгчийн банк дахь дансыг бүхэлд нь хаах бус 80 хувийг битүүмжилж, үндсэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг хуулийн төслүүдэд тусгажээ.
Татварын шинэчлэлийн хүрээнд Засгийн газар, УИХ-ын Ажлын хэсэг хамтран ажиллаж, 2025 оны турш бүх нийтийн санал авлаа. 13 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж, 180 мянга орчим санал ирүүлсний 52 хувь нь татвар бууруулах, хөнгөлөх, чөлөөлөх тухай байжээ.







Зочин · 2 цагийн өмнө
AL SEXSY ANUSDI80955877BIEE UNELLEED
Зочин · 2 цагийн өмнө
SHAALTSI80955877BOOB VANAGLMAAR XXI VANAG BOOW DOLOOJ80955877