Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд баяр, амралтын өдрүүдэд /2025.12.31-2026.01.01/ нийт 3868 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 1302, гэмт хэргийн шинжтэй 174 дуудлага, мэдээлэл байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдсэн бол 316 хүн эрүүлжүүлэгджээ.