Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа
4 цагийн өмнө

Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нэгдсэн тооллого хийх, АМНАТ төлөлтийг шалгах ажлын хэсгийг 2025 оны 08-р сарын 27-ны өдөр байгуулсан. Уг ажлын хэсэг Засгийн газрын хуралдаанд тооллогын явцын талаар танилцууллаа.
1994 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаар тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 18412 лиценз олгожээ. Үүнээс 15235 нь хайгуулын, 3177 нь ашиглалтын лиценз олгосон байна.
Харин өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр 2775 лиценз байгаагаас 1768 нь ашиглалтын, 1007 нь хайгуулынх байна. Хүчин төгөлдөр 2775 лицензийг 1772 аж ахуйн нэгж, хуулийн этгээд эзэмшиж байгаа юм байна.
Тооллогын урьдчилсан дүнгээс харахад нэг компани дээд тал нь 97 лиценз эзэмшиж, бусдад зарж, шилжүүлж байжээ. Өнөөдрийн байдлаар нэг аж ахуйн нэгжийн нэр дээр дээд тал нь 26 хүчин төгөлдөр лиценз бүртгэлтэй байна.
Ажлын хэсэг лицензийн тооллогыг хийж дууссан бөгөөд лиценз эзэмшигч 1772 аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн хамаарлыг тодорхойлох судалгааны ажлыг үргэлжлүүлж байна. Одоогийн байдлаар улс төр, бизнес, гадаадын иргэн, аж ахуйн нэгжийн хамаарал бүхий 500 гаруй компанийг тодорхойлжээ.
Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр (АМНАТ) төлөлтийн тухайд нийт өрийн хэмжээ нь 1.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Нийт 496 компани АМНАТ-ийн өртэй байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарын татварын өртэй гурван хуулийн этгээд тутмын нэг нь АМНАТ төлөөгүй.
АМНАТ төлсөн эсэхээс үл хамааран экспортоо үргэлжлүүлэх боломжтой байгаа нь үүссэн өрийг төлөхгүй байх цоорхойг бий болгосон гэж ажлын хэсэг дүгнэжээ.







Зочин · 4 цагийн өмнө
SEKSEER TSAG UILCHLN BOOW LAW GOE GUNZGI VNZN XOXMOOR DOLOOJ80955877