Авто тээврийн үндэсний төвийн даргаар Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, тод манлай уяач Ц.Батсайханыг томилох саналыг ТӨБЗГ-ын даргад хүргүүлжээ.

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох "Авто тээврийн үндэсний төвийн захирлаар Ц.Батсайханыг томилуулах саналаа хүргүүлж байна" гэх албан бичиг өгсөн байна. Тод манлай уяач Ц.Батсайхан нь "Симба" Ц.Батаагийн төрсөн дүү бөгөөд 2019 онд Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан нэгэн.

Түүний хувьд өмнө нь "Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлаар ажиллаж байсан төдийгүй “Симба” группийн захирал, "Айзам" хамтлагийнн дуучин, авто спортын мастер гэдгээр нь олон хүн танина. Түүний төрсөн дүү Ц.Бат-Энх нь МАН-ын нарийн бичгийн даргын албыг хашиж байгаад "Эрдэнэт" үйлдвэрт газрын даргаар томилогдон ажиллаж байна.

Боловсрол:

  • 1990-1994 онд ОХУ-ын Новосибирск хотын Их Сургуульд суралцаж, эдийн засгийн мэргэжил эзэмшсэн.
  • 1988-1992 онд Соёл, Урлагийн Их Сургуульд суралцаж, төгссөн.
  • 1975-1985 онд Улаанбаатар хотын 10 жилийн 40 дүгээр дунд сургуульд суралцсан

Ажлын туршлага:

  • 2018 оны 7 дугаар сараас хойш “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал
  • 2011-2012 онд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Мал хамгаалах сангийн Гүйцэтгэх захирал
  • 2008-2011 онд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирал
  • 2007-2008 онд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн Мах боловсруулах үйлдвэрийн Гүйцэтгэх захирал
  • 2004-2007 онд “Симба” группийн Ерөнхийлөгч
  • 1995-2004 онд “Цагаан Ноён” ХХК-ийн Ерөнхий захирал