Х.Нямбаатарыг авлах ажиллагаа МАН-ын захиалга даг…
2 цагийн өмнө

Ойрмогхоны хэдэн хоногт Хотын мээр Х.Нямбаатар хамгийн муу хүн болж хувирах шинжтэй байна. Сошиалаар л даа. Уул нь Х.Нямбаатар маш сайн ажиллаж байгаа Хотын мээр. Гэж ард нийтээрээ үздэг, хэлдэг. Тэр хүнийг хэрүүлч гэдэг. Тэр нь: Бодитой, нээлттэй байж бодлогоо, ажлаа олонд хэлж ойлгуулдаг зан.
Хэзээ байхдаа хот ийм илэн далангүй, олон жил бугшиж бугласан юмнуудыг хөндөж чаддаг Хотын мээртэй байлаа?
Яахав, Х.Нямбаатар нэр хүнд хэрэгтэй байх, харин хотын ард иргэдэд тэрний хийсэн нь хэрэгтэй. Хийсэн нь үлдэнэ.
Одоо сошиалаар муулаад байгаагийн сэдэв нь: Хотоос такси компаниудыг дэмжихтэй холбоотой юм байна. Тэрэнд UB cab-ийг үүсгэн байгуулагч гомдож, шүүмжилж байгаа харагдлаа. Бүр Х.Нямбаатартай хэрэлдээд ч авлаа. Гэхнээ: UB cab бол муу биш сайн төсөл. Энэ үнэн. Олон хүнийг ажилтай орлоготой болж, таксины үйлчилгээний сайн систем нэвтрүүлсэн. Гэвчиг хотын иргэд тусгай таних тэмдэгтэй, бэлтгэгдсэн жолоочтой, стандартын таксигаар үйлчлүүлэх эрхтэй. Таксины үйлчилгээнд өрсөлдөөн хэрэгтэй. Монопол байж болохгүй. Тэр дээр дэмжлэг үзүүлэх гэж байгаагаа Х.Нямбаатар хэлсэн л байна.
Тэр: -Нийслэл такси бааз байгуулахгүй. Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас хувийн хэвшилд зээл олгож стандартын шаардлага хангасан цэвэр, тохитой соёлтой үйлчилдэг такситай болъё гэсэн асуудлыг зохион байгуулалттайгаар бүлэглэн гуйвуулж, улстөржүүлж, олон нийтийг талцуулж байна. Энэ хотыг цэвэр цэмцгэр болгоё, хөгжүүлье, нийтийн тээврийг хүртээмжтэй болгоё гэхээр өчүүхэн хувийн эрх ашгаа нийтийн эрх ашгийн дээгүүр тавьж, бусдыг турхирч суудаг нөхдийг олон түмэн ус тосыг нь ялгаад ойлгочихно. Би бодлогоосоо ухрахгүй гэсэн байна.
Сүүл рүүгээ: -Ийм нэг улс төрд орох гэж танигдах гэсэн үзэгдлүүд байнаа. Сэдвээ ойлгохгүй. Наад жолооч нарт чинь зээл өгье. Цэвэрхэн стандартын машинтай бол. Бүртгэлтэй аюулгүй үйлчилгээтэй бол гээд бгаа юмаа. Дэлхийн бүх хот стандартын такситай. Хот таксины үйлчилгээ өөрөө хийх гээгүй. Хувиараа такси эрхэлдэг хүмүүс нэгдээд тус бүртээ стандартын такси үйлчилгээ үзүүлдэг бол гээд төлөвлөж бнаа. Энэ нөхөр 28 баталгаатай 3 дагч, 4 дөгч намаас дэвшинээ. Амжилт хүсье ч гэж.
Таксинаас өмнө Х.Нямбаатарыг: Цахилгаан автомашиныг дэмжлээ гээд шүүмжлээд байсан. Тэр дээр Х.Нямбаатар: -Нямбаатар 77 тэрбумаар Хятад цахилгаан машин авах гэж байна гээд үлгэр зохиогоод дайрч байна. Ирэх оны төсөвт ийм 77 тэрбум төгрөг тавигдаагүй. Ийм мөнгө байхчгүй. Бас Нямбаатар 11 их наядын төсөв батлууллаа гээд бас ор үндэсгүй худал мэдээлэл тарааж байна. Ирэх оны нийслэлийн төсөв 4,5 их наяд. Соошлоор дур зоргоороо солиордог галзуучууд нь дүүрч. Ташаа мэдээлэл түгээж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд залруулга хийнэ үү гэсэн байсан.
