2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Туул, зүүн хажуугийн Онон, Хангай нурууны өврийн Байдраг, Орхон голын дунд ба адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Туул голын нийт уртын дагууд болон Балж, Онон гол Дадал сум орчимд мөн түүнчлэн Хэрлэн голын эх болох Мөнгөнморьт сум ба Багануур дүүрэг, адаг буюу Чойбалсан хот, Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум, Хангай нурууны өврийн Байдраг гол Баянбүрд, Таац гол Нарийнтээл сум, Хархираа-Түргэний уулсаас эхтэй Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-55 см, Харин Хурх, Барх болон Халх голын адаг Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг 5-10 см даван тус тус үерлэж байна.

Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Мөн түүнчлэн баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчимын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс зөвлөж байна.

 

Малчид, ард иргэдийн анхааралд

Өнөөдөр Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн нутгаар аагим халуун байхыг анхааруулж байна.

 

2014 оны 07 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутаг болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 28-30 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 7 дугаар сарын 25-наас 2014 оны 7 дугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

25-26-нд баруун болон төвийн нутгаар, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн зүгийн нутгийн зарим газар, баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 25-нд зарим газраар, 26, 27-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь талын нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 26-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж бай