Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн батлав.

Улмаар байнгын хорооны саналаар Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөлд санал хураасан ч дэмжигдсэнгүй. Иймд УИХ-ын дэгийн тухай хуулиар УИХ-ын даргын захирамжаар хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсгийг П.Сайнзориг ахлахаар болов.