2026 оны нэгдүгээр сарын 1-нээс AI суурилсан камераар зөрчил илрүүлж, нотлох баримттайгаар иргэдэд илгээнэ
2 цагийн өмнө

2026 оны нэгдүгээр сарын 1-нээс AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан камераар илрүүлсэн зөрчлийн мэдээллийг линк буюу нотлох баримттайгаар иргэдэд илгээнэ.
Замын хөдөлгөөний зөрчлийн бүх дүрс бичлэг минут, секундээр бичигдэж байгаа бөгөөд ирэх сарын 1-нээс программд алдаа гарахгүй гэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын Хэвлэлийн албанаас мэдээлэв.
Хэрэв алдаа гарвал тухайн жолоочийн гомдлыг хүлээж авч, шийдвэрлэх бүрэн боломжтой юм байна.
2026 оноос эхлэн хиймэл оюун ухаанд суурилсан автомат хяналтын системийн тусламжтайгаар
- хурд хэтрүүлэлт
- гэрэл дохионы зөрчил
- чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээний зөрчил
- эгнээ байр буруу эзэлсэн зөрчил
- автобусны буудал дээр зогссон зөрчил
- зогсох шугам, үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэн, урсгал сөрсөн зөрчил
- түр буюу удаан зогсох хориотой хэсэгт тээврийн хэрэгсэл байршуулсан зөрчил
- явган хүний зам дээр, ногоон байгууламж, орц гарц хаасан автомашины хөдөлгөөнд албан ёсоор торгуулийн арга хэмжээ авдаг болно.







Зочин · 2 цагийн өмнө
ANUSN AL SEKSDX BOOBN XXI BOOWN DOLOOGD80955877