“Physical Asia: Welcome to Mongolia” нэвтрүүлгийг дэлхий даяар цацаж эхэллээ
2 цагийн өмнө

“Нэтфликс”-ийн “Physical: Asia” шоуны багийнхан Монголд тусгай нэвтрүүлэг бэлтгэхээр өнгөрсөн сард манай улсад ирсэн билээ.
Тэд Монголын өвлийн аялал жуулчлалд зориулан “Physical Asia: Welcome to Mongolia” буюу “Монголд тавтай морил” дөрвөн ангит нэвтрүүлэг хийж, Өмнөд Солонгост цацсан. Тэгвэл өнөөдөр /2026.01.02/-өөс дэлхий дахинд англи хадмалтай үзэх боломжтой болж байна.
Нэвтрүүлэгт улсын арслан Б.Орхонбаяр, уран нугараач Э.Лхагва-Очир, Өмнөд Солонгосын холимог тулааны тамирчин Ким Дон Хён, Австралийн хүчтэн Эдди Виллиамс, Өмнөд Солонгосын кроссфитийн шилдэг тамирчин Амотти нар оролцсон билээ.
Оролцогчид “Physical: Asia” шоуны Монголын багийн ахлагч, улсын арслан Б.Орхонбаярын зохиосон маршрутын дагуу нэвтрүүлгийн зургийг авсан бөгөөд монголчуудын өдөр тутмын амьдрал, соёлтой танилцаж, уран нугараач Л.Лхагва-Очирын тусгай үзүүлбэрийг үзэхийн сацуу үндэсний сурын харваа болон бусад сонирхолтой хөтөлбөрт хамрагдсан байна.








Зочин · 19 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2 цагийн өмнө
ERCHUUDN ANUSN NUXN XELEERE XUSEED DOLOOJ BOOW XXNO DOLOON TOMSGN XEKEERE GOEOOR DOLOOX80955877