Ерөөс: Х.Нямбаатар дээр энэ мэтийн шүүмжлэх гэх юм уу, муулах сэдэв тасрахгүй юм шиг байна. Тэр хүнийг авлах ажиллагаа эхэлжээ. Сонирхолтой нь юу гэхээр: Х.Нямбаатарыг захиалагч нь МАН-ынхан өөрсдөө. Өөрөөр хэлэх нь ээ: МАН-ын зодоон дуусаагүй юм байна. 24 оны сонгуульд ялсан төв намынхаа багийг гуташигтайгаар хөөгөөд явуулсан. Орыг нь сонгуульд годройтсон, сул нөхдөөр залгуулсан. Одоо хотыг авахаар шийджээ дээ, янз нь. Одоогийн Барилгын сайд нөхөр Хотын МАН-ын дарга болох гээд гал өрдөж явааг МАН-ынхан байтугай бусад намынхан мэдчихсэн яриад байна шүү.
МАН-ынхан ийнхүү дотроо сэлгээ хийгээд буй мэт боловч уг үндэс нь 24 оны сонгуульд ард нийтийн өгсөн саналыг үгүйсгэж, сонголтыг хууран мэхлэх замаар өөрчилж байгаа юм. Энийг чангадуу хэлвэл: МАН-ынхан өнгөрөгч 6 сараас эхлээд төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг үйлдэж байна. Хэн нэгийнхээ нүүрээр санал авчихаад сонгуулийн дараа шал өөр нүүртэй хүн гаргаж ирээд байна гэдэг зөөлнөөр хууран мэхлэлт, хатуугаар гэмт хэрэг юм. Тиймийн учраас: Х.Нямбаатар одоохондоо Хотын мээрт хамгийн тохирсон хүн мөнөөс мөн. Хотын мээр, ерөнхий менежер, ерөнхий архитектур, газрын албаны дарга нэртэй МАН-ын зангиа шахаж гонжоом угласан, гөлийсөн гөлчийсөн газрын наймаачин, тендерийн хулгайч нараар хот олон жил тоглуулсан. Хот төлөвлөлтийг засах гээд ч засагдахгүй болгосон. Ядаж олон жил дархлагдаад ирсэн хотын газрыг хууль сануулаад нийтийн эрх ашигт эзэмшүүлж, ашиглуулж байгаа нь гэхэд л Х.Нямбаатарын хийж чадах ажил. Базах нээ: МАН-ын эрх мэдэл хуваах зодоон дуусаагүй бөгөөд зүгээр л хотод эрх мэдлээ шигтгэх гэсэндээ Х.Нямбаатарыг авлах ажиллагаа л эхэлж байна. Харин энэнд Х.Нямбаатар тэсэх хэрэгтэй, гүрийх ёстой. Тэсэж, гүрийж үлдээд хотод хэрэгтэй хэдэн аятай ажил хийх нь зөв. Яагаад гэх нь ээ: Х.Нямбаатарыг авлах ажиллагаа МАН-ын захиалга байна даг. Хот хогийн улс төрөөс хол байх ёстой…
Ө.Билэг
ӨДРИЙН СОНИН







Зочин · 37 минутын өмнө
SHAALTSN DYRN XUSEX SEKSDI80955877
Зочин · 38 минутын өмнө
SEKSYGR UILCHLI80955877SHALTSI
Зочин · 1 цагийн өмнө
SEKSY VANAGN TACHAANGUI NZ AMRAG BOLI80955877
Зочин · 2 цагийн өмнө
VANXANI XUSDEG DYLAAXAN SEKSY BOOL BOLI80955877
Зочин · 2 цагийн өмнө
SERELN XANGI SEKSEER ZALYYSN ANUSN NUX XELEERE DOLOOMOOR80955877SHAALGAAD
Зочин · 2 цагийн өмнө
DYRTAI SEKSEER UILCHLEED80955877TSAG SADAR XALYYTSI XUCHINDI
Зочин · 2 цагийн өмнө
SEKSEER TAICHNA BIEE UNELLEED BOOB XXN80955